Зохиогч: Урлаг

Бүх Оросын байгалийн их наадмын шагналт “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн өчигдөр /2025.07.30/ Улаанбаатар зорчигч тээврийн төвийн баганат танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ. “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэнг 2014 оноос хойш жил бүр Москва хотноо зохион байгуулж, гэрэл зурагчдын авсан байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг зургуудыг дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд уг үзэсгэлэнг дэлхийн 75 орны 4 сая гаруй хүн үзжээ. Энэхүү үзэсгэлэн нь төмөр замчдын баярын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН,…

Read More

Хятадын технологийн компаниуд хиймэл оюуны илүү ухаалаг, хямд шийдлүүдийг эрчимтэй хөгжүүлж байна. Тэдний нэг болох “Z.ai”-ын шинээр хөгжүүлж буй GLM-4.5 хэмээх загвар нь өрсөлдөгч “DeepSeek”-ийнхээс хямд өртгөөр ашиглах боломжтой байх бөгөөд “agentic AI” буюу даалгаврыг автоматаар дэд даалгаварт хуваан илүү оновчтой гүйцэтгэх чадвартай технологид суурилжээ. Мөн энэхүү загвар нь нээлттэй эх үүсвэртэй тул хөгжүүлэгчид үнэ төлбөргүй татан авч, ашиглах боломжтой юм. GLM-4.5 нь “DeepSeek”-ийн загвараас даруй хоёр дахин жижиг хэмжээтэй бөгөөд АНУ-ын экспортын хязгаарлалтад нийцүүлэн Хятадад зориулан тусгайлан бүтээсэн “Nvidia”-ийн H20 загварын ердөө найман чипээр ажиллах хүчин чадалтай аж. “Z.ai”-ийн зүгээс одоогоор нэмэлт чип худалдан авах шаардлагагүй, хангалттай тооны тооцоолох…

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “2025–2026 K-Pop Mega Concert World Tour in Mongolia” шоу тоглолт 9000 хүний суудалтай Steppe Arena ордонд энэ сард амжилттай болж өндөрлөлөө. Тус тоглолтод Солонгосын алдарт уран бүтээлч одод болох Jang Hyuk, Ailee, Bebe, VVUP, W!TCHX, NEW L, SEO EVE нар оролцож, уран бүтээлээ толилуулсан юм. Мөн Солонгосын нэрт жүжигчин Жон Жүн Ху (Jung Joon Ho) болон түүний төгсөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гарган, орлого багатай өрх, хөдөө орон нутгийн хүүхэд, залуучуудад зориулан нийт 125 сая төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг тасалбар худалдан авч,…

Read More

Монголын кино театруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн “In da House 3: in Korea” сайхны кино нээлтээ хийсэн эхний дөрөв хоногтоо 40.625 үзэгчдэд кинотеатраар дамжин хүрсэн бол өчигдөр /2025.07.30/ эл уран бүтээлийг кинотеатрт үзэгчдийн тоо 201,800 хүрчээ. Ингэснээр тус уран бүтээл бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа.

Read More

Судлаачид МЭӨ 2055–1650 оны үед хамаарах, 4,000 жилийн настай Египетийн эртний бунханд зориулсан шавар эдлэл дээр үлдсэн хүний гарын мөр олжээ. Энэхүү ховор олдворыг ирэх аравдугаар сард Их Британид зохион байгуулагдах үзэсгэлэнд олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэж BBC мэдээлжээ. Энэ гарын мөрийг олсон нь “тун ховор бөгөөд сэтгэл хөдөлгөм нээлт” хэмээн уг үзэсгэлэн дээр ажиллаж буй зохион байгуулагчдын нэг, египетч судлаач Хелен Струдвик хэлжээ. Кембрижийн их сургуулийн судлаачид “Үхэгсдийн сууц” (soul house) хэмээн нэрлэдэг шавар баримлаас уг ул мөрийг олжээ. Энэ нь эртний Египетчүүдийн оршуулгад ашиглагддаг байшин хэлбэртэй шавар эдлэл гэж Британийн музей тайлбарласан байна. Фицвиллиам музейн ахлах судлаач Струдвикийн хэлснээр,…

