“A-Sound” хамтлаг “Баяртай-20 жил” тоглолтоо ирэх тавдугаар сарын 16-нд “Asa Arena”-д хийнэ. Энэхүү тоглолт нь Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A-Sound” хамтлагийн 20 жилийн уран бүтээлийг тэдний түүхтэй холбон дуу бүрээр эхлэл, өрнөл болон өнөөдрийг илтгэж шинэ найруулгаар амилуулан нэгэн бүлгийг хааж буй тоглолт юм.
Зохиогч: Урлаг
Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм. Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.02/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна. Наадмын хөтөлбөрийн захирал Иван Кудрявцев хэвлэлийн хурлын үеэр…
Азийн моторспортын шилдэг эвентийн шагналт “Power Expo & Festival” олон улсын экстрим, энтертайнмент наадам ирэх тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолбор төв-н “Power land” талбайд зохион байгуулагдах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөт арга хэмжээний нэгээр албан ёсоор бүртгэгдэн, уламжлал ёсоор нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах бөгөөд энэ жил “Power Expo & Festival” нь эв нэгдэл, нөхөрлөл, хамтын хүч уриан дор зохион байгуулагдах юм. Фестивальд олон улсын авто мото спортын баг тамирчид зорин ирэхээс гадна “Racing Top Model Asia” тэмцээний олон улсын оролцогч моделиуд, уран бүтээлчид Монголын зориход бэлэн болоод…
БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн ёслолын сэлэм Булган аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байна. Энэхүү сэлэмийн хуй нь 794 гр, сэлэм нь 865 гр нийтдээ 1кг 659 гр жинтэй 85,3 см урттай аж. Залуу жанжны энэ сэлэм нь хүүхэд залуучуудын бахархан ярих үзмэр төдийгүй тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх үнэт өв болсоор байна. Одоогийн Булган аймгийн Сайхан сумын ард Жамъянгийнд 1912 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр ихэр хүү төрсний нэг нь БНМАУ-ын жанжин Лхагвасүрэн байв. Айлын отгон хөвгүүн дээрээ нэг ах, таван эгчтэй байжээ. Ж.Лхагвасүрэн 1939 оны Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1945 онд Монголын зэвсэгт хүчнийг Х.Чойбалсангийн хамт командалж,…
Өмнөд Солонгосын кино найруулагч Ким Чан Мин өнгөрсөн оны аравдугаар сард таалал төгссөн. Тэрбээр аравдугаар сарын 20-ны өдөр аутизмийн эмгэгтэй хүүгийнхээ хамтаар 24 цагийн хоолны газраар үйлчлүүлж байгаад тухайн газраар үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдан улмаар тархиндаа хүнд гэмтэл аван нас баржээ. Тус ресторанд байсан хүмүүс хүүг нь хэт их чимээ шуугиан гаргаж байна хэмээн маргалдаж эхэлсэн бөгөөд уг маргаан даамжран, гадаа зодолдож буй үеийн дүрс бичлэгийг JTBC телевиз олон нийтэд цацсан нь багагүй маргаан дагуулаад байна. Талийгаачийг рестораны захирал эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн тул удалгүй нас барж, түүний эд эрхтнийг донор болгон дөрвөн хүний амийг аварчээ. Түүний биед халдсан…
Германы нэрт загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдийн амьдарч байсан тансаг харшийг худалдах гэж байна. Карл Лагерфельд тансаг зэрэглэлийн байшингийн цуглуулгаараа алдартай байсан бөгөөд нэгэнтээ “Хамгийн сайхан байшин бол хэзээд дараагийн шинэ байшин байдаг” гэж хэлж байв. Энэ удаад худалдах гэж буй байшин нь Парисаас холгүйхэн байдаг. Долоон унтлагын өрөөтэй тус тансаг харшийг 2.7 сая еврогоор үнэлжээ. 500 метр квадрат талбайтай байшин одоо ч сайхнаараа байгааг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хэлсэн юм. 18 дугаар зууны үед хамаарах тэрхүү тансаг харшийг өмнө нь Карл Лагерфельдээс гадна Монакогийн гүнж Каролина эзэмшдэг байжээ. Карл Лагерфельд 1998 он хүртэл бараг 10 жил тус байшинг…
Ким Нам Гил анхны сингл “Running To You”-гаа гуравдугаар сарын 26-ны 12:00 цагт хөгжмийн платформуудаар цацлаа. Тэрээр рок хөгжмөөр уран бүтээл хийжээ. Уг төслийг “Rocoberry” продюсерлосон бөгөөд тэд Ailee-гийн “I Will Go to You Like the First Snow,” Paul Kim-ийн “Me After You,” Gummy-гийн “Remember Me” зэрэг хит дуунуудаараа алдартай. Хэдийгээр энэ нь түүний албан ёсны дуучны дебют боловч Ким Нам Гил хөгжмөөс хол хүн биш. Тэр өмнө нь хэд хэдэн сингл болон киноны дуунууд гаргаж, хоолойн чадвараараа танигдаж ирсэн.
Монголын хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, тухайн цаг үеийн улс төр, нийгмийн амьдралыг ёгтлол, шог зургаар уран сайхны аргаар илэрхийлсээр ирсэн “Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойд зориулсан “Монголын шог зураг” сэдэвт шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа. Энэхүү маркийн анхны өдрийн нээлт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өчигдөр /2026.04.01/ болов. Ингэснээр Монгол шуудангийн 100 жилийн түүхэнд анх удаа шог зургаар сэдэвчилсэн марк гаргаж буй нь энэ юм. Уг маркт Монголын шог зургийн урлагийн үе шатыг төлөөлсөн нэрт уран бүтээлч А.Гүрсэд, В.Одгийв, Ц.Доржготов, Ц.Байды, С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ нарын 1960-2000 онд бүтээсэн нийгмийн шүүмжлэл, ёгтлол, хошигнолыг уран сайхны түвшинд…
Инээдмийн баярыг тохиолдуулан шог зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр /2026.04.01/Хүүхдийн урлан бүтээх төвд дэлгэлээ. Тус үзэсгэлэнд Монголын үе үеийн нэрт болон залуу уран бүтээлчид бүтээлээ дэлгэв. Ингэхдээ 17 шог зураач нийгмийн амьдрал, хүний мөн чанарыг шог, ёгт өнгө аясаар илэрхийлсэн 110 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Үзэсгэлэнд ардын зураач Ц.Байды, солёын гавьяат зүтгэлтэн А.Бат-Эрдэнэ, Л.Өлзийбат, урлаг судлалын ухааны доктор, профессор М.Моломжамц, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, шог зураач М.Амархүү, шог зохиолч, зураач А.Амарсайхан, шог зураач багш П.Пүүдорж, С.Болд, ахмад шог зураач С.Чимэддорж агсан болон бусад уран бүтээлчийн бүтээлүүд багтжээ. Үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд хүрнэ. Ташрамд дурдахад, 2027 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлээс жил…
“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгох юм. “Сэтгэлийн уяа” уран сайхны киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.
