Рок попын “ажаа мама” МУГЖ Б.Сарантуяа залуу дуучдад их элэгтэй, нэр сүрээрээ дараад байдаггүй нэгэн.
Анх Минжээ, Номин хоёр дуулж эхлэхэд “Номин гэж хөөрхөн дуулдаг охин байна” гэж магтаж байсан.Даанч Минжээ, Номин хоёр дуулж гавиагүй. Үүнийгээ ч дуучин Р.Номин-Эрдэнэ мэдэж “Бөхөд хүртэл аварга арслан заан гэж цол байдаг биз дээ. Минжээ бид хоёр начин л юм байгаа биз” хэмээн өөрийгөө өмөөрч суусан.
“Номинталст”, “Камертон” хамтлагийнханд ч эгчийн сэтгэлээр хандаж, “Номинталст”-ын Батсүх нэртэй өмгөөлөгч С.Нарангэрэлийн охинтой нижгэр хуримлахдаа дуучин Сараа эгчийгээ бэргэн болгосон.
Ундрал, Өөдөө хоёр Оросын “Тату” хамтлагийг дууриаж дуулахад хүн болгон шүүмжилж байхад Сарантуяа эгч нь л өмгөөлж өөрийнхөө тоглолтонд оруулж дуулуулсан. Тэр үед дуучин Т.Ариунаа “G” энтертайнментаар орохдоо Ч.Ундралын нөхөр Баатарт “Танай Ундрал юу дуулаад байнаа. Ядаж байхад чи дэмжээд клип хийгээд өгчих юм аа” гэж зэмлэж байсан гэж тухайн үед сонинууд бичиж байсан билээ.
“Гала” Ануг “хүүхдийн од” дуучин гэж хүлээн зөвшөөрч, дуучин Д.Болдыг ч шулуухан магтдаг. Саяхан дуучин Б.Сарантуяа дуучин Агиймаатай авахуулсан зургаа пэйждээ тавьж “Сайхан дуучин Агиймаа” гэж бичжээ.