Зохиогч: Урлаг

Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотод зохион байгуулсан олон улсын математикийн 66 дугаар олимпиад /2025.07.19/ хаалтаа хийж, шагналаа гардууллаа. Энэхүү олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг алт,  гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээв. Энэ жил Монгол Улсын багийн бүх сурагч медалийн болзол хангаж амжилтын буухиа үргэлжилж, багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажилласан байна. Ташрамд дурдахад, Олон улсын математикийн 67 дугаар олимпиад 2026 оны долоодугаар сарын 10-20-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах аж.

Read More

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт эрсдэлтэй үйл ажиллагаанд мөнгө зарцуулах юм бол тайван амьдарч чадахгүйд хүрнэ. Энэ үед түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Зөв шударга хөдөлмөрөөр орлого олох хангалттай боломж байна. Олсон мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэгт зарцуулбал үр дүнтэй. Олон хүмүүс шинэ харилцаа үүсгэн мэдлэгээ арвижуулах болно. Харин шинэ танилтай болох нь танд хуучин харилцаандаа эргэлзэх байдал бий болгоно. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ойр дотнын найз нөхөд үнэтэй зөвлөгөө өгөх болно. Гэхдээ бусдын магтаалд хэт итгэвэл та мэдрэмжээ алдана гэдгийг сана. Дотоод сэтгэлээ сонсох мөргөл үйлдэж, оюун…

Read More

77 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 14-ний өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдана. Өнөө жилийн ёслолын арга хэмжээг комедиан Нэйт Баргатзе хөтлөхөөр болсон байна. Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Эмми” шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өнгөрсөн мягмар гараг /2025.07.15/-т жүжигчин Харви Гуиллен, Бренда Сонг нар танилцуулсан байна. Apple TV+ платформын шинжлэх ухааны уран зөгнөлт “Severance” цуврал энэ жилийн “Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн олон төрөлд буюу 27 төрөлд нэр дэвшсэн байна. Түүнчлэн HBO Max сувгийн “The Penguin” цуврал 24 төрөлд нэр дэвшиж, “Severance”цувралын араас хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээр тодорлоо. Мөн HBO Max-ын “The White…

Read More

Сүүлийн үед TikTok-ийн бичлэгүүдэд хит болсон “Pretty Little Baby” дууны эзэн, Америкийн дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгссөн талаар  өнгөрсөн пүрэв гараг /2025.07.17/-т мэдэгджээ. Тодруулбал, 1960-аад онд алдаршиж байсан поп дуучин, жүжигчин Конни Фрэнсисийн сайн найз, түүний уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг эзэмшдэг “Concetta Records” лэйблийн ерөнхийлөгч Рон Робертс дуучинг лхагва гарагийн шөнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай өөрийн болон дуучны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Дээрх мэдэгдэлд дуучныг ямар шалтгааны улмаас нас барсан талаар тодорхой мэдээллээгүй байна. Дуучин, жүжигчин Конни Фрэнсис ташаандаа эмчилгээ хийлгээд байсан бөгөөд маш их өвдөлт мэдэрсний дараа энэ сарын эхээр эмнэлэгт хэвтэж,…

Read More

ХО урлагийн орон зайд уран бүтээлч Лундаагийн Ганболд “Заримдаа хүсдэг аниргүй” бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гараг /2025.07.18/-т дэлгэлээ. Марс / M.A.R.S олон улсын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн Сидней хотын дуурийн театрын зураач, абсракт, ланд арт, видео арт, контемпорари чиглэлээр бүтээлүүдээ туурвидаг, монголд төдийгүй олон улсад хэдийн танигдсан Гаваа буюу Ганболд нь 2021 оноос “Орон зай, цаг хугацаа” сэдвийн хүрээнд нэгэн шинэ төслийг эхлүүлж, цаашид цувралаар толилуулах эрэл хайгуулын өвөрмөц шийдэл, шинэ техник, өнгө солигдон хувирах гурван хэмжээст бүтээлүүдээ толилуулж байна. Орчин цагийн хэллэгтэй, абстракт минималист хэв шинжийн, холимог техник ажиллагаатай  түүний бүтээлүүд монгол хүний сэтгэлгээний онцлог, хязгааргүй уудам тал…

