Алдарт “Нэтфликс” компани болон Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл “Physical 100” шоуны удаах анги болох “Physical Asia” нэвтрүүлэгт Монголын баг оролцож байна. Энэ удаагийн шоунд Австрали, Филиппин, Тайланд, БНСУ, Монгол, Япон, Индонез, Туркийн баг оролцож байгаа талаар “Нэтфликс”-ээс цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлалаа. Манай багийн бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, уран нугараач Э.Лхагва-Очир багтсан байна. Тус шоуг энэ аравдугаар сарын 28-нд цацаж эхлэх ажээ.
Зохиогч: Урлаг
“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулсан “Монгол кино төслүүд” хөтөлбөрөөс шалгарсан бүтээл 2026 оны Берлиний олон улсын кино наадмын Европын кино маркетад Монгол Улсаас оролцохоор боллоо. Шүүгчдийн үнэлгээгээр “Давс үүрсэн 40 жил” баримтат кино тэргүүн байрт шалгарсан бол онцлох кино бүтээлээр “Тарвас” / продюсер Г.Түвшинсайхан/, “Шонхор” /продюсер Б.Наранбат/, “Шар хөвийн зэрэглээ” /продюсер Ч.Гэрлээ/ зэрэг төсөл шалгарсан байна. Шалгарсан уран бүтээлчид Берлиний олон улсын кино наадмын (Berlinale) дэргэдэх Европын кино маркетад (European Film Market, EFM)- оролцоход Кино урлагийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт 63 дахь улирлын үзвэрээ нээсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг Монголын тайзнаа анх одоогоос 50 жилийн өмнө анх тоглож байсан юм. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайг ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулсан түүхтэй. Харин энэ удаа гавьяат жүжигчин Б.Саруул Одеттагийн дүрийг бүтээн. Харин соёлын тэргүүний ажилтан Д.Нацагдорж Зигфрид, Э.Эрдэнэжаргал Ротбардад тоглохоор болсон байна. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван бүжгэн жүжиг бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур”-ыг…
Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Гурван цагийн өнгө төрх” /1845-1935-2025/ гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын тусгай үзүүллэгийн танхимд (2025.10.09) дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнгээр монголын гэрэл зургийн хөгжлийн онцлох гурван цаг үеийн бүтээлүүдээс сонгон бүлэглэж, анхны гэрэл зурагчид болох М.Гомбожав, Н.Чойжинням, Ц.Дагдандорж тэргүүтэй 10 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүдийг гаргаснаараа онцлог байв. Мөн энэ өдөр “Монголын гэрэл зургийн үүсэл хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтатган зохион байгуулж итгэлүүд тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг эрдэм шинжилгээний хуралд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун оролцож “Гэрэл зураг монголын түүхийг…
Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа Францын жүжгийн зохиолч Мольерын (1622-1673) хэв маягаар хиймэл оюун (AI) зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд тавина гэж “Agence France-Presse” (AFP) агентлаг мэдээлжээ. Уг бүтээлийг туурвиж байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сард нээлтээ хийх ажээ. Жүжгийг “Одон орны зурхайч ба Худал мэргэ” гэж нэрлэсэн байна. Уг жүжигт нэгэн зурхайч эцэг охиндоо дурлаагүй хүнтэйгээ гэрлэвэл аз жаргал, эд хөрөнгө ирнэ гэж мэргэлдэг тухай өгүүлнэ. Харин тэдний гэрийн үйлчлэгч гэрлэлтэд саад хийхийг оролдоно. “Энэ бол Мольер өлхөн биччих байсан жүжгийн зохиол юм. Бидний мэдэж байгаагаар Мольер одон орны зурхай сонирхдог байсан” хэмээн энэ төслийг дэмжин ажиллаж…
Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна. Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозавр: Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78–65 сая жил Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн грек үгнээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий.…
Говь-Алтай аймгийн Наран сум одоогийн Халиун сумын харьяат, Монголын нэрт зохиолч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна. Эл ажлын хүрээнд нэрт зохиолчийн уран бүтээл, оюуны өвийг алдаршуулах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор олон талт арга хэмжээг төлөвлөн Алтай хотноо өргөн дэлгэр зохион байгуулж эхэллээ. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат холбогдох албаны төлөөллийн хамтаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгаас төрөн гарсан нэрт зохиолч, уран бүтээлчид, ойг зохион байгуулах ажлын хэсгийн…
Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол өнөөдөр /2025.10.08/ болж, шилдгүүдийг тодрууллаа. Уран сайхны кино төрөлд: Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК) Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК) Шилдэг зураач – Н.Болор-Эрдэнэ (“Татар” МУСК) Шилдэг зураглаач – Г.Гүенбаатар (“Татар” МУСК) Шилдэг зохиолч – Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (“Гурав дахь цохилт” МУСК) Шилдэг продюсер – М.Наранбаатар, А.Өнөржаргал (“В1 давхар” МУСК) Шилдэг найруулагч – Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч” МУСК) Шилдэг уран сайхны…
Өмнөд Солонгосын сэтгүүлч Жон Да-Хёны к-поп ертөнцийн далд үнэнийг дэлгэсэн “K-pop, Idols in Wonderland” нэртэй ном өнгөрсөн сард хэвлэгджээ. Асуудлын ул мөрөөр орсон уг номыг уншсанаар уншигчид к-поп ертөнцийн тогтолцоог илүү сайн ойлгож, дадлагажигчид, шүтээнүүд, продюсерууд болон гүйцэтгэх захирлууд ямар төлөөсөөр энэ салбарт үлддэгийг мэдэж авах юм. Тухайлбал, “10 эмэгтэй дадлагажигч тутмын наймынх нь сарын тэмдэг ирдэггүй”, “Бэлтгэл өглөөний 05:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилдэг”, “Зарим дадлагажигч туранхай байхын тулд хэдэн долоо хоногжингоо зөвхөн ус л уудаг” гэх зэрэг далд үнэнийг эх сурвалжаас эш татан тус номд дурджээ. Өнөөдөр “BTS”, “Blackpink” болон цахим ертөнцийн од “KPop Demon Hunters” гээд…
АНУ-ын шүүх “Nirvana” хамтлагийн алдарт “Nevermind” цомгийн нүүрэн дээрх нүцгэн хүүхдийн зурагтай холбоотой хэргийг хоёр дахь удаагаа хэрэгсэхгүй болгожээ. Учир нь тус цомгийн зурагт дөрвөн сартай нялх хүүхэд усанд сэлж яваагаар дүрслэгдсэн байдаг бөгөөд тэрхүү хүүхэд болох Спенсер Элден нь “Nirvana” хамтлаг болон цомгийг бүтээсэн компанид гомдол гаргажээ. Элпен өдгөө 34 настай бөгөөд өөрийг нь хүүхэд байхад зөвшөөрөлгүй зураг авч олон нийтэд тараасан, мөн бие сэтгэлийн хохирол учруулсан гэж мэдүүлжээ. Үүнээс гадна уг зургийг хүүхдийн садар самуунтай холбоотой гэж үзсэн байна. Харин шүүгч Фернандо Олгуин “Зураг дээр хүүхэд нүцгэн байгаагаас өөрөөр, уг дүрсийг садар самуун, хууль бус агуулгатай гэж үзэх…
