Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Өндөр Гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн нээлээ
Үзэсгэлэн

“Өндөр Гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн нээлээ

Урлаг Урлаг09/07/2025Шинэчлэгдсэн:09/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнгийн нээлт уржигдар /2025.07.07/ боллоо.

Үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музейтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Өндөр гэгээн Занабазарын оюуны болон уран бүтээлийн өв, түүний дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Тус үзэсгэлэнд хоёр музейн сан хөмрөгөөс сонгогдон дэлгэгдсэн 130 гаруй үзмэр дэлгэгдэж байна. Онцлох үзмэрүүдээс дурьдвал, XVIII зууны “Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, “Занабазарын мутрын дардас”, “Хатан эх Ханджамцын хөрөг”, “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал зэрэг бүтээлүүд байна