Тансаг хэрэглээний брэнд “Coach” уламжлалт худалдааны орчныг дахин тодорхойлж, хэрэглэгчийн туршлагыг амьд харилцаанд тулгуурласан шинэ түвшинд гаргаж байна. Компани кофе шоп, ресторан зэрэг амьдралын хэв маягийг илтгэсэн орон зайг дэлгүүрийн загварт нэгтгэх замаар брэндийн үнэ цэнийг мэдрүүлэх туршлага руу шилжжээ. Гүйцэтгэх захирал Тодд Канн “Хэрэглэгч зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах бус, брэндийн орон зайд өөрийгөө мэдэрч, цаг өнгөрөөхийг хүсдэг болсон” хэмээн онцолсон байна. Түүний мэдээлснээр, кофе шоп бүхий дэлгүүрүүдийн борлуулалт дунджаар 15–35 хувиар илүү байдаг бөгөөд хэрэглэгчийн дахин ирэх давтамж, дэлгүүрт өнгөрүүлэх хугацаа огцом нэмэгджээ. “Coach” 2028 он хүртэл дэлхий даяар 100 гаруй кофе шоп нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь…
Зохиогч: Урлаг
Реалити шоуны од, бизнес эрхлэгч, 1,7 ам.долларын тэрбумтан, олон нийтийн сүлжээний од Ким Кардашьян өнөөдөр 45 нас хүрлээ. Ким Кардашьян 1980 оны аравдугаар сарын 21-нд Лос-Анжелес хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Тэрбээр эгч Кортни, дүү Клои, Роб нарын хамт дөрвүүлээ өсөж торнисон. 1991 онд аав, ээж нь салсны дараа ээж нь олимпын аварга тамирчин Брюс Женнертэй гэрлэлээ. Ингээд Кендалл, Кайли гэсэн хоёр охин дүү нэмэгдсэн юм. Ким Кардашьян охидын католик сургуульд сурсан. Өсвөр насандаа Лайонель Ричигийн охин Николь Ричи, Hilton гүрний өв залгамжлагч Пэрис Хилтон нартай найзалж байжээ. 16 настайдаа Ким Кардашьян “Body” хувцасны дэлгүүрт ажиллаж, дөрвөн жилийн дараа 2000…
Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан уран бүтээлийн тоглолтоо /2025.10.18/ хийлээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагаар “Ori Studios”, зохион байгуулагчаар “Mongol” телевиз, “Herub” энтертайнмент ажилласан байна.
ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо. Тус хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ. МУИС-ийн Төв байранд өчигдөр болсон “Хүндэт доктор” цол олгох ёслол ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм. Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд…
“Хувьсал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл “Хувь заяа” уран сайхны кино 24 дэх удаагийн Сан Диегогийн олон улсын кино наадамд албан ёсоор сонгогдон өрсөлдөж, шилдгээр шалгарчээ. Тус кино наадам 2025 оны аравдугаар сарын 15-19-ний хооронд АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдсан бөгөөд 29 орны уран бүтээлчдийг хамарсан дэлхийн хэмжээний фестивалиудын нэг юм. “Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтыг нь хийж гүйцэтгэсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ. “Хувь заяа” киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин…
“Эмоци” продакшн “Эмоци дүүрэн хот” инээдмийн шоу тоглолтоо аравдугаар сарын 10-наас Соёлын төв өргөөд өдөр бүр 19.00 цагаас толилуулж байна.
Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ч.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна. Уралдааны финал арваннэгдүгээр сарын 22-нд болно. Ч.Мишээл уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Аравдугаар сарын 5-нд болсон уралдааны дараагийн шатанд Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулсан юм. Харин аравдугаар сарын 12-нд болсон тус уралдааны дөрөвдүгээр шатанд тэрбээр хятад дуу дуулсан бөгөөд олон орны шүүгчдээс нийт 120 оноо авч, ялагчдын нэг болсон байна. Уралдааны дараагийн шатны дүн нөгөөдөр гарах бөгөөд одоогийн байдлаар…
19 дэх удаагийн “International competition IMSCC 2025” шинжлэх ухааны тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцжээ. Тус олон улсын олимпиадад Монгол Улс creative, mechatronic гэсэн ангилалд нийт долоон баг оролцсоноос Steam & Mechatronic III ангилалд мөнгөн медаль /МУ-ын шигшээ баг, сурагч Л.Гантөр, Ц.Маралмаа/, Steam & Mechatronic II ангилалд алтан медаль /Bright spark steam academy/ хүртэж, Монгол Улс багаараа тусгай байрын шагнал хүртлээ.
Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, Угсаатны зүйч Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэн аравдугаар сарын 24-ний өдөр 16:00 цагт Монголын уран зургийн галерейд нээлтээ хийх юм. Анхны Ардын зураач, орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг зураач Ү.Ядамсүрэн 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 50 гаруй хөрөг зурж, ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зуржээ. Түүнийг “Өвгөн хуурч” зургаар нь хүмүүс илүүтэй мэддэг билээ. Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалагдаж буй ховор бүтээлүүд, мөн зураачийн эдэлж хэрэглэж…
БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. Энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох тус наадамд “Морин хуур” найрал хөгжим урилгаар оролцох аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ нүүдэлчдийн соёлын өвийг наадмын үеэр сурталчлан таниулна. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй юм.
