“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд энэ наймдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоол, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн биет бус өвийг өвлөн уламжлагчийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг 2025 оны наймдугаар сарын 11-ний өдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд зохион байгуулагдаж 162 өвлөн уламжлагч соёлын долоон ай савын хүрээнд 70 гаруй өвөөр оролцлоо.
Зохиогч: Урлаг
Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” (A south facing window) богино хэмжээний киноны дэлхийн нээлт энэ сарын 10-нд болов. 78 дахь удаагийн Локарно Кино Наадмын Pardi di Domani-Concorso Corti d’Autore (Leopards of Tomorrow-Short Film Competition) буюу Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус кино ийнхүү нээлтээ хийв. Нээлтэд киноны гол дүрийн жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай болон Франц талын продюсер Катя Хазак нар оролцон бүтээлээ танилцуулсан юм. “Урагшаа харсан цонх” киног Хонгконгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөр болон Францын Үндэсний Кино Урлагийг Дэмжих Сан, Арте Франц зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гуру Медиа болон Аврора Филмс хамтран…
“Egshin artger” урлангаас хүүхдийн унших дур сонирхлыг хөглөж, мэдлэгийн хүрээг тэлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилготой “Мэдлэгийн арал” нэртэй уран зохиол, танин мэдэхүйн шинэ цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уншиж, бичих сонирхолтой, адал явдал, мэдлэгт дурлагч 6-12 насны хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг энэ сарын 10, 12-нд “Egshin аrtger” урлангийн байранд зохиогдох нь. Энэ бол зөвхөн номын хөтөлбөр биш, таны хүүхэд номоор дамжуулан уран зохиол, шинжлэх ухаан, түүх, соёл, байгаль ертөнцийн олон содон сонин зүйлстэй танилцаж, өөрийгөө нээн илэрхийлэх чадвараа хөгжүүлэх гайхалтай аяллын эхлэл байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Хүүхэд…
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, ССАЖЗЯ, СУИС-иас хамтран хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслөөс Увс аймгийн Улаангом сумд энэ сарын 16-17-нд “Монгол бий биелгээ” наадам зохион байгуулах нь. Наадмын гол зорилго нь өвлөн уламжлагчдыг өвлөн суралцагчидтай холбох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах аж. “Монгол бий биелгээ”-д оролцогчдыг хоёр ангилалд өрсөлдүүлэх юм байна. Эхний уралдааныг дээрх төсөлд хамрагдсан хүмүүсийн дунд зохион байгуулах бол удаахыг нь өвлөн уламжлагчдын дунд явуулахаар төлөвлөжээ. Ангилал тус бүрд эхний дөрвөн байрын эздийг тодруулж, 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр урамшуулах гэнэ.
Өнөөдөр /2025.08.11/ “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан, сэтгэл хөдлөм “Dream” гэх дууныхаа богино хэмжээний киног тун удахгүй толилуулна гэдгээ зарлалаа. Японы жүжигчин, модель Кентаро Сакагүчитэй хамт тоглосон энэхүү бүтээл нь наймдугаар сарын 13-ны 23:00 цагт буюу монголын цагаар наймдугаар сарын 14-ний 11:00 цагт нээлтээ хийхээр товлогджээ. Тэрбээр уг богино хэмжээний киноны тухай сошиал хуудастаа нийтлэхдээ “Тун удахгүй та бүхнийх болох сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй түүх” гэж бичжээ. View this post on Instagram A post shared by LISA (@lalalalisa_m) Одоогоор Лиза хамтлагийнхаа бусад гишүүдийн хамт “Deadline” дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд тэдний дараагийн тоглолт…
Механик зөөгчөөс эхлээд Альберт Эйнштейний дүртэй буюу хүний хуулбар гээд төрөл бүрийн робот зардаг шинэ худалдааны төвийг Бээжинд нээжээ. “Robot Mall” дэлгүүрт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд энэ нь тус улсад анхдагчдын нэг болж байгаа юм. Энэ нь яг л автомашины дилерийн төв шиг буюу борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ зэрэг иж бүрэн үйлчилгээг санал болгодог. Хятад улс эдийн засгийн өсөлт саарч, хүн ам хөгширч буй зэрэг сорилтуудыг даван туулахын тулд робот техник болон хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулсаар байна. “Роботуудыг мянга мянган өрхөд нэвтрүүлэхийн тулд зөвхөн робот үйлдвэрлэгч компаниудад найдах хангалтгүй” гэж дэлгүүрийн захирал Ван Ифань Ройтерст ярьжээ.…
Яруу найрагч, зохиолч П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийн нээлтийг хийхээр товложээ. Тус номыг “Хар муур” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй pocketbooks цувралын хоёр дахь дэвтэр болгон хэвлэсэн байна. Номын нээлтийн үеэр зохиолчтой мөр зэрэгцэн туурвиж байсан найз нөхөд, дүү нар, шавь нар нь цуглан түүнийг дурсаж, яруу найргийн уншлага зохион байгуулах байна. Номын нээлт энэ сарын 16-нд Улсын их дэлгүүрийн долоон давхарт 17:00 цагаас болох юм.
Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болж байгаа тухай өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ. “Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс жүжигчин Жулиа Гарнер, Жош Бролин нарын тоглосон уг киноны талаар хэлсэн байна. Жагсаалтын хоёрдугаар байрт “Disney” компанийн бүтээл “Freakier Friday” кино 29 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. 2003 онд үзэгчдийн хүртээл болсон “Freaky Friday” киноны үргэлжлэлд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар өөрсдийн дүрд дахин тогложээ. “Энэ бол гайхалтай нээлт байлаа. Амралтын өдрүүдийн урьдчилсан үзүүлэлт нь…
Олон улсын судлаачдаас бүрдэх баг 2000 жилийн турш Сибирийн мөнх цэвдэгт хадгалагдсан цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээсэн байна. Тодруулбал, төмөр зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн шивээсийг технологийн тусламжтай сэргээсэн талаарх өгүүлэл “Antiquity” сэтгүүлд өнгөрсөн лхагва гараг /2025.08.06/-т нийтлэгдсэн нь олны анхаарал татаад буй. Түүнчлэн шарилын 3D загварыг бүтээхийн тулд өндөр нарийвчлалтай хэт улаан туяа ашигласан бөгөөд тус муммиг Төв Азийн Алтайн нуруунаас олжээ. Энэ нь олон мянган жилийн өмнө тус бүс нутагт амьдарч байсан Пазырык хэмээх нүүдэлчдийн нэг байсныг баттай тогтоосон аж. Эл эмэгтэйн шарилтай цуг есөн морь тэрэг, хэд хэдэн гоёл чимэглэлийн хивс олдсон гэнэ. ХБНГУ-ын Макс Планкийн геоантропологийн хүрээлэнгийн…
Тэд наймдугаар сарын 8-нд дебют хийснээс хойшхи уг өдрөө албан ёсоор тэмдэглэлээ. Тэмдэглэлт үйл явдлын хүрээнд YG Entertainment нь “Jump” дууны клипний зураг авалтын үеэрх гайхалтай хөшигний арын зургуудыг дэлгэн үзүүлж, хамтлагийн удаан хүлээгдсэн эргэн ирэлтийн уур амьсгалыг дахин мэдрүүлэв. Мөн хамтлагийн бүх дөрвөн гишүүн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан бүлэг зургаа хуваалцаж, есөн жилийн ойн баяраа хамтдаа тэмдэглэсэн байна. Түүнчлэн “Blackpink” наймдугаар сарын 15-16-нд Лондонгийн Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр товлосон байгаа бөгөөд энэ нь к-попын эмэгтэй хамтлагуудаас анх удаа энэ тайзан дээр гарах болж байна. Мөн “Blackpink” “Pink Venom” дуугаа нэг тэрбум удаа үзүүлснээр дэлхий дахинд ноёрхлоо дахин баталлаа.…