Read More

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтэн, судлаачид малтлага  хийж байна. Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн  төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо. МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн-гийн судалгааны баг 2019 оны намар тухайн дурсгалт газрыг шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон “3D” баримтжуулалтуудыг тус тус гүйцэтгэж байжээ. Энэ удаад Сяньбигийн үеийн язгууртны гурван булш, жирийн иргэний хоёр булшны археологийн авран хамгаалах…

Read More

Дэлхийгээс олдсон Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий  “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 5.3 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. “NWA 16788” дугаартай, 24.5 кг жинтэй уг хэлтэрхий нь том солиртой мөргөлдсөний дараа Ангарагийн гадаргуугаас тасарсан гэж таамаглаж байна. 225 сая км зам туулсны эцэст Сахарын цөлд унасан уг хэлтэрхийг солирын ангуучид  2023 оны 11 дүгээр сарын 16-нд Нигер улсын Агадес мужаас олж илрүүлжээ. Олдворын жижиг хэсгийг “Викинг” сансрын аппаратаар Ангарагийн гадаргуугаас авчирсан дээжийн химийн найрлагатай харьцуулахад уг хэлтэрхий нь пироксен, оливин зэрэг эрдсүүд Ангарагийн гадаргуу дээрхтэй ижил бүтэцтэйгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Дэлхий дээрээс ердөө 400 орчим Ангарагийн хэлтэрхий олджээ.…

Read More

2025 оны долдугаар сарын 17-ны орой цацагдсан “M! Countdown”  хөгжмийн нэвтрүүлгийн энэ долоо хоногийн шилдэг тайзны өрсөлдөөн  төрөлд “Blackpink” хамтлаг шинэ уран бүтээл болох “Jump” дуугаараа тэргүүлж, ялалт байгууллаа. Тэд долдугаар сарын 17-ны шууд дамжуулалтын үеэр “Jump” дуугаа амьд тоглолтоор үзэгчдэд хүргэсэн юм. “Jump” дуу нь “Blackpink”  хамтлагийн 2025 онд гаргасан шинэ бүтээл бөгөөд гарсан даруйдаа олон улсын хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж, дэлхий даяар хит болоод байгаа юм. “Blackpink” хамтлагийн гишүүд фэнүүддээ хандан: “Биднийг үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Цаашид ч та бүхнийхээ хайр, дэмжлэгт хариу болгож илүү чансаатай, олон гайхалтай уран бүтээлээр уулзана аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Read More

Зуны Олимпийн XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо явагдах билээ. “LA 28” Олимпын наадмын хөтөлбөрт 36 спорт багтсан. Тэгвэл эдгээр спортын уралдаан тэмцээний хуваарь гарлаа. Хэдийгээр “Лос Анжелес -2028” олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох авч, долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ. Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхэлнэ. Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар сарын 15-нд тодрох бөгөөд триатлон, жүдо, хөнгөн атлетик, рагби-7, буудлага , сэлүүрт завины төрөлд анхны аваргууд төрнө. Олимпын наадмын хаалтын өдөр буюу долдугаар сарын 30-нд бокс, чөлөөт…

Read More

2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны 70MM IMAX үзвэрийн тасалбарууд нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дууссан талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна. Найруулагч Кристофер Ноланы тус бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтэуэй, Шарлиз Терон зэрэг гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байгаа билээ. Одоогоор албан ёсны трейлер ч цацагдаагүй байгаа энэ бүтээл нь сонгодог утга зохиолын гайхамшигт өв болох Гомерийн “Одиссей” туульс дээр үндэслэсэн бөгөөд дүр сонголт, найруулагчийн бүрэлдэхүүн, урьдчилсан зураг авалтын…

Read More