Зохиогч: Урлаг

Энэ онд төгсгөлийн хэсэг нь цацагдах товтой байсан “Squid Game” цувралын гуравдугаар улирлын шинэ ангиуд зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ. Тус цувралын үндсэн постер үргэлж олны анхаарлыг татдаг. Постерын нүүрэнд Ги Хун, Мёнки, Дэ Хо, Ён шик, Гүм жа, Симё нар шинэ тоглоомтой тулгарахдаа айдас, сонор сэрэмжээр дүүрэн байгааг харуулжээ. Сүүлийн тоглолтод амьд үлдсэн тэдний ард хүүхдийн гар зураг мэт, оддоор дүүрэн ханаар хүрээлэгдсэн шинэ тоглоомын талбайг дүрсэлсэн байна. Энэ нь хүүхэд насны дурсамж, гэнэн цайлган сэтгэлийг сэдрээдэг тоглоомын арын дэвсгэр дээр хамгийн харгис үйл явдлууд өрнөдөг “Squid Game”-ийн өвөрмөц тал нь билээ.

Read More

Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэгийн шүлэг, УГЗ Шинэбалжийн Батсайханы хөгжим “Тэнгэр ээж минь өршөө” дууны “Тэнгэр ээж” гэрэлт хөшөөний нээлт боллоо. Тус хөшөөний нээлтэд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, орон нутгийн удирдлагууд, Уулбаян сумын ЕБС-ийн сурагчид, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн ах дүүс, нутгийн зон олон МУАЖ Нэргүй, Дарьганга сумын уугуул АЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ С.Сарантуяа, Г.Хонгорзул, Нансалмаа, Хорлоо, С.Цогтсайхан, Дарьганга уртын дууны олон улсын наадамд оролцох уран бүтээлчид оролцжээ.

Read More

“Gangbay” хамтлаг бие даасан “КАСЕТА” тоглолтоо энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтод “ZHUREK” дуугаараа Youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа Казакстан Улсын дуучин ADAM оролцохоор болсон. Түүнийг өчигдөр нисэх онгоцны буудлаас морьтон баатруудтай тосож авсан билээ. Тоглолтой холбогдуулан бидэнд сэтгэгдлээсээ хуваалцлаа. -Сайн байна уу. Монголд ирэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ? -Сайн байцгаана уу. Би Монголд анх удаа ирж байна. Биднийг маш сайхан угтан авсан. Улаанбаатар хот надад дотно, дулаахан санагдаж байгаа. Тоглолтын дараа Монголын түүхэн дурсгалт газруудаар зочлохыг хүсэж байна. -Монголд таны дууг сонсдог олон хүн бий…

Read More

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь  22 настай байна. “Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Read More

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урчуудын эвлэл хамтран “Artweek-2025” үзэсгэлэнг өнөөдөр /2025.05.23/ нээнэ. Энэ жилийн хувьд МУЭ-ийн Арт галерей, МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан “Art space” галерей, МУЭ-ийн Уран бүтээлчдийн Нэгдсэн урлан зэрэг гурван объектын 4000 гаруй м2 талбайд үзэсгэлэнг зохион байгуулах юм. Дүрслэх урлагийн салбарын мэргэжлийн кураторуудын дэглэсэн 64 уран бүтээлчийн өрөг урлаг, уран баримал, уран зураг, гэрэл зураг, медиа арт бүхий орчин үеийн бүтээлүүдээс бүрдсэн уг үзэсгэлэнг 2025 оны тавдугаар сарын 30-ныг дуустал өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой. Мөн нэгдсэн урлангаар зочилж, Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг галерей, хувь уран…

Read More

Францын тансаг зэрэглэлийн “Kering” групп, загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолийг “Balenciaga” брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдон ажиллах болсон тухай албан мэдэгдэл гаргалаа. Түүний томилгоо нь “Kering” группийн хувьд томоохон өөрчлөлт сэлгээнүүдийн нэг бөгөөд өмнөх захирал Демна Гвасалия “Gucci”-гийн бүтээлч захирлаар шилжсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Пьерпаоло Пиччоли өмнө нь “Valentino” брэндийн бүтээлч захирал болон бусад олон чухал албан тушаалыг хашиж байсан ба нийт 25 гаруй жил ажиллаж тус брэндийг шинэ түвшинд гарган ирсэн бүтээлч эрхэм билээ. Ер нь дан ганц өөрийн үзлээр загвар зохион бүтээх гэхээс илүү тухайн брэндийн уламжлалт хэв маяг, бусдаас ялгарах ондоошлыг хамтатган брэндийн ирээдүйн дүр…

Read More

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохионо. Энэхүү түүхэн өдөрт зориулан “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн марк худалдаанд гаргалаа. Эл маркийг Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Монгол шуудан” ХК хамтран гаргасан байна. Энэхүү марк нь манай улсын нисэх хүчний түүх, хөгжил, амжилтыг харуулсан үнэ цэнтэй дурсгал болон үлдэх юм.

Read More

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулж байна. Уран бүтээлч Д.Дорждэрэм нь Үйлдвэр урлалын коллеж болон Дүрслэх урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшин, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхлүүлжээ. Түүний бүтээлүүдээс Монголын уран зургийн галерейн сан хөмрөг, Япон Улсын Фүкүока хотын Азийн урлагийн музей болон бусад гадна дотнын олон цуглуулагчдад хадгалагддаг бөгөөд 2008 онд Сингапурын урлагийн музейгээс зохион байгуулсан Oнцлох бүтээлийн уралдаанд түүний “Орон зай дахь дуу хоолой” бүтээл нь олон нийтийн санал хураалтаар тэргүүлж, “People’s choice award” шагнал хүртсэн бол 2024 онд “Орон зайд” бүтээл нь Монгол Улсдаа оны шилдэг бүтээлээр нэрлэгдэж, Монголын уран зургийн…

Read More

Дарьганга уртын дууны олон улсын наадам энэ сарын 23, 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт төвд болно. Уг наадамд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит анхдугаар наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдахаар болсон. Наадмын хүрээнд дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцлага, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно. Мөн урилгаар Ардын жүжигчин Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн судлаачид оролцохоор болсон байна. Сүхбаатар нутгийн ард түмэн “Сүмбэр алтан овоо” зэрэг дарьганга уртын дуугаараа алдартай. Тиймээс энэ наадмыг санаачлагч нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэ олон улсын хэмжээнд зохион байгуулахаар…

Read More

Пэппа тоорой цувралын бүтээгчдийн багаас удалгүй дахин нэг охин дүүтэй болох талаар мэдэгджээ. Өнгөрсөн сард цувралын багынхны зүгээс шинэ дүрийн хүйсийг тодорхойлох томоохон үдэшлэг хийж охин гэдгийг нь мэдсэн бөгөөд түүний нэрийг нагац эгч Ивигийн нэрээр нэрлэхээр болжээ. Тодруулбал, ээж мэгжийн дүрд дуу оруулсан жүжигчин “Good Morning Britain” шууд нэвтрүүлэгт орох үеэрээ ийн шинэ дүрийн талаар анх үзэгчдэд дуулгасан юм. Пэппа тоорой Жорж болон Иви гэх хоёр дүүтэй том эгч болж байгаагаар цуврал үргэлжлэх аж.

Read More