Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзэсгэлэн

“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг10/04/2025Шинэчлэгдсэн:10/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран “Нүүдэлчдийн хэмнэл хил хуур мину” түр үзэсгэлэнг өчигдөр /2025.04.09/ нээж, олон нийтэд 10 хоногийн турш үнэ төлбөргүй нээлттэйгээр үйлчлэхээр боллоо.

Монголчуудын төдийгүй дэлхийн олон үндэстний соёлын биет бус өвийн нэг, нүүдэлчдийн эртний язгуур өвөг хөгжим хэл хуур нь хийц, хөг аялгууны хувьд нэн сонирхолтой, сэргээн хөгжүүлэх шаардлагатай өв юм. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар дэлхийн 160 гаруй оронд хэл хуур тархсан хийгээд тухайн үндэстний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.

Монголчуудын хөгжмийн түүхийн маш сонирхолтой олдворыг 1989 онд нэрт археологич Ж.Цэвээндоржийн ахалсан судалгааны баг олж илрүүлсэн бөгөөд Төв аймгийн Морин толгойн Хүннү булшнаас уг олдвор илэрсэн түүхтэй. Тэгвэл энэхүү хэл хуурын хувилмал загвар, эртний баатруудын “Нуман хуур”, бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг үзэсгэлэнгийн танхимд үзэх боломжтой.

Энэхүү үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал олон нийтэд нээлттэй ажиллах бөгөөд энэ үеэр олон нийт, үзэгч сонирхогчдод зориулан “Хулсан хуурыг урлахуй” боловсролын хөтөлбөр, “Хөгжимт зургийн сэтгэл засал” эвент, “Хэл хуур мину” танилцуулга сургалт, “Тод эгшиг хэмнэл” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр, “Өвлөн уламжлагчид бэ эртний хөгжмүүд” хэл хуурын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

06/08/2025
Үзэсгэлэн Урлаг

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

04/08/2025
Үзэсгэлэн Урлаг

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн

06/08/2025

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

06/08/2025

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

06/08/2025

“Элсэн манхны баяр-2025” болно

06/08/2025

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.