Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Гэгээн Ширээт улсад хийж буй айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей Гэгээн Ширээт улсын Папын нууц номын сан буюу Ватиканы Апостолын Номын сантай хамтран ажиллахаар санамж бичиг /2025.12.04/-ийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд үндсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд: – Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг солилцох, ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд онцгой анхаарал хандуулж судалгаа хийх; – Гар бичмэл, ном, баримт бичгийн өвийн тухай мэдлэг, мэдээллээс эхэлж туршлага судлах; – Ном зүй, номын сангийн шинжлэх ухаан, архив, мэдээллийн технологийн систем, хөгжүүлэлт; – Хамтарсан хурал, эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулах, хамтарсан судалгааг дэмжих; Хоёр тал хамтран…
Зохиогч: Урлаг
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Долоо хоногийн эхээр тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Урьдынхаасаа илүү тэсвэр хатуужилтай байх шаардлага үүсэж магадгүйг од эрхэс анхааруулж байна. Биеэ сайн барьж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Энэ бол таны амжилтын үндэс байх болно. Харин долоо хоногийн дундуур олон нийтийн ажилд оролцон, зөв удирдлагаар хангаж чадвал нэр нөлөөгөө дээшлүүлэх боломж гарна. Албан тушаал дэвшихээр зэхэж буй хүмүүс илүү идэвхтэй бай. Асуудалд энгийн, бодитой хандахгүй бол хожим бэрхшээлээс зайлах аргагүй болно. Санхүүгийн асуудлаа зөв…
“Chanel” брэнд реппер, продюсер, загварын соёлын гол дүрүүдийн нэг A$AP Rocky-г шинэ элч, төлөөлөгчөөрөө томилсноо зарлалаа. Энэхүү мэдээллийг брэндийн бүтээлч захирал Матье Блази өөрийн Instagram сторигоор олон нийтэд хүргэсэн нь загварын ертөнцөд хүчтэй хүлээлт үүсгээд байна. A$AP Rocky-ийн томилгоо нь тэдний олон жилийн уран бүтээлийн харилцааны үргэлжлэл гэж хэлж болно. Матье Блази Bottega Veneta-гийн бүтээлч захирал байх хугацаандаа Rocky-гийн streetwear хэв маягийг тансаг минималист загварын хэлээр, шинэ өнцгөөр тайлбарлаж, түүнийг брэндийн кампанит ажил, шоу бүрд онцлон урьдаг байсан. Тухайн үед Матье Блази түүнийг өөрийн гол онгод, уран бүтээлийн түлхүүр дүрүүдийн нэг хэмээн тодорхойлж байсан нь хэвлэлийн дунд ч анхаарал татаж…
Дэлхийн нэр хүндтэй “Revolver” сэтгүүл энэ жил хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж, тайзны уран бүтээлээрээ ялгарч чадсан хамтлаг, уран бүтээлчдийг нэрлэн шагнал гардуулжээ. Тус наадамд “Deftones” хамтлаг оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо. 2025 онд “Deftones” хамтлаг шинэ уран бүтээл, хөгжмийн уур амьсгал, фестивалийн зохион байгуулалт гээд олон чиглэлд амжилттай байж, байлдан дагуулж чадлаа. Тэд одоо дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 22-нд цацагдсан студийн цомог “Private Music“ нь чартад өндөр амжилт үзүүлсэн билээ.
