Оюутны ширээнээс “Мөрөөдлийн театр”-т хөл тавьж, урлагийн замд тууштай хөдөлмөрлөн, туслах дүрээс гол дүр хүртэл бүтээж байгаа залуу жүжигчин Х.Намууныг онцолъё. Х.Намуун СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлага дор 2015 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. 2017 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Мөрөөдлийн театр”-т шалгуулж тэнцсэнээс хойш өнөөдрийг хүртэл эл театраараа овоглож байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Мөрөөдлийн театр”-ын хоёр шоу тоглолт, таван драмын жүжигт тогложээ. Онцолбол, тэрбээр 2023 онд Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар”, 2024 онд Д.Мэндсайханы “Тод хувцастай эмэгтэй” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзсан бол энэ удаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьвяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын “Samsara: Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийн гол дүрээр тайзнаа амьдарч…
Зохиогч: Урлаг
Улсын драмын эрдмийн театрын бүтээл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 4, 5, 6-нд дахин тоглох гэж байна. Ташрамд дурдахад, УДЭТ-ын уранн бүтээлчид энэхүү “Тэнгэрийн хүү” жүжгээ Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа ирэх дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тоглоно. Ингэхдээ дэлхийн театрын томоохон наадмуудын нэг болох 12 дахь удаагийн “МИТЕМ” фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээх юм байна. Тус наадамд Турк, Болгар, Грек, Израиль, Румын, Мексик, Хятад, Япон, Итали, Франц зэрэг театруудын тоглолтуудаас гадна фестивалийн түүхэнд анх удаа Монгол Улсын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү”…
УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн ням гараг /2025.03.23/-т үндэсний сонгодог бүтээл болох Ж.Чулууны “Уран Хас” балетыг толилууллаа. “Уран хас” бүжгэн жүжиг нь УДБЭТ-ын тайзнаа 52 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болж буй нь энэ юм. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг 1973 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр анх тоглогдож байжээ. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл бүжгэн жүжигт энэ удаа гол дүр Хасад Б.Дөлгөөн, Хандармаад Э.Уянга нар гоцоллоо.
“Коко” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг бүтээхээр болжээ. Тодруулбал, “Коко 2”-ыг “Пиксар анимейшн” студид бүтээж байгаа гэж “Уолт Дисней” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер пүрэв гараг /2025.03.20/-т мэдэгдсэн байна. Тэрбээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож үг хэлэхдээ “Киног бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байгаа боловч уг киноны үйл явдал нь инээд хөөр, хайр энэрэл, адал явдлаар дүүрэн өрнөх болно” гэжээ. Эхний ангийг бүтээхэд оролцсон Америкийн найруулагч Ли Анкрич, Адриан Молина нар дахин нэгдэж, шинэ анги дээр ажиллах ажээ. 2017 онд дэлгэцнээ гарсан “Коко” кинонд хөгжимд дуртай 12 настай Мигель хүүгийн талаар өгүүлдэг бөгөөд тэрбээр гэр бүлийнхээ түүхийн талаар илүү ихийг олж…
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт Үндэсний төв номын сангийн “номын өргөөнд” өнгөрсөн баасан гараг /2025.03.21/-т боллоо. Тэрбээр 55 жилийн турш эхлээд Монгол орны өрнө, дорно, өмнө, умар хязгаар, дараа нь төвийн бүсийн аймгийн /нийт 21 аймаг/ нутгаар болон хилийн чанад дахь Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Алшаа баруун зүүн хошуу, Хүрээ хошуу, Хөлөнбуйр, Хөх нуурын өндөрлөг, зүүн хязгаарын Монголжин хошуу, өмнөд этгээдийн Юнь Наны монголчуудын дунд болон Байгал нуурын Ойхон олтригийн буриадууд, Францын Бургон мужийн бузаав торгуудын дунд хийсэн хээрийн шинжилгээ, монгол болон…
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт эргэн тойрныхоо зохион байгуулалт болон уур амьсгалыг засаж хянахыг од эрхэс хүсэж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний эрхшээл санаачилгад автах магадлал өснө. Бусдыг бурууг хүлээхээс зайлсхий. Худал хуурмаг хүмүүс хүрээлэлд тань ихэснэ. Бусдын ятгалгад орох эрсдэл байна. Буруу хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Эргэн тойрны уур амьсгал сөрөг болсноор дотно харьцаанд хагарал гарах магадлалтай. Дотоод мэдрэмжээ хурцаар илэрхийлэх хариу үйлдэл тань бүр ч том асуудал үүсгэнэ. Гэнэтийн нөлөөгөөр тулгарсан бэрхшээл гарцгүй мэт санагдаж, сандарч мэгдэнэ. Хүндрэл бэрхшээл гарсан ч хүсэл шуналынхаа боол бүү бол. Түргэн баяжих тухай бүү мөрөөд.…
Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival” энэ сарын 14-23-нд болж өндөрлөлөө. 20 дахь удаагаа зохион байгуулагдсан эл олон улсын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино өрсөлдөж, тус уран бүтээлийн гол дүрд тоглосон А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ. Тус кино нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж байв. Мөн “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргахад эл жагсаалтын 22-т “Чимээгүй хотын жолооч” кино жагссан юм.
Дэлхийн дуурийн урлагийн түүх, дууриудын талаарх нийтлэл, мэдээ мэдээллийг сонгодог урлагт дурлагсдад хүргэдэг Opera world вебсайтаас дэлхийн шилдэг дуучдыг эрэмбэлэн жагсаажээ. Эл жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин тэргүүллээ. Жагсаалтыг бүрэн эрхээр нь Opera world вебсайтаас харах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол улс маань олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй билээ. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан сайхан мэдээгээр Баяраа эхлүүлж байгаад таатай байна. Бид энэ дахин давтагдашгүй өв соёлоо…
Хятадын “Нежа 2: Луугийн хааныг байлдан дагуулсан” хүүхэлдэйн кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой бүтээлийн жагсаалтын тавдугаар бичигдлээ. “Deadline”-ийн мэдээлснээр “Нежа 2” хүүхэлдэйн кино дэлхийн кинотеатруудаас олсон орлого 2.085 тэрбум доллараас давжээ. Энэ нь 2.071 тэрбумыг цуглуулсан “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” киног давсан амжилт болж буй. Хятадын хүүхэлдэйн кино зөвхөн дотоодын зах зээлээс 15.2 тэрбум юань (одоогийн ханшаар 2.1 тэрбум ам. доллар) олсон юм. Мөн 2025 оны дэлхийн киноны ганц зах зээлд хамгийн өндөр тасалбарын орлогын рекордыг тогтоосон киногоор тодроод байгаа юм. Өмнө нь “Нэжа 2″ кино нь дараалан олон дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний хүүхэлдэйн киноны…