Зохиогч: Урлаг

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хэгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч8 Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 24, 25-ний өдрүүдэд “Буянт Ухаа” спорт ордонд зохион байгуулсан. Тэгвэл энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт “Dronex Mongolia-2025”  дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохмон байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 150 хүүхэд авхаалж самбаа, мэдлэг чадвараараа өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Дэлхий…

Read More

Үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюуш “Милл” кино компанийн “Халуун бороо” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж байна. Эл уран бүтээлийг Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тус уран бүтээлд Н.Цэнд-Аюуш гал сөнөөгчийн гэргийн дүрд тоглосон байна. Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн Н.Цэнд-Аюуш дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн авьяастай, концерт, жүжигт үргэлж л гол дүрд тоглож онцгойрдог охин байв. Сургуулиа төгсөх жил “Усан нүдэн гүнж” жүжгийн эрх охины дүрд тоглож болжээ. Ингээд тэрбээр КУДС-д шалуулж тэнцээд, жүжигчний мэргэжил эзэмшсэн аж. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа. Тэрбээр 2005 онд…

Read More

МУИС-ийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Архангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран ирэх намар орон нутагт буган чулуун хөшөө сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ажиллаж байна. Манай улс буган чулуун хөшөө, хүрлийн үед холбогдох дурсгалуудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 онд бүртгүүлсэн билээ. Ингэснээр буган чулуун хөшөөг Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн, түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээлэл агуулсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв гэдгийг дэлхий дахинд зарласан юм. Энэ гайхалтай өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, таниулан сурталчлах нь эрдэм шинжилгээний хурлын гол зорилго гэнэ. Буган чулуун хөшөөг үнэт өв гэдэг талаас нь олон нийтэд…

Read More

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. Энэ өдрийг 1982 онд ЮНЕСКО-гийн Олон улсын театрын хүрээлэнгийн санаачилгаар үүсгэн байгуулсан бөгөөд бүжгийн урлагийг дэлхий даяар хүндэтгэн тэмдэглэх зорилготой. Уг өдрийг сонгодог бүжгийн нэрт зүтгэлтэн Жан Жорж Новеррийн (Jean-Georges Noverre, 1727–1810) төрсөн өдрөөр (дөрөвдүгээр сарын 29) тэмдэглэдэг. Түүнийг “Орчин үеийн балетын эцэг” гэж үздэг. Энэхүү өдрийн зорилго нь бүжгийн урлагийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, дэмжих, бүжигчид, бүжгийн байгууллагуудыг урамшуулах юм. Мөн улс үндэстний хил, соёлын ялгааг үл харгалзан бүжгээр дамжуулан хүмүүст эв нэгдлийг мэдрүүлэхийг зорьдог. ​ 2025 оны Дэлхийн бүжгийн өдрийн албан ёсны уриа нь “Бүжгээр эрх чөлөөг мэдрэхүй” (“Dancing our way to freedom”) юм.…

Read More

“In da House 3: in Korea” киноны уран бүтээлчид өнгөрсөн ням гараг /2025.04.27/-т Ялалтын талбайд талархлын өдөрлөг зохион байгууллаа. Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нар буюу “Xermel crew”-ийн уран бүтээлчид, “F” студи хамтран “In da House” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн араас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг бол 2022 онд “In da House: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж байв. Мөн уг уран бүтээлчид “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ өнгөрсөн…

Read More

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт “Хар сарнай” хамтлаг 35 жилийн ойдоо зориулан “Golden Hits” тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 24-нд “Socialpay park”-т зохион байгуулахаар зарлалаа. Монголд анх удаа реп техно урсгалын эхлэлийг тавьсан “Хар сарнай” хамтлаг 1990 онд байгуулагдсан түүхтэй. 35 жилийн өмнө “Хар сарнай” нэртэй доргио хамтлаг тайзан дээр гарч, Монголын рок поп урлагт өөрийн ертөнцийг нээж, зүрх сэтгэлд хоногшсон супер хит бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Тэдний хөгжим, уран бүтээлүүд фэнүүддээ хайр түгээж, уярааж, доргиож, урам зориг хайрласан. Хамгийн гол нь энэ бүх цаг хугацаанд “Хар сарнай” үргэлж амьд, үргэлж хит, үргэлж…

Read More

Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн 2022-2024 онд доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэгийн удирдлагаар хэрэгжүүлсэн “Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээж 04 дүгээр сарын 28-ны өдөр Монголын үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэж өгөв. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байсан Их нартын Баларын хадны оршуулгын олдвор болох Монголын эзэнт гүрний үеийн эрэгтэй дээлийг сэргээж, 1727 онд Сибириэс олдож эдүгээ ОХУ-ын Эрмитажийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүсний алтан шармал сэнжит аягыг “Торгон хийц” урлалаар хуулбарлан урлажээ.

Read More

1997 онд үзэгчдийн хүртээл болсон “Титаник” кинонд 1912 онд хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уул мөргөсний улмаас амиа алдсан Уоллес Хартли болон түүний хамтран зүтгэгч хөгжимчид болох утсан хөгжмийн дөрвөл тоглож буй хэсэг хэд хэд дүрслэгддэг. Тэгвэл тус дөрвөлийн ахлагчийн тоглодог хөгжмийн зэмсэг болох хийлийг дуудлага худалдаагаар 54 мянган фунт стерлингээр заржээ. “Киноны түүхийн жинхэнэ хэсэг” хэмээн тодорхойлсон уг хийл хөгжмийг өнгөрсөн бямба гараг /2025.04.26/-т Уилтшир гүнлэг дэх “Henry Aldridge and Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулжээ. Эл хийл хөгжим киноны хэд хэдэн үзэгдэлд гардаг боловч үзэгчдийн сэтгэлд хамгийн ихээр хоногшсон нь хөлөг онгоц живж байх үед зорчигчдыг тайвшруулах зорилгоор…

Read More

“Big Bang” хамтлагийн гишүүн, дуучин Daesung соло аялан тоглолтоо Сөүлээс эхлүүллээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 26, 27-нд Сөүлийн олимпын парк дахь “Olympic Hall-д “Daesung 2025 Asia tour: D’s wave in Seoul” тоглолтоо эхлүүлсэн байна. Тэрбээр тоглолтоо өөрийн саяхан гаргасан мини цомгийн “Universe” дуугаар нээсэн бол “Last girl”, “Jump” зэрэг шинэ дуунуудаа дуулсан байна. Дөрөвдүгээр сарын 26-ны тоглолтод “Big Bang” хамтлагийн гишүүн Тaeyang найзынхаа соло тоглолтод нэгдсэн бол 27-ны тоглолтод Taeyang болон G-Dragon нар хамтдаа оролцож, “Big Bang”-ийн “Home sweet home”, “Bang bang bang”, “Sober” зэрэг дуугаа дуулжээ.

Read More

ЭМГЭНЭЛ Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, сэтгүүлч Балчинжавын Долгион 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд болон Монголын орчин үеийн рок поп хөгжимд хайртай сонсогч, үзэгчдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Нэрт уран бүтээлч Б.Долгион нь 1955 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлж, 1962-1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Ерөнхий боловсролын 103-р дунд сургууль, 1964-1972 онд Улаанбаатар хотод Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг тус тус төгсөж, 1972-1974 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Дээд сургуулийн Улс төрийн ангид суралцжээ. Тэрээр ажлын гараагаа 1974 оноос…

Read More