Монголын анхны 1 сая дагагчтай инфлюнсер Д.Одзаяа дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Тодруулбал, хамгийн том хэмжээний инфлюнсерүүдийн наадам “Жинкон” өчигдөр болж өндөрлөжээ. Шалгуур өндөртэй эл наадамд сайн үйлсээрээ түүчээлдэг Д.Одзаяа шагнал хүртэж, монголын биш дэлхийн нөлөөлөгч гэдгээ баталлаа. Тэрбээр 14 жилийн туршид нэвтрүүлэгч хийсэн бөгөөд 11 жилийн туршид сошиалд контент бүтээжээ. Ингэхдээ тэрбээр сайн үйлсийн аянг нийтэд дэлгэрүүлэхээс гадна, эмнэлэг, тэр дундаа эх хүүхдийн өрөө тохижуулах ажлыг санаачилж байв. Д.Одзаяагийн “Бэлэг” нэвтрүүлгийг андахгүй хүн Монголд байдаггүй. Эл нэвтрүүлэг нь ирэх онд 10 жил болох гэж байгаа. Энэ хугацаанд бусад байгууллагуудтай хамтран 18 мянга гаруй хүнд гадаадад суралцах эрх, гоо…
БНСУ-ын дуучин Hwasa-гийн дуулсан “Good goodbye” дуу сүүлийн үеийн хит дууны нэгээр шалгарлаа. Уг дууны клип юүтүб сувагт 50 сая үзэлтийг давжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-д болсон “Blue Dragon” кино наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Hwasa“Good goodbye” дуугаа дуулсан. Тухайн үед жүжигчин Пак Чон Минтэй хамтарсан үзүүлбэр олны анхаарлыг илүү татаж, “Good goodbye” дууг алдаршихад хүргэжээ. Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-д цацагдсан. Харин уг дууны продюсероор дуучин PSY буюу алдарт “Ганнам стайл” дууны эзэн аж. Уг дууг ирэх оны гуравдугаар сард цацах байсан ч өнгөрөгч сард олны хүртээл болгож, энэ долоо хоногт youtube сувагт…
Уран бүтээлч 290 буюу Мөнхбаатар овогтой Төгөлдөр нь 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зүрхний хүнд өвчний улмаас таалал төгслөө. М.Төгөлдөр нь 2000 оны гуравдугаар сарын 28-нд Их Британийн Лондон хотод мэндэлжээ. 2017 онд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2023 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг амжилттай дүүргэсэн юм. Тэрбээр 16 настайгаасаа шүлэг, дууны үг бичиж эхэлсэн бөгөөд “Be my summer”, “Back in the business”, “Чихрийн баглаа”, “Улаанбаатар гунигтай”, “Хөнгөн” гэх зэрэг дуунуудаараа залуусын эчнээ танил болж, 29 дуутай “0” цомгоо сонсогчдод хүргэж байлаа. 290 нь уран бүтээлчээс гадна “Noiton” брэнд болон “Yasha” хувцасны брэндийн…
Цагаан ордон цагаачдын баривчилгааны бичлэгт Сабрина Карпентерын “Juno” дууг ашигласан нь маргаан дэгдээгээд байна. Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Сабрина энэ бичлэгийг хорлонтой бөгөөд жигшүүртэй гэж тодорхойлов. Мөн “Хүнлэг бус зорилгодоо хүрэхийн тулд намайг болон миний хөгжмийг хэзээ ч бүү ашигла” гэж цахим хуудсандаа бичжээ. Сабрина Карпентер аялан тоглолтынхоо үеэр “Juno” дууг дуулахдаа гавлуулж, баривчлуулж байгаа мэтээр жүжигчилсан тоглолт тавьдаг аж. Гэвч Цагаан ордон түүнээс уучлал гуйсангүй. Харин оронд нь “Сабрина Карпентерт товч бөгөөд тодорхой хариулт өгье. Бид бид аюултай гэмт хэрэгтэн, хууль бус алуурчид, хүчирхийлэгчид, педофилуудыг албадан гаргасныхаа төлөө уучлалт гуйхгүй. Тэр мангасуудыг өмгөөлж буй хэн бүхэн тэнэг л…
Калифорнийн нэгэн эмч “Friends” цувралын од Мэттью Перрид кетамин нийлүүлсэн хэрэгт холбоотойгоор шүүхээс 30 сарын хорих ял авлаа. Доктор Салвадор Пласенсиа нь Перри хэрхэн Холливүүдийн хуулийн бус сүлжээгээр диссоциатив мэдээ алдуулах бодис болох кетаминыг авдаг байсан талаарх хэрэгт холбогдсон таван хүний нэг юм. 54 настай Перри 2023 онд Лос Анжелес дахь гэртээ нас барсан бөгөөд тэр олон жил сэтгэл гутрал, донтолттой тэмцэж ирсэн юм. Жүжигчний гэр бүл Пласенсиад урт хугацааны ял өгөхийг шүүгчээс хүсэж, түүнийг “хамгийн их буруутай нь” гэж тодорхойлоод Перрид дахин дахин мансууруулах бодис нийлүүлсэнд нь үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Пласенсиад ял оноохын өмнө Перригийн ээж Сюзанн Моррисон…
Холливудын нэрт жүжигчин Кэри-Хироюки Тагава 75 насандаа таалал төгссөнийг олон улсын хэвлэлүүд мэдээллээ. “Mortal Kombat” киноны Шанг Цунгийн дүрээрээ дэлхийн үзэгчдийн танил болсон тэрээр олон арван кино, телевизийн төсөлд ажиллаж, “The Last Emperor”, “Planet of the Apes”, “Space Rangers” зэрэг бүтээлд тоглосон юм.
