К-поп ертөнцийн хүчирхэг төлөөлөл “HYBE Labels” компани дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгт салбартай болжээ. Тус компанийн салбарууд Япон, АНУ, Латин Америк, Хятадад бий. Дэлхийн стратегийн газрын зурагт оруулсан гол нэмэлт гэж тэд энэ алхмаа тайлбарлаж байна. Үүний зорилго нь дэлхий даяар к-поп экосистемийг бий болгох явцыг хурдасгах юм. “HYBE Labels”-ийн гол стратеги нь энэ салбарыг төрөл бүрээр, өөр өөр газарзүйн байршлуудад дэлгэрүүлэх. Хамгийн амжилттай болсон төслүүдийн нэг бол “HYBE America” болон “Geffen Records”-ийн үүсгэн байгуулсан “KATSEYE” хамтлаг юм. Тус хамтлаг өөрсдийгөө К-поп хамтлаг гэж шууд зарладаггүй ч гэлээ Өмнөд Солонгосын хөгжмийн шоунд оролцож, хатуу дэг жаягтайгаар бэлтгэл сургуулилалтаа хийх…
Зохиогч: Урлаг
Хятадаас олдсон нэг сая жилийн өмнөх хүний гавлын яснаас Хомо сапиенс буюу орчин үеийн хүн анх тооцоолж байсан хугацаанаас хамаагүй өмнө үүссэн болохыг тогтоожээ. Тодруулбал, энэхүү олдворын тусламжтай орчин үеийн хүн төрөлхтөн өмнө нь таамаглаж байснаас дор хаяж хагас сая жилийн өмнө үүссэнийг тогтоосон байна. Бид Неандерталь зэрэг өмнөх үеийн хүмүүстэй зэрэгцэн оршиж байсныг мөн илтгэж байгааг судалгааны үр дүн онцолжээ. Энэ нь хүний үүсэл хөгжлийн талаарх цаг хугацааны ойлголтыг хамаагүй урагшлуулсан үйл явдал боллоо хэмээн судалгаан дээр ажилласан эрдэмтэд тодотгож байна. Эрдэмтэд “Yunxian 2” нэртэй уг гавлын ясыг сая жилийн өмнөх гэж тогтоосныхоо дараа Хомо эрэктус буюу том тархитай эртний хүний төрөлд…
Германы “Helsing” компани ирээдүйн агаарын дайнд хиймэл оюун ухаан хэрхэн голлох байр суурь эзлэхийг илтгэсэн шинэ бүтээлээ танилцууллаа. “СА-1 Europa” нэртэй уг тулааны дрон нь сүргээрээ хамтран дайтах чадвартайгаас гадна хүний жолоодлоготой сөнөөгч онгоцтой хамтран ажиллагаа явуулах зориулалттай гэнэ. Германы Мюнхен хотын ойролцоо болсон нээлтийн үеэр компанийн төлөөлөгчид уг дроныг “2027 онд анхны нислэгээ хийх болно” гэж мэдэгдсэн агаад улмаар дөрвөн жилийн дотор зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж буй гэлээ. Уг дрон нь өнөөгийн өндөр өртөгтэй сөнөөгч онгоцыг орлох бус харин үйл ажиллагааг нь дэмжих, олон тоогоор ашиглах боломжтой шийдэл болж байгаагаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд АНУ, Хятад, Турк зэрэг орнуудын…
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 63 дахь улирлын тоглолтоо нээхэд бэлэн болжээ. Энэхүү улирлыг тэд маргааш /2025.09.27/ “Orchestra Night III” сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтод Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Энэ жил Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас хийлч, төгөлдөр хуурчид ирэхийг УДБЭТ-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо ням гарагт толилуулах юм байна. Түүнчлэн ирэх сарын 4, 5-нд Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах…
XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, “Чингис хаан” үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа хятад хэлээс монгол хэлнээ хөрвүүлсэн монгол төрийн мэргэн сайд бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд өнөөдөр /2025.09.26/ заллаа. Мөн үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх монгол-англи хэлээрх номынхоо нээлтийг хийсэн юм. Б.Цэнд нь 1875 онд Хөлөнбуйрын Солон зүүн гарын Шулуун цагаан хошууны Мэхээрт хэмээх газарт…
Стэнфордын их сургуулийн профессор Жефф Ханкотт анх 2022 онд ChatGPT нээлтээ хийсний дараа оюутнуудын судалгааны ажлыг шалгах үедээ тэдгээрийг их хэмжээний текст агуулсан боловч бодит үр дүнгүй, судалгааны ажилд үнэтэй нэмэр оруулсан зүйлгүй, нэгэн хэв маягтай, нуршсан байсныг анзаарчээ. Энэхүү үзэгдлийг “workslop” гэж нэрлэдэг байна. Workslop гэдэг нь маш сайн гүйцэтгэсэн мэт харагдавч үнэндээ бодит үр дүнгүй, ойлгомжгүй агуулга бүхий хиймэл оюунаар боловсруулсан ажил юм. Энэ нь та ямар нэгэн бичиг баримт эсвэл зурвас уншаад “үүнийг хүн бичсэн үү, эсвэл хиймэл оюунаар боловсруулсан уу” гэх эргэлзээ төрдөг феномен ажээ. Түүнчлэн workslop нь аливаа ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдгийг Ханкотт онцоллоо. “MIT…
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс…
“Утга зохиолын долоо хоног” аяны хүрээнд уран бүтээлч болон уншигчдыг холбох олон ажил Ховд аймагт өрнөж байна. Тодруулбал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж, цахим хэлбэрээр иргэдэд түгээж байна. Үүнээс гадна энэ сарын 24-нд зохиолчдыг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үeэр их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлүүдийг танилцуулж, сурталчлах зорилго бүхий тоглолт хийлээ. Ингэхдээ тус зохиолчийн уран бүтээлийн дээжсийг шүлэг, дуурь, дуу, бүжиг, хөөмийтэй хосолсон байдлаар үзүүлсэн нь иргэдэд сонирхолтой байв. Мөн түүх, хайр, эх орон, ардын соёл, уламжлал зэргийг тодорхой дүрүүдээр дамжуулан таниулахыг зорьсон нь онцлог юм. Түүнчлэн багш, судлаачид “Учиртай гурван толгой…
Боловсролын ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Тус журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулжээ. Олимпиадын ерөнхий хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, энэ хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталсан юм.
“Xiaomi” компани шинэ загварын ухаалаг гар утас, шинэ төхөөрөмжүүд болон цахилгаан хэрэгслүүдээ олон улсад танилцууллаа. Ухаалаг утасны шинэ загварууд нь гурвалсан камерын систем, 6.83 инчийн дэлгэц, өндөр хүчин чадлын батарейгаараа онцлогтой аж. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн “Mijia” брэндийнхээ хөргөгч, угаалгын машин, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнүүдээ мөн олон улсад танилцуулжээ. Энэ алхам нь тус компани ухаалаг гар утасны салбарт “Samsung” компанитай өрсөлдөх зорилгыг ил тод харуулсан үйл явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.
