Зохиогч: Урлаг

“Baby Shark” хүүхдийн дууны зохиогчийн эрхтэй холбоотой нэхэмжлэлийг Өмнөд Солонгосын Дээд шүүх хэрэгсэхгүй болгожээ. Өмнөд Солонгосын боловсролын “SmartStudy” гарааны компанийн /одоо “Pinkfong Company” нэртэй болсон/ 2015 онд хит болсон “Baby Shark” дуу нь 2011 онд гаргасан дууг нь хуулбарласан гэж Америкийн хөгжмийн зохиолч Жонатан Райт мэдэгдээд байлаа. Гэвч шүүх өчигдөр /2025.08.14/ “Ж.Райтын хувилбар бол эх бүтээл биш” гэж үзээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ. “Pinkfong”-ийн “Baby Shark” дуу 2015 онд цацагдсаныхаа дараа дэлхий даяар алдартай болж, одоогийн байдлаар “YouTube” дээр 16 тэрбум гаруй хандалт аваад байна. Ж.Райтын хувьд өөрийн хувилбарыг 2011 онд “Pinkfong”-ийн хувилбараас дөрвөн жилийн өмнө гаргаж байжээ. Эдгээр хоёр дуу Америкийн хүүхдийн зуслангуудад олон жилийн турш дуулагдаж буй уламжлалт аялгуун дээр суурилжээ. Өмнөд Солонгосын шүүхүүд…

Read More

Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголд тоглолтоо хийнэ. Тодорхой хэлбэл, “Blinksoft” компанийн урилгаар дэлхийн алдарт реппер Fat Joe Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байна. Бүтэн нэг цагийн турш тайзыг эзэгнэх реппер өнөөдрийг хүртэл АНУ-аас Монголд ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлч юм. “Zone X” тоглолтыг 2025 оны есдүгээр сарын 20-нд, Улаанбаатар хот, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулах юм байна. Fat Joe өөрийн Terror Squad гэх лейбэлээрээ Big Pun, Remy Ma бүр DJ Khaled-г хүртэл гаргаж ирсэн эрхэм юм. Түүний дуунууд Billboard-д одоо хүртэл дээгүүр байр эзэлдэг нь “old school”-с “new school” хүртэлх бүх жанрт хөрвөх чадвартай цаг үеээ маш сайн…

Read More

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн шинжээч, мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна. Археологичид Монголын нутаг дэвсгэрээс Хүннүгийн язгууртны орд өргөөний ул мөр, оршуулгын цогцолбор, булш бунхан, хадны зураг бүхий 60 гаруй дурсгалт газрыг илрүүлэн судалсан байдаг. Тэдгээрээс Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутаг Хүнүй голын хөндийд 400 гаруй га газрыг хамран орших Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборт газрыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтийг манай улс өнгөрсөн оны намар албан ёсоор гаргасан юм. Үүний дагуу ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлөөс манай улсад шинжээч томилжээ. Соёлын өвийн…

Read More

“Gallup” судалгааны байгууллага өчигдөр АНУ-ын насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой санал асуулгын үр дүнгээ нийтэлжээ. Тус байгууллага “Consumption Habits” нэртэй судалгаагаа сүүлийн 90 орчим жилийн хугацаанд жил бүр явуулж ирсэн юм. 2023 онд энэ үзүүлэлт 62 хувь, 2024 онд 58 хувь байсан юм. Өмнөх хамгийн доод үзүүлэлт нь 1958 оны 55 хувь байжээ. Цар тахлаас хойш архины хэрэглээ буурч байгаа нь инфляц, үнийн өсөлт хүмүүсийн орлого зарлагад нөлөөлж байгаатай холбоотой гэж үздэг. Нөгөө талаар согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлдэг дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотой. Үүний нэг илрэл нь тохируулж уух ч эрүүл мэндэд хортой гэж үздэг америкчуудын…

Read More

Ангараг гарагаас дэлхийд унасан хамгийн том чулуунд тооцогдож байгаа солирыг саяхан Нью-Йорк хотын Sotheby’s төв дуудлага худалдаагаар зарахад $5.3 саяын үнэ хүрсэн юм. 25 кг жинтэй энэ чулууг 2023 оны арваннэгдүгээр сард Нижер улсын нутаг дэвсгэр, Сахарын цөлөөс олсон юм байна. Тэгвэл Африк тивийн Нижер улс солирын өмчлөлтэй холбоотой маргаан үүсгэжээ. Тус улсын эрх баригчид солирыг хууль бус замаар хил давсан гэж үзээд шалгаж эхэлсэн байна. Улмаар өнгөрсөн баасан гарагт тус улсын засгийн газар үнэт чулуу, солирын экспортыг түр зогсоожээ. “Sotheby’s” төв уг солирыг олон улсын хууль дүрмийн дагуу Нижерээс гаргаснаа мэдэгдсэн байна. “Энэ чулуу сансрын уудамд 225 сая километр зам туулсны эцэст дэлхийн…

Read More

Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг цуврал контентыг “Kazu languages” юүтүб хуудсандаа байршуулдаг нэгэн. Иймд тэрбээр уг цувралынхаа дараагийн ангийг бэлтгэхээр манай оронд ирсэн байна. Казү нь 14 орны хэлээр ярьдаг бөгөөд юүтүбт 1.3 сая, Тик токд 888 мянган дагагчтай юм. Дэлхийн олон орны алдарт юүтүберүүд манай улсыг зорин ирж, нүүдэлчдийн амьдралтай танилцах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн билээ. Тухайлбал, Нас Дейли Монголд өнгөрсөн жил ирж, нүүдэлчдийн амьдралын талаар богино хэмжээний контентууд нийтэлж, хувь хүний хөгжлийн сургалт орсон байдаг. Мөн Британийн алдарт юүтүбер Бенжамин Рич Монголын хөдөө болон нүүдэлчдийн амьдралыг…

Read More

Аливаа улс үндэстэн бүр өөрийн уугуул хэв шинжийг хадгалж хамгаалахыг эрмэлзэж буй даяаршлын эрин үед Чингис хаан Үндэсний музейгээс санаачлан Монголчуудтай угсаа гарвал хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд ойр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Тува, Халимаг улсуудад амьдарч буй иргэдийн угсаатны онцлог хүчин зүйлсийг судлах зорилгоор “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа:түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний  хэлэлцүүлгийг  (2025.08.14) зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, профессор Н.Хишигт “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцааны эхлэлийн тухайд”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн “Орос-Монголын соёл иргэншлийн харилцаан дахь шинжлэх ухаан,соёлын хамтын ажиллагааны үүрэг”, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба…

Read More

Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг анхны бие даасан “The one” тоглолтоо наймдугаар сарын 16-н буюу энэ долоо хоногийн бямба гарагт “Social pay park”-т зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж, үзэгч сонсогчдодоо зориулан мэдээлэл өглөө. “Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа” “Lumino” хамтлагийн гишүүн Skitzo буюу Д.Анхбаатар: Манай хамтлаг 27 жилийн түүхэндээ анх удаа хамгийн том тоглолтоо хийх гээд байж байна. Бид өнгөрсөн жилээс тоглолтдоо бэлдэж эхэлсэн. Тоглолтын үеэр 44 дуу дуулна. Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа. Тоглолтын тайзыг Японы инженерүүд зөвлөж, бүтээсэн. Өмнөх тоглолтуудад үзэгчдийн дунд…

Read More

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгаан: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол…

Read More

“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн галерейд өчигдөр /2025.08.13/ нээв. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна. Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн. Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна  уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй…

Read More