Зохиогч: Урлаг

Эх орны дайны жилүүдэд Монгол Улсын үзүүлсэн тусламжийн тухай киног Сочид болж буй олон улсын кино наадамд толилуулна. Сочид Евразийн орнуудын олон улсын хоёр дахь удаагийн кино наадмаар “Фронт Цэгмид – эв найрамдлын бэлгэ тэмдэг” киног үзүүлнэ. Киноны найруулагч нь Буряад театрын уран сайхны удирдаач, найруулагч Олег Юмов юм. Сочи хотноо болж буй кино наадамд 25 орны кино 16 төрөлд оролцож байна. Олег Юмовын бүтээл, Аугаа эх орны дайны жилүүдэд Монголоос ЗХУ-д үзүүлсэн тусламжийн тухай киноны гол баатар нь Монголын ард түмэнд Фронт Цэгмид нэрээр алдаршсан 102 настай малчин буурай юм. Киног С.Цэгмидтэй ярилцлага хийж, бүтээжээ. Түүний хадгалж байсан материалууд…

Read More

“Чингис хаан” одонт Морин хуур найрлын “Монгол хөгжим” цуврал тоглолт 2025 оны зургаадугаар сарын 28-ны 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглоно. “Монгол хөгжим” тоглолт нь Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлүүдийг цувралаар хүргэдэг ба энэ удаад Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хийгээд орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн төлөөлөгчид болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, Соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл, Цэн.Эрдэнэбат, Э.Доржсүрэн нарын найрал хөгжимд зориулсан концертын бүтээлүүд эгшиглэнэ. Тоглолтод: Морин хуурын чуулгын найрал хөгжим, удирдаач Д.Түвшинсайхан оролцох ажээ.

Read More

Олон улсын архивын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 9-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Жамбалын Энэбишийн хувийн гаралтай баримтыг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Үндэсний төв архив зохион байгууллаа. Энэ үеэр профессор Ж.Энэбиш “Лувсанвандан багшийн удирдлага дор Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчин монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судаллаа. 40 боть ном хэвлүүлжээ. Эдгээрийн дотроос “Монгол хөгжмийн их нүүдэл” 5 боть номыг хянан тохиолдуулсан эрдэмтэн багш Л.Дашням багшид баярлалаа. Мөн хугацаанд хээрийн шинжилгээний экспедицэд ажиллаж эх орны 18 аймаг 330 сум бригадаас дуу хуурын олон цагийн бичлэг бэлтгэжээ. Хилийн чанад дахь гадаад улс орнуудаас тухайлбал, БНХАУ,…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг 06 сарын 06-20-ний өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж буй. Энэ хүрээнд уран бүтээлч А.Жавхлангийн ханын зургийн нээлт 06 дугаар сарын 09-ний өдөр боллоо. “Лус” сэдэвт энэхүү ханын зураг нь Сөүлийн гудамжинд байрлаж буй. Ойролцоогоор 6х15 метр хэмжээтэй эл монументаль ханын зурагтаа уран бүтээлч лус хэмээн монголчуудын нэрлэдэг газар усны эзэн буюу тогтсон бие, дүрс үгүй ч домог үлгэрүүдэд олон янзаар дүрслэгдэн хувирах шүтээнийг дүрсэлжээ.…

Read More

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг “Улаан даваа” хэмээх газраас нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нарын 2024 оны тавдугаар сард олсон мөнгөн гэрэгэг  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм. Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа. Энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг “Чингис хаан” үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар мөнгөн гэрэгэ нь Монгол…

Read More

Мүраками Харүкигийн үнэнч уншигчдад зориулсан, сонирхолтой эвент зохион байгуулагдах гэж байна. Өдгөө 76 настай Японы алдарт зохиолч Мүраками Харүки бол хөгжмийн хорхойтон. Жазз баарны эзнээс дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэг болж хувирсан тэрбээр бүхий л бүтээлдээ нэгээр тогтохгүй хөгжим дурддаг онцлогтой. Классикаас эхлээд жазз, блюз, рок хүртэлх асар өргөн хүрээний хөгжмийн мэдлэгээ уран зохиолд хольж, сүлж, нэгээхэн чухаг шугам-метафороо болгож байдаг нь түүний уншигчдыг тусгай Playlist үүсгэхэд хүргэдэг. Тэгвэл Улаанбаатар хотноо, Мүраками Харүкигийн томоохон зохиолуудад дурдагддаг жазз хөгжмүүдээр амьд тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтоор: Beatles – Norwegian Wood (“Норвегийн ой” роман) Nat King Coel – Nature Boy (“Эрэг дээрх…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг 06 сарын 06-20-ний өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж буй. “Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Туургатан” орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ. “Туургатан” үзэсгэлэн нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах өвөрмөц онцлогтой үзэсгэлэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн танхимд Монгол, Казакстан, Хятад, Өвөр Монгол, Шинжан Уйгарын нэн шинэ үеийн урлагаар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийн бүтээлийг толилуулж байна. Эсгий туургатан хийгээд нүүдэлчид гэх нэгэн сэжмээр холбогдсон…

Read More

Нэг сарын өмнө “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх есөн боть номын нээлтийг хийж байсан бол өнгөрсөн лхагва гараг /2025.06.04/-т “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекцийн хүндэт зочин илтгэгч нь Польш улсын Варшавын их сургуулийн профессор Агата-Барея Стажинска байлаа. “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нар Польш улсын Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн есөн боть ном болгон хэвлүүлсэн. Илтгэгч хэлэхдээ “Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь…

Read More

“Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар баталлаа. Улмаар энэ өдрийг өнөө жилийн долдугаар сарын 11-нд анх удаа тэмдэглэхээр тогтов. “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Австри, Бахрайн, Бразил, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Венесуэл, Катар, Лесото, Марокко, Оросын Холбооны Улс, Португал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайланд, Турк, Япон, Бүгд Найрамдах Киргиз Улс, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өдгөө дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байгаа юм. Энэ нь адуу…

Read More

“Хурд” хамтлаг энэ сарын 21-ний өдөр “Socialpay” паркт “Бүсгүй” амь хөгжмийн тоглолт хийхээр болсноо зарлажээ. Тус тоглолтоор “Хурд” хамтлагийн хит дуунуудыг амьд хөгжимтэйгээр дуулах бөгөөд тоглолт 18:00- 23:30 цагийн хооронд бүтэн таван цагийн турш үргэлжлэх юм байна. “Зун ч боллоо тэнд болзъё” хэмээн хамтлагийн гишүүд сонсогч, фенүүдээ урьж байгаа аж. “ХУРД” – “БҮСГҮЙ” амьд хөгжмийн тоглолт. Зун ч боллоо тэнд болзъё. Хаана: Socialpay Park Хэзээ: 2025.06.21 Мэдээлэл авах утас: 9913-9933, 9095-6666 Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2630 Биет тасалбарыг: Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/ Shangri la mall B1 давхар М trip Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/

Read More