Төв аймгийн Зуунмод хотод ССАЖЗЯ-ны захиалгаар Монголын археологи, угсаатны үндэсний музейг бүтээн байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус музейг олон улсын түвшинд хүрсэн шаардлага хангасан барилга байгууламж бүхий сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторийн хамт ашиглалтад оруулснаар археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин сайжрахын зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааны танин мэдэх олон талт нээлттэй орон зай бий болж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг музейн барилгын ажлын явцтай өчигдөр очиж танилцлаа. Энэ үеэр тус музейг ашиглалтад оруулах Ажлын хэсгийг хавсран хариуцагч, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун…
Зохиогч: Урлаг
Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар байрлуулжээ. “Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ. Бенчакитти парк нь долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрладаг томоохон паркын нэг юм. “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримал бүтээсэн…
Цуглуулагч судлаач Цэндийн Батсайхан нь 30 гаруй жил Монгол орны түүх соёлыг сонирхон түүх угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах, судлах, судалгааны үр дүнгээрээ ном хэвлэн нийтлэх ,цуглуулсан үзмэрүүдээ төрөлжүүлэн үзэсгэлэн бэлтгэж олон нийтэд дэлгэн үзүүлэх , улс орон нутгийн болон хувийн музейнүүдэд үзмэр өгч ажиллаж ирсэн байна. Энэ удаагийн “Монголын шашин соёлын өв дурсгал” үзэсгэлэнд Монголын шашин соёлын холбогдолтой шүтээний уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор сонин үзмэрүүд дэлгэгдэх болно.
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй – 2026” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр /2026.04.09/ нээлээ. Тус үзэсгэлэн нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох нээлттэй талбар болох зорилготой. Энэ удаагийн үзэсгэлэн “Монголын түүх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг дүрслэх урлагаар илэрхийлсэн 24 багшийн 45 бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж буй бөгөөд оролцогчдын бүтээлийг уран сайхны илэрхийлэл, мэргэжлийн гүйцэтгэл, шинэ санаа, эрэл хайгуул, зохиомж болон өнгөний шийдэл зэрэг олон талт шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. “Урлаг ба урлахуй – 2026”…
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй – 2026” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр /2026.04.09/ нээлээ. Тус үзэсгэлэн нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох нээлттэй талбар болох зорилготой. Энэ удаагийн үзэсгэлэн “Монголын түүх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг дүрслэх урлагаар илэрхийлсэн 24 багшийн 45 бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж буй. “Урлаг ба урлахуй – 2026” үзэсгэлэн 14 хоног үргэлжлэх бөгөөд сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.
Лхагва гарагт АНУ-ын холбооны шүүх “Friends” цувралын жүжигчин Мэттью Перрийг 2023 онд амиа алдахад хүргэсэн гэм буруугаа хүлээсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ. 42 настай яллагдагч Жасвин Санга нь мансууруулах төрлийн бодис кетаминыг жүжигчинд худалдсан хүн юм байна. Перри уг бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа таалал төгссөн юм. Уг хэрэгтэй холбогдуулан таван хүн гэм буруугаа хүлээснээс ял сонссон гурав дахь хүн нь Санга болж байна. Перри 1990, 2000-аад онуудад “Friends” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээсэн нь тухайн үедээ түүнийг телевизийн хамгийн том одуудын нэг болгосон юм. Прокурорууд Сангад 15 жилийн хорих ял төлөвлөснийг шүүх ёсоор болгосон байна. Тусгай ангиллын үйлчлүүлэгчдэд…
Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 4-8-ны хооронд зохион байгуулсан “2026 KUACE” олон улсын А зэрэглэлийн бүжгийн уралдаанд Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын ерөнхий найруулагч, дэд хурандаа С.Алтансэлэм, гоцлол бүжигчин, ахлах ахлагч С.Ууганцэцэг, Н.Дүүрэнбилэг Б.Номин, ахлагч Б.Даариймаа нар амжилттай оролцоо. Уралдаанд 20 гаруй орны 800 гаруй бүжигчин оролцож Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжигчид “Алтан цом”, дэд хурандаа С.Алтансэлэм “Шилдэг дэглээч”-ийн шагнал хүртжээ.
Хувцас загварын алдарт “Vogue” сэтгүүлийн үйл ажиллагааг 30 гаруй жил удирдахдаа поп соёлын нөлөө бүхий хүн болсон Анна Винтур өнгөрсөн онд халаагаа өгсөн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн удирдаж байсан сэтгүүлийн нүүрийг “Прада өмссөн чөтгөр” киноны Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн Холливуудын од Мэрил Стриптэй хамт чимжээ. Бардам, хатуу сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн дүрийг Винтураас сэдэвлэсэн гэдэг. Гэхдээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр “миний дүрийг Мэрил бүтээсэнд маш их баярладаг” гэсэн ч “Пристлигийн дүр бодит Винтураас их өөр” гэж хэлжээ. Сэтгүүлч Винтураас ажил мэргэжлээ Стриптэй солих боломжийн талаар асуухад “Тэгэх ямар ч арга байхгүй. Надад огт авьяас байхгүй. Би дуулж чадахгүй, бүжиглэж чадахгүй, жүжиглэж чадахгүй,…
“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус наадам нь Налайх дүүрэг дэх “Плэйтайм хүрээлэн”-д зохион байгуулагддаг билээ. Харин наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Төв талбайд зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд: 13:30 – 14:50 La Bombé (Dj set) 15:00 – 15:30 Crazy Sad Asians 15:40 – 16:10 Newborn 16:20 – 16:50 Starru 17:00 – 17:40 The Lemons 17:50 – 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцоно. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд…
“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Э.Батнямбуу тогложээ. Түүнийг үзэгчид “Deja Vu”, “Тэнгэрээс буусан од”, “95: Зүүдний хүн”, “Шар гэгээ” гэхчилэн дэлгэцийн олон уран бүтээлд эерэг, эсрэг дүрүүд бүтээснээр нь андахгүй. Түүнчлэн “Сэтгэлийн уяа” уран сайхны кинонд Э.Батнямбуу гол дүрд тоглосны зэрэгцээ тус уран бүтээлийг найруулсан байна. Энэ нь түүний найруулагчийн дебют болж буйгаараа онцлог. Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг,…