Read More

“Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” энэ жил 2025 оны наймдугаар сарын 17-ны ням гарагт 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд дахин зохиогдохоор болсон талаар НИТХ-ын төлөөлөгч  Ж.Энхжаргалан мэдээллээ. Тэрбээр “Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан байдаг. Та өмсөхөө байсан хувцсаа  авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө. Ногоон оноогоороо эргээд урамшуулал авах боломжтой. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй. Хуучин хувцас тавигдах шаардлага: Хувцсаа угаасан байх Урагдалгүй…

Read More

Дэлхийн дуурийн урлагийн түүх, дууриудын талаарх нийтлэл, мэдээ мэдээллийг сонгодог урлагт дурлагсдад хүргэдэг Opera world вебсайтаас өчигдөр буюу 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр дэлхийн шилдэг дуурийн дуучдын шинэчилсэн чансааг танилцууллаа. Уг чансааг Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин 7500 оноотойгоор тэргүүлж байна. Дуурийн ертөнцийн ШИЛДГҮҮД Шилдэг сопрано-Елена Стихина (ОХУ) 5400 оноо Шилдэг меццо-сопрано Айгүл Ахметшина (ОХУ) 4800 оноо Шилдэг тенор-Майкл Фабиано (АНУ) 4900 оноо Шилдэг баритон-Энхбатын Амартүвшин (Монгол) 7500 оноо Шилдэг басс-Георг Цеппенфельд (Герман) 5900 оноо

Read More

Хиймэл оюун ухаанаар бүтсэн моделийн зураг анх удаа нийтэлсэн  “Vogue” сэтгүүл олны эсэргүүцэлтэй тулгараад байна. Эхлээд харахад жинхэнэ модель гэж бодогдох ч хуудасны буланд “Моделийг хиймэл оюун ухаанаар бүтээв” гэсэн бичигтэй байх аж. Энэ нь “Guess” брэндийн сурталчилгааны нэг хэсэг байсан ба “Seraphinne Vallora” маркетингийн фирм хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ. “Vogue” сэтгүүлд AI модель нийтлэгдсэн нь редакцид хамааралгүй, энэ нь тэдний шийдвэр биш байсан гэж мэдэгджээ. Загварын салбарт хиймэл оюун ухаан ашиглах нь загвар өмсөгчдийг ажилгүй болгохын зэрэгцээ гоо сайхны бодит бус стандартыг өөгшүүлнэ гэж зарим шинжээчид үзэж байна. Тухайн “модель” нь өөгүй төгс, бор болон шаргал үстэй ба…

Read More

Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриатай “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, 7 дугаар сарын байдлаар “Осака-Кансай ЭКСПО 2025”-г 13 сая 661 мянган хүн үзэж сонирхсон байна. Монгол Улс энэ удаагийн дэлхийн…

Read More

“Stray kids” хамтлаг түүхэн дээд хэмжээний дэлхий тойрсон аялан тоглолтоо өндөрлөж байна. Тус хамтлагийн “Stray kids world tour” нэртэй аялан тоглолт нь дэлхийг долоон удаа тойрох хэмжээний буюу нийт 285.000 километр замыг туулсан байна. 2024 оны наймдугаар сард Сөүл хотын “KSPO dome”-оос эхэлсэн энэхүү тоглолт нь Ази, Номхон далайн бүс, Латин Америк, Хойд Америк, Европ зэрэг дэлхийн таван тивийг хамран 34 хотод нийт 54 тоглолт хийжээ. 340 хоног үргэлжилсэн энэ урт аялал 2025 оны долоодугаар сарын 30-нд Ром хотод болох тоглолтоор өндөрлөнө гэжээ. “DominATE” гэх нэр нь тэдний “ATE” нэртэй мини альбом болон “dominate” буюу “ноёрхох” гэсэн үгний хослол бөгөөд…

Read More