Орхон аймгийн орон нутгийн музейд Монгол Улсын түүх, дурсгалт өв соёлыг хадгалсан 1762 үзмэр бий. Эдгээр үзмэрүүдийн 70 гаруй нь бурхан шашны бүтээл байгаа юм. Бадам цэцгийн саран мандал бурхан дээр босоо байрлалтай байх уг бурхан нь XIX зууны бүтээл бөгөөд өндөр нь 13 см, жин нь 285 гр ба алтаар бүрэн, шармал гуулиар цутгаж бүтээжээ. Дара эх бурхан нь төвөдөөр бол Должин гэсэн нэр. Дара эхийг бурхны шашны аль ч хөлгөн, урсгал хамаарахгүй нийтээр шүтдэг сахиус бөгөөд Жанрайсэг бурхны нулимсан дуслаас бий болсон гэсэн домогтой. Өөр нэгэн домогт, Дара эх урьд нь нэгэн хааны охин байж байгаад тухайн үед…
Зохиогч: Урлаг
Дорноговь аймгийн “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, аймгийн Музей сургалт, судалгааны төвтэй хамтран “Урланд ирсэн намар” яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-нд Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ. Энэхүү үзэсгэлэнд гэрэл зурагчид, яруу найрагчид бие биенийхээ уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Ташрамд, энэ жил Дорноговь аймгийн гэрэл зурагчид хамтарсан уран бүтээлийн аялал зохион байгуулж, Хатанбулаг сумын байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгийн Хамарын хидийн бүс нутагт есдүгээр сард болсон “Тэнгэрийн хутагт” фестивалийн үеэр хамтарсан үзэсгэлэнг тус тус олны хүртээл болгоод байна.
“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар аравдугаар сарын 25, 26-нд БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд Ж.Вердийн “Отелло” дуурийн Ягод дууллаа. Түүнчлэн тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Францын Бордо хотын “Гранд театр”-т П.И.Чайковский “Иоланта” дуурь, Израилийн Тель Авив хотын “Charles Bronfman Auditorium” театрт Ж.Вердийн “Аида” дуурь, арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотын “Зарядье” театрт П.И.Чайковскийн “Пиковая дама” дуурьт тус тус гоцолно.
Кэти Перри, Жастин Трюдо нар Парист гар гараасаа хөтлөлцсөөр дуучин бүсгүйн 41 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, харилцаагаа албан ёсоор ил болгожээ. Алдарт дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар Крейзи Хорс Парис кабаре шоуг хамт үзэж, дуучны төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Тэднийг болзож байгаа тухай цуурхал өнгөрсөн долдугаар сард гарч эхэлсэн. Учир нь тухайн үед Кэти сүйт залуу Орландо Блумээсээ салсны дараахан Монреаль дахь нэгэн ресторанд Жастинтай хамт оройн хоол идэж байсныг олон нийт харж, зураг нь ч цахимд түгсэн. Түүнээс хойш хоёр хоногийн дараа Жастин, Кэтигийн “Lifetimes” аялан тоглолтын концертыг үзэж байсныг гэрэл зураг болон…
2025 оны зэрлэг ан амьтдын хөгжилтэй гэрэл зургийн уралдааны эцсийн шатанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг хүргэж байна. Эдгээрээс шилдгийн шилдэг гэрэл зургийг арванхоёрдугаар сарын 9-нд Лондонд тодруулна. Энэ жилийн уралдаанд 108 орноос 10 мянга гаруй бүтээлүүлснээс шүүгчид 40 гэрэл зураг, 10 видео бичлэг шалгаруулжээ.
Дэлхий даяар алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлаг зургаан жил завсарласны эцэст ирэх онд цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. “Сүүлийн хэдэн сар BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран хийж байна. Зургаан жилийн хугацаан дахь тус хамтлагийн анхны цомог 2026 оны гуравдугаар сарын сүүлээр гарна” гэж тус агентлаг өнөөдөр /2025.10.28/мэдээлсэн байна. Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг 2019 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд дэлхий даяар 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт тоглох ажээ. BTS хамтлагтай хамтран ажилладаг “Big Hit Music” дуу бичлэгийн…
“Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах, музей хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, орон нутгийн хүүхэд залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейтэй хамтран “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” хэмээх хосгүй үнэт бүтээлийн хэвлэмэл зургийг арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл хүртэл үзэгч олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд морилон саатсанаар “Монголын…
Дөнгөж 22 насандаа Холливуудын од болж, сүүлийн 30 гаруй жил кино урлагийн ертөнцөд томоохон хувь нэмрээ оруулсан жүжигчин бол Жулиа Робертс. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрч байна. Жулиа Фиона Робертс 1967 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНУ-ын Атланта хотод мэндэлжээ. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, Британийн кино академийн шагналтай тэрбээр уран бүтээлийн гараагаа 1987 онд “Crime story” хэмээх телевизийн цувралд тоглосноор эхлүүлжээ. Өнөөдрийн хүртэл Жулиа Робертс Pretty Woman, My Best Friend’s Wedding, Erin Brockovich, Mona Lisa Smile, Notting Hill, Ocean’s Eleven, Eat Pray Love гэхчилэн 70 гаруй бүрэн хэмжээний болон цуврал кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлд түүний тоглосон “After the hunt”…
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /AПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утсаа танилцуулна гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар, “Samsung Electronics” компани “K-Tech Showcase” нэртэй үйл ажиллагаанд оролцож, гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утас зэрэг хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ. Гэсэн хэдий ч шинэ гар утсыг зөвхөн шилэн хоргонд байршуулан харуулах бөгөөд дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг нь ирэх 11 дүгээр сарын сүүлч эсвэл 12 дугаар сарын эхээр танилцуулах төлөвтэй байна. Шинэ загварыг гурван хэсэг болгон нугалж болохоор зохион бүтээсэн бөгөөд…
Олон улсын хэл хуурчдын X их наадам Японы Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-нд боллоо. Монгол угсаатан хэл хуурчдын холбооны мэдээлснээр, тус наадамд дэлхийн 50 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөр өөрийн улсын уламжлалт хөгжмийн өв соёлыг олон улсын тавцанд танилцуулсан юм. Энэхүү наадамд Монгол Улсаас Монгол угсаатан хэл хуурчдын холбооны есөн өвлөн уламжлагч оролцож, уламжлалт хэл хуурын татлага, ая тоглолтоо толилуулан, олон улсын хэл хуурын наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авч, монгол хөгжим, өв соёлоо сурталчилжээ. Энэ үеэр олон улсын хэл хуурчдын XI наадмыг Киргиз Улсад, XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар…
