Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг17/02/2025Шинэчлэгдсэн:17/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаяр бие даасан шинэ үзэсгэлэнгээ “Үүлэн дээрх мөр” нэртэйгээр дэлгэх гэж байна.

Энэхүү үзэсгэлэнд зураачийн дотоод сэтгэлийн аялал, ертөнцийг үзэх үзэл, гэгээрэл, хүний оршихуйн мөн чанарыг тусгасан сүүлийн үеийн онцлох бүтээлүүд багтжээ. Түүний уран бүтээлүүд нь бодит болон хийсвэр ертөнцийн заагийг бүдгэрүүлж, хүний дотоод ертөнц, оюун санааны нууцыг тайлахад урин дуудна.

Бясалгал, дотоод гэгээрэл, эрчим хүчний урсгал, орон зайн уялдаа холбоог харуулсан дүрслэл, амар амгалан, ертөнцийн зүй тогтол, бодит ба хийсвэр хослолыг Буддын гүн ухааны өнгө аяс бүхий дүрслэлээр харуулсан бүтээлүүд багтаж байна.

“Үүлэн дээрх мөр” үзэсгэлэн нь хүн төрөлхтний мөнхийн асуултууд болох “Би хэн бэ, хаанаас ирсэн бэ, хаашаа явж байна вэ” гэсэн эргэцүүллийг төрүүлэх бүтээлүүдээр бүрдсэн аж . Энэ бол зөвхөн харах биш, бас мэдрэх, сэтгэх урлагийн орон зай юм. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 3-ныг хүртэл Монголын урчуудын эвлэлийн арт галерейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026
Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026

Олон улсын музейн зөвлөлийн ээлжит хуралдаан Парис хотноо эхэллээ

25/06/2026

“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ

25/06/2026

ФОТО: “Хү” хамтлагийн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

25/06/2026

“Толбо” богино хэмжээний киноны нээлт боллоо

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.