“Монгол–Хятадын Экспо” 2015 оноос анхлан зохион байгуулагдсан ба хоёр улс хоорондын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр жил тутамд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод уламжлал болгон зохион байгуулагдлаа. Энэ жилийн экспод нийт 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төлөөлөн оролцож байна. Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж, УИХ-ын гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Хөх хотноо суугаа Ерөнхий консул, төлөөлөгчид болон аймгийн Засаг дарга нар оролцов. Соёлын салбараас Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын удирдлага, уран…
Зохиогч: Урлаг
“Номадиа” пикчерс, “Хүлэгү” пикчерсийн хамтын бүтээл “Надад ирээгүй хайр” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киног Б.Жаргалсайхан найруулж, дүрүүдэд Н.Нархажид, Ч.Түвшинтөгс, С.Болормаа, Гавьяат жүжигчин У.Батбаатар, Б.Баатархүү, Ц.Анужин, М.Саранцэцэг, У.Минжин, И.Төмөрхуяг, Б.Хонгорзул, Ц.Нандин-Эрдэнэ, Б.Бямбасүрэн, Т.Элбэгбаяр, З.Тэмүүжин нар тогложээ. Амьдралд тохиох чухал мөчүүд, хүний мөн чанар, хайрын үнэ цэнийг өгүүлэх “Надад ирээгүй хайр” олон ангит киног Univision, LookTV-д-ээр үзээрэй.
Улсын хүүхэд, залуучуудын театр намар цагийн үзвэрийн нээлтээ алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгээр хийх гэж байна. Тодруулбал, энэхүү уран бүтээлийг есдүгээр сарын 13-наас дахин тоглож эхлэх юм. Өнгөрсөн тавдугаар сараас толилуулж эхэлсэн эл жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор Гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар Ардын багш Н.Ганхуяг нар ажиллажээ. Дурлалт залуу Ромеогийн дүрд залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттад М.Батгэрэл нар тоглож буй бол Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар “Ромео, Жульетта” сонгодог жүжигт дүр бүтээж байна.
Попын хаан Майкл Жексон энэ өдөр буюу 1958 оны наймдугаар сарын 29-нд мэндэлжээ. Жексон энэ ертөнцийг 50 настайдаа орхин одсон дэлхийн хэмжээний од юм. Тэрбээр 50 наслахдаа маш олон зүйлийг хийж, бүтээж чадсан. Тухайлбал, Жексон попын хаанаар өргөмжлөгдөж, Элвис Преслитэй энэ зэрэгцэж чадсан. Майкл Жексон Индиана мужид олон хүүхэдтэй айлын бага хүү нь болон мэндэлсэн. Түүний эцэг хүүхдүүдээ байнга зоддог байсан нь хожим нь сэтгэхүйд хар толбо үлдээсэн гэдэг. Майкл ах нартайгаа нийлж, гэр бүлийн “Жексон 5” хамтлагийг байгуулав. Удалгүй Жексон хамтлагийнхаа гол вокалист болж, АНУ даяар олон байгууллагын арга хэмжээнд оролцож, амжилт гаргах болжээ. Гэхдээ тэд ихэвчлэн шөнийн цэнгээний газруудад…
Зүүн Хятадын Жэжян мужийн төв, Ханжөүгийн “Шяосань” олон улсын нисэх буудал тэжээвэр амьтдад зориулсан хүлээлгийн танхим нээжээ. Энэхүү танхим 220 метр квадрат талбайтай бөгөөд температур, чийгшил, агаарын чанарыг хянахаас гадна ухаалаг системээр тоноглогджээ. Танхим нь нохой болон муур зэрэг амьтдыг тус тусад нь хүлээн авах зориулалттай. Нийттэй тус бүр 30 муур, 20 нохойг хүлээн авах боломжтой юм. Мөн эзэд нь амьтныг алсаас хянах, дуугаар нь харилцах боломжтой гэнэ. Нисэх буудлын ажилтан У Киронг хэлэхдээ “Тэжээвэр амьтдын эдийн засаг эрчимтэй өсөж буй энэ үед эзэд нь аюулгүй, тав тухтай, амар хялбар аялал хүсч байна. Энэ танхим нь овоолсон хашаанд багтдаггүй, төвөгтэй процедурыг…
“Оскар”-ын шагналт найруулагч Паоло Соррентиногийн “La Grazia” бүтээл 82 дахь удаагийн Венецийн кино наадмын нээлтийн киногоор шалгарч, үзэгчдэд хүрчээ. Соррентиногийн хэлснээр тус бүтээлээ улс төрийн нэгэн бодит нөхцөл байдлаас сэдэвлэсэн агаад ёс суртахууны гүн гүнзгий асуултуудыг хөнджээ. Киноны гол дүрд Соррентинотой олон жил хамтран ажилласан жүжигчин Тони Сервилло болон Анна Ферцетти нар тоглосон байна. Уг бүтээлд Италийн Ерөнхийлөгч албан тушаалынхаа сүүлийн саруудыг хэрхэн өнгөрүүлж байгаа тухай өгүүлнэ. Тэрээр хүн амины хэрэгт буруутгагдан ял эдэлж буй хоёр хоригдлыг өршөөх эсэх шийдвэрийн өмнө тулж иржээ.
OI энтертайнмент, VOO-тэй хамтран “No Rules” олон ангит киног 2021 онд бүтээж, тус уран бүтээлийнхээ дараагийн бүлгийг “No Rules-2: New world” хэмээн нэрлэж, 2023 онд толилуулсан. Тэгвэл эл цувралын гуравдугаар бүлэг “No Rules-3: History” өчигдөр /2025.08.28/-өөс олны хүртээл болж эхэллээ.
Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч домогт “Beatles” хамтлагийн үүсгэн байгуулагч Жон Ленноны бага хүү Шон Оно Леннон Монгол дахь аялалаа дуусгаад буцлаа. Тэрбээр монголд аялахдаа өөрийн цахим хуудаснуудаар дамжуулан Монголын шашин, мал аж ахуй, урлаг соёл зэргийг харуулсан зургийн цомгийг өдөр тус бүрд нь нийтэлж байгаа аж. Зурагт түүний найз охин болон монголчууд тусжээ. Ингээд түүний аяллын цуврал зургуудаас хүргэе. Got the shot… pic.twitter.com/iLAZjPD1vo — Seán Ono Lennon (@seanonolennon) August 19, 2025 Some more nice ones from today… pic.twitter.com/BV1dbGjKQq — Seán Ono Lennon (@seanonolennon) August 19, 2025 Some good ones from Day 4… pic.twitter.com/F5FJMGSSqU — Seán Ono Lennon (@seanonolennon)…
Өмнөд Солонгосын алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн Rosé “Puma” брэндтэй хамтран гаргасан анхны коллекцоо танилцууллаа. Тэрбээр 2024 онд “Puma” брэндийн соёлыг сурталчлах олон улсын элч төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба ийнхүү өөрийн бүтээлч чанар, өвөрмөц хэв маягийг шингээсэн “PUMA x ROSÉ” нэртэй шинэ цуглуулгаа албан ёсоор толилуулж байна. Rosé-гийн хэв маягийг бүрэн илэрхийлэх энэхүү монохром цуглуулгад oversize загваруудыг эмэгтэйлэг деталь, нарийн оёдол, мөн Rosie гэсэн өвөрмөц бичвэрээр баяжуулжээ. Онцлох загваруудын дунд балетын хэв маягтай Speedcat Ballet, мөн илүү загварлаг мэдрэмж өгөх Speedcat OG Premium зэрэг багтжээ. Мөн шинэхэн цуглуулгынхаа талаар Rosé “Энэхүү цуглуулгад багтсан бүх загвар хүнийг өөрийн хамгийн үнэн, хамгийн зоримог…
Хөгжмийн стриминг платформ Spotify нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ. Энэхүү шинэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгчид аппликейшний тусгай хэсэгт дуртай дуу, подкаст, аудио номоо бусадтай хялбархан хуваалцаж, хоорондоо чатлах боломжтой болно. Компанийн мэдээлснээр хувийн зурвасууд нь маш найдвартай системээр хамгаалагдах тул хэрэглэгчдийн нууцлал бүрэн хангагдана гэдгийг мэдэгджээ. Мөн энэхүү үйлчилгээ нь бүх ангиллын хэрэглэгчдэд адилхан нээлттэй байх бөгөөд зурвас илгээх үйлчилгээ нь нэмэлт хамгаалалтын боломжуудыг давхар бүрдүүлж буй. Тухайлбал хэрэглэгч харилцах хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах, зөрчил гаргасан хэрэглэгчийг мэдээлэх, зурвас авах хүсэлтийг бүрэн хаах боломжуудыг тус тус багтаажээ. Түүнчлэн Spotify-ийн хувийн зурвас илгээх үйлчилгээ…
