Зохиогч: Урлаг

Нэрт соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ринчен мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгажээ. Нэрт эрдэмтний гэр бүл, үр хойч нь энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг зээнцэр Г.Амартүвшингээс нь пүрэв гараг /2025.09.25/-т болсон уулзалтын дараа тодруулахад “Б.Ринчен өвөөгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан бүтээлүүдийг нь дахин хэвлүүлэхээр бэлдэж байна. Мөн…

Read More

Монгол–Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2025 оны наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Булган аймгийн Дашинчлэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ. Тус хээрийн судалгаанд Монголын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд, Отани Их сургуулийн профессор Мацүкава Такаши, Рюкокү Их сургуулийн профессор Мүраока Хитоши, Осака Олон улсын Их сургуулийн хүндэт профессор, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Мацүда Коичи нар оролцсон бөгөөд бичээсийн тайлалыг Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач профессор Такэүчи Ясүнори гүйцэтгэв. Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд…

Read More

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2023 онд хийсэн хайгуул судалгааны үр дүнд 970 дэсийн 1100 орчим дурсгал бүртгэсэн байдаг. Эдгээр дурсгалын дотор нэг өвөрмөц дурсгал байсан нь Их мандал уулын палеолитын дурсгалт газар юм. Их мандал уулын дурсгалт газрын онцлог нь “Гилбэр” зэвсэг бүхий суурин юм. Учир нь монголын зүүн бүс нутгаас гилбэр зэвсэг бүхий суурин урьд өмнө илэрч байгаагүй бөгөөд эдгээр гилбэр зэвсгүүд нь говийн бүс нутгаас олддог гилбэр зэвсгүүдээс хэмжээний хувьд 1-2 дахин том төдийгүй хадан хясааны орой дээр байрласнаараа онцгой ялгардаг. Энэхүү дурсгалт газраас олдсон гилбэр зэвсэгтэй харьцуулах олдвор бүхий суурин манай улсын болон хөрш зэргэлдээх нутаг дэвсгэрт одоогоор олдоогүй байна. Мөн хайгуул, судалгааны ажлын үр дүнд чулуун онго шинээр илрүүлэн олж бүртгэсэн нь дахин давтагдашгүй хийцтэй ба шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн сүсэг бишрэлийг илэрхийлэх ховор олдворт тооцогддог байна.

Read More

Дорноговь аймгийн Мандах сумын ЗДТГ-аас санаачлан тус суманд байдаг Өлгий хийдийн шүншигт суваргуудыг сэргээн засах, хийд орчмын хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эхэлжээ. Сумын нутагт байх соёлын өвийн газрыг сэргээн засах, хийд орчмын хур хог хаягдлыг цэвэрлэх үйлсэд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан байна. Тус хийдийг 1745 онд байгуулсан бөгөөд 280 гаруй жилийн түүхтэй. Тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай, говийн бүсийн томоохон хийд байжээ. Харин тус хийдийг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгасан байдаг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш Өлгий хийд мартагдаж эзэнгүй орхигдсон балгас болсон бөгөөд хийдийг 1990 оноос хойш дахин сэргээж, Аръяабалын сүмийн туурин дээр Аръяабалын сүмийг хуучин байсан бодит хэмжээнээс нь арай багасган барьжээ. Одоогоор хийдийн үйл ажиллагааг сэргээж лам…

Read More

Уран зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох “The Man Booker” шагнал 1969 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн билээ. Зохиолчдын авьяас, хүүрнэл, урлагийн чансааг үнэлдэг нэр хүндтэй шагналын нэг болсон юм. Тус арга хэмжээг “Man Group” корпорац 18 жилийн турш ивээн тэтгэж байсан бол 2019 оноос эхлэн тэрбумтан, зохиолч Майкл Мориц, эхнэр Харриет Хэйманы хамтаар уран зохиолын ертөнцөд ихээхэн үнэ цэнтэй шагналыг үргэлжлүүлэн ивээн тэтгэхээр болсон. 2025 оны “The Man Booker” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Ирландын зохиолч Родди Дойл ахалж байгаа бөгөөд түүнтэй хамт Нигерийн зохиолч Айбами Адебайо, жүжигчин, продюсер Сара Жессика Паркер, зохиолч, телевизийн хөтлөгч, шүүмжлэгч Крис Пауэр,…

Read More

К-поп ертөнцийн хүчирхэг төлөөлөл “HYBE Labels” компани дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгт салбартай болжээ. Тус компанийн салбарууд Япон, АНУ, Латин Америк, Хятадад бий. Дэлхийн стратегийн газрын зурагт оруулсан гол нэмэлт гэж тэд энэ алхмаа тайлбарлаж байна. Үүний зорилго нь дэлхий даяар к-поп экосистемийг бий болгох явцыг хурдасгах юм. “HYBE Labels”-ийн гол стратеги нь энэ салбарыг төрөл бүрээр, өөр өөр газарзүйн байршлуудад дэлгэрүүлэх. Хамгийн амжилттай болсон төслүүдийн нэг бол “HYBE America” болон “Geffen Records”-ийн үүсгэн байгуулсан “KATSEYE” хамтлаг юм. Тус хамтлаг өөрсдийгөө К-поп хамтлаг гэж шууд зарладаггүй ч гэлээ Өмнөд Солонгосын хөгжмийн шоунд оролцож, хатуу дэг жаягтайгаар бэлтгэл сургуулилалтаа хийх…

Read More

Хятадаас олдсон нэг сая жилийн өмнөх хүний гавлын яснаас Хомо сапиенс буюу орчин үеийн хүн анх тооцоолж байсан хугацаанаас хамаагүй өмнө үүссэн болохыг тогтоожээ. Тодруулбал, энэхүү олдворын тусламжтай орчин үеийн хүн төрөлхтөн өмнө нь таамаглаж байснаас дор хаяж хагас сая жилийн өмнө үүссэнийг тогтоосон байна. Бид Неандерталь зэрэг өмнөх үеийн хүмүүстэй зэрэгцэн оршиж байсныг мөн илтгэж байгааг судалгааны үр дүн онцолжээ. Энэ нь хүний үүсэл хөгжлийн талаарх цаг хугацааны ойлголтыг хамаагүй урагшлуулсан үйл явдал боллоо хэмээн судалгаан дээр ажилласан эрдэмтэд тодотгож байна. Эрдэмтэд “Yunxian 2” нэртэй уг гавлын ясыг сая жилийн өмнөх гэж тогтоосныхоо дараа Хомо эрэктус буюу том тархитай эртний хүний төрөлд…

Read More

Германы “Helsing” компани ирээдүйн агаарын дайнд хиймэл оюун ухаан хэрхэн голлох байр суурь эзлэхийг илтгэсэн шинэ бүтээлээ танилцууллаа. “СА-1 Europa” нэртэй уг тулааны дрон нь сүргээрээ хамтран дайтах чадвартайгаас гадна хүний жолоодлоготой сөнөөгч онгоцтой хамтран ажиллагаа явуулах зориулалттай гэнэ. Германы Мюнхен хотын ойролцоо болсон нээлтийн үеэр компанийн төлөөлөгчид уг дроныг “2027 онд анхны нислэгээ хийх болно” гэж мэдэгдсэн агаад улмаар дөрвөн жилийн дотор зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж буй гэлээ. Уг дрон нь өнөөгийн өндөр өртөгтэй сөнөөгч онгоцыг орлох бус харин үйл ажиллагааг нь дэмжих, олон тоогоор ашиглах боломжтой шийдэл болж байгаагаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд АНУ, Хятад, Турк зэрэг орнуудын…

Read More

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 63 дахь улирлын тоглолтоо нээхэд бэлэн болжээ. Энэхүү улирлыг тэд маргааш /2025.09.27/ “Orchestra Night III” сонгодог хөгжмийн тоглолтоор эхлүүлэх аж. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтод Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Энэ жил Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас хийлч, төгөлдөр хуурчид ирэхийг УДБЭТ-ын удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо ням гарагт толилуулах юм байна. Түүнчлэн ирэх сарын 4, 5-нд Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаах…

Read More

XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, “Чингис хаан” үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа хятад хэлээс монгол хэлнээ хөрвүүлсэн монгол төрийн мэргэн сайд бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд өнөөдөр /2025.09.26/ заллаа. Мөн үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх монгол-англи хэлээрх номынхоо нээлтийг хийсэн юм. Б.Цэнд нь 1875 онд Хөлөнбуйрын Солон зүүн гарын Шулуун цагаан хошууны Мэхээрт хэмээх газарт…

Read More