БНХАУ-ын AFMA сангаас жил бүр зохион байгуулдаг "Fashion Asia 2013" наадмын Азийн хамгийн загварлаг дуучин номинацид манай улсаас дуучин Ану өрсөлдөж байгаа юм. Тус номинацид зургаан орны дуучин нэр дэвшиснээс сүүлчийн шатанд Монгол,Камбож, Шри Ланка, Тайванийн дуучид үлдээд байгаа аж.
Түүнээс гадна загварлаг нүүр будагч номинацид О.Наранбилэг, загварлаг дизайнер номинацид Г.Цас, загварлаг засал чимэглэлчин номинацид Б.Номундарь, загварлаг гэрэл зурагчин номинацид н.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа юм байна.
www.URLAG.mn