Зохиогч: Урлаг

Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлооч Хуан ШаоШуай (Huang Shaoshuai) Монгол Улсад ирлээ. Тэрбээр УДБЭТ-ын уран бүтээл, А.Аданы “Жизель” балетын Альберт болон Па-де-дед бүжиглэх юм. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-нд Па-де-дед, хоёрдугаар сарын 16-нд Альбертын дүрийг бүтээнэ. Хоёрдугаар сарын 16-нд түүнтэй хамт “Жизель”-д Гавьяат жүжигчин Б.Саруул бүжиглэнэ. Хуан ШаоШуай нь балетын жүжигчнээс гадна ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш бөгөөд тэрбээр “Кармен”, “Болеро”, “Дориан Грейгийн зураг”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот”, “Коппелия”, “Ла Корсар”, “Анна Каренина” зэрэг 30 гаруй балетын гол дүрийг бүтээжээ.

Read More

Хятадын тасалбар борлуулах “Beacon платформ”-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 10-ны байдлаар БНХАУ-ын “Нэжа 2” хүүхэлдэйн киноны тасалбар эрэлт ихтэй байгаа аж. Одоогоор ус хүүхэлдэйн киноны нийт орлого нэг тэрбум 152 сая ам.долларт хүрч, дэлхийн киноны түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон шилдэг 30 киноны жагсаалтад багтсан анхны бөгөөд цорын ганц Холливуудын бус кино болжээ.

Read More

Зохиолч, яруу найрагч агсан Б.Батрэгзэдмаагийн “Зөвхөн хайр” шүлгийн номоос дараах шүлгүүдийг онцлон хүргэж байна.             Хайр Цэцгийн өнгө нүүгээд Сэтгэлд бүрэлдэх цагаар Амьдрал дүгрэг гэрэл. ***        Чи хаана байна вэ? Надтай хамт дэлхийд алхах ёстой чи хаана байна вэ? Надтай хөтлөлцөж дэлхийд хамт амьдрах Чи хаана байна вэ? Надтай хамт дэлхийд өглөө сэрэх Чи хаана ганцаар сэрж байна вэ? Чамтай хамт инээлдэж Чамтай хамт ертөнцийг би туулах ёстой ! Чи хаана байна вэ? Чи хаана баяр, гунигаа над шиг цор ганцаар эдэлнэ вэ? Чи бид мөрөөдлөө тэнгэрийн зураг оддыг шимтэх шиг ширтэж…

Read More

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, нэрт сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн өдөр Монголын зохиолчдын эвлэл оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2024” наадмаа хийлээ. “Утгын чимэг” наадмын хамгийн анхны тэргүүн шагналтан Л.Түдэвийн гэгээн дурсгалд хүндэтгэл илэрхийлэн, “Эрхий дарам зай” өгүүллэгээр нь наадам нээлтээ хийсэн. Уг наадамд анхнаас нь өнөөг хүртэл алгасалгүй оролцож ирсэн  Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид их зохиолчийн нэрэмжит наадамд хүндэтгэл үзүүлж, “Амь гуйсан өргөдөл” өгүүллэгээ толилуулав. “Утгын чимэг 2024” наадамд 58 зохиолч бүтээлээ ирүүлэн өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 10 өгүүллэг…

Read More

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 30 дахь удаагийн “Critics choice awards” хоёрдугаар сарын 8-ны өдөр Санта Моника хотод ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн ёслолын арга хэмжээг комедиан Челси Хэндлер хөтлөн явуулсан байна. Шилдэг кино шагналыг “Anora” кино хүртсэн бол “Wicked”, “Conclave” зэрэг кинонууд тус тус 11 төрөлд нэр дэвшиж хамгийн олон шагналыг хүртжээ. Харин түүхэн “Shōgun” кино зургаан төрөлд өрсөлдөж, дөрвөн шагналын эзэн боллоо. Ингээд наадмын нийт ялагчдыг дэлгэрэнгүй танилцуулъя. Шилдэг кино – “Anora” Шилдэг найруулагч – Жон М.Чу, “Wicked” Шилдэг эрэгтэй жүжигчин – Эдриан Броуди, “The Brutalist” Шилдэг эмэгтэй жүжигчин – Дэми Мур, “The Substance” Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Киран Калкин, “A Real…

Read More

ЭМГЭНЭЛ Монголын сэтгүүл зүйн нэгэн тод төлөөлөл, бидний анд нөхөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө. Хүүхэд байхаас хэвлэл мэдээллийн салбарт хөл тавин хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс мэргэжлийн гараагаа эхлүүлэн телевизийн мэдээний сэтгүүлч, редактор, тоймч, албаны дарга, захирал, удирдах түвшинд, 2022 оноос МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Зорилго, зориг золбоо дүүрэн хамтран зүтгэгч, эрхэм нөхөр минь цагаас эрт тэнгэрт дэвшин энэ амьдралд өөрийн орлуулашгүй орон зайг үлдээн одсонд гүнээ харуусан эмгэнэн гашуудаж байна. МСНЭ-ийн Удирдах зөвлөл

Read More

Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчид хамтран  “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Түүнчлэн эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм. Тэгвэл уг уран бүтээлчид “In da house-3: Korea” киног БНСУ-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Read More

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны зургаадугаар сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны долоон төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг. 2025 онд…

Read More

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулж байгаа. Өчигдөр /2025.02.09/ Налайх дүүргийн Соёлын ордны нэрэмжит урлагийн тоглолт болж, тус дүүргийн соёлын ордны уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс үзэгч олондоо толилууллаа.

Read More

ЭМГЭНЭЛ Кино зохиолч, судлаач, найруулагч, шүүмжлэгч, профессор бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч Дүйнхорын Мягмарсүрэн нь 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, Монголын кино урлагт нөхөж баршгүй хүнд гарз учирлаа. Дү.Мягмарсүрэн нь 1944 оны тавдугаар сарын 9 нд Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон төрсөн билээ. Тэрээр 1953 онд нийслэлийн тэргүүний тавдугаар сургуульд элсэн орж суралцаж, цаашлаад 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид орж, 1968 онд төгссөн. Ажлын гараагаа 1968 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар эхлүүлж, Улсын архивын хэрэг эрхлэх газарт…

Read More