“Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд толилуулж эхэллээ. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
Зохиогч: Урлаг
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо. Тодруулбал, АНУ-ын “Meta” компани өчигдөр /2025.04.09/ нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Мөн “Facebook”, “Messenger” дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь хамгийн эхэнд АНУ, Их Британи, Канад, Австралийн хэрэглэгч хүүхэд, залууст хүрэх бол цаашлаад дэлхий дахинд хүрэх юм байна.
Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран “Нүүдэлчдийн хэмнэл хил хуур мину” түр үзэсгэлэнг өчигдөр /2025.04.09/ нээж, олон нийтэд 10 хоногийн турш үнэ төлбөргүй нээлттэйгээр үйлчлэхээр боллоо. Монголчуудын төдийгүй дэлхийн олон үндэстний соёлын биет бус өвийн нэг, нүүдэлчдийн эртний язгуур өвөг хөгжим хэл хуур нь хийц, хөг аялгууны хувьд нэн сонирхолтой, сэргээн хөгжүүлэх шаардлагатай өв юм. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар дэлхийн 160 гаруй оронд хэл хуур тархсан хийгээд тухайн үндэстний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг. Монголчуудын хөгжмийн түүхийн маш сонирхолтой олдворыг 1989 онд нэрт…
“Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын 25 дахь уралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг улс тунхагласны 75 жилийн ой, Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 6-нд зохион байгууллаа. Монголын өсвөр үеийн хүүхэд багачуудад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ардын бүжиг, соёл урлагийг сурталчлан таниулах, бүжиглэх ур чадварыг сайжруулах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор 1997 оноос зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн уралдаанд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Налайх дүүрэг болон Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг аймгаас хамтлаг болон гоцлол төрөлд 440 хүүхэд авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. “Ганга мөрний уянга-2025” Энэтхэг бүжгийн улсын уралдааны шилдгүүдийг танилцуулж байна. Бага насны гоцлол төрөлд: Нэгдүгээр байр:…
Өмнөд Солонгосын кино, телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох “Baeksang awards” кино наадам ирэх тавдугаар сарын 5-нд болно. 61 дэх удаагийн эл наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ. Энэхүү наадам нь тус улсын “Оскар” хэмээн нэрлэгддэг бөгөөд жил бүр кино телевиз, театрын шилдэг бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулдгаараа алдартай юм. Ингээд 61 дэх удаагийн “Baeksang awards” кино наадмын гол нэр дэвшигчдийг танилцуулъя. ШИЛДЭГ ЦУВРАЛ ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН ШИЛДЭГ КИНО ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ…
Ирэх тавдугаар сард “Hommegirls” сэтгүүлийн 13 дахь дугаар уншигчдын гарт хүрнэ. Эл дугаарын нүүрийг K-pop урлагийн төлөөлөл, загварын ертөнцийн од болсон “Blackpink” хамтлагийн гишүүн Женни чимжээ. Энэ дугаар нь Женнигийн загварын мэдрэмж, түүний бүхий л төрхийг илэрхийлж, уншигчдад өвөрмөц, хүчирхэг мэдрэмжийг төрүүлэх ажээ. Женни сүүлийн жилүүдэд “Chanel”, “Calvin Klein”, “Gentle Monster” зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажиллаж, загварын ертөнцөд өөрийн байр сууриа бататгасан билээ. Зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Stevie Dance авч гүйцэтгэсэн байна. Тэрбээр энэ удаагийн зураг авалтад минималист хэв маягтай, хүчирхэг бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлсэн бөгөөд дэлхийн загварын ертөнцөд томоохон нөлөө үзүүлэхүйц бүтээл болсон хэмээн үзэж…
“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуунбороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болох эл киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ. Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.
Монголын хип хоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох “Ice top” хамтлагийн Boogii болон реппер Desant, реппер Ginjin нар хамтран “In Da Huree” тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр “Socialpay park”-т болно. Энэхүү тоглолт нь энэ зуны анхны задгай талбайн том шоу тоглолт байх бөгөөд хип хоп урсгалыг өөр өөрсдийн өнгө аясаар илэрхийлэх тэдний “In Da Huree” тоглолтын тасалбарыг зөвхөн ticket.mn-ээр дамжуулан авах боломжтой аж.
“Colossal biosciences” нэртэй биотехнологийн стартап өнөөдөр /2025.04.08/ мөхсөн амьтныг анх удаа амьдралд буцаан авчирсан гэж зарлалаа. Мөн тэр амьтан бол хүн төрөлхтний домог, түүхэнд нэр нь мөнхөрсөн dire wolf буюу үлэмж биет чоно юм. Олон сая жилийн өмнө, мөсөн үеийн төгсгөлд амьдарч байсан dire wolf бол зүгээр нэг том чоно биш. Тэрбээр орчин үеийн саарал чононоос илүү хүнд жинтэй, илүү хүчтэй эрүүтэй, махчин анч амьтан байсан гэж судлаачид тодорхойлдог. Game of Thrones цуврал ч энэ амьтны нэрийг дэлхий даяар алдартай болгосон билээ. “Colossal biosciences” компанийн баг мөхсөн зүйлийн ДНК-д гүнзгий анализ хийж, орчин үеийн чоно болон бусад ойр төрөлт амьтдын…
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, “UB food” фестивалийн хөтөлбөрийг танилцуулж байна. Өнөөдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм. Тус наадмын хөтөлбөрийг хүргэе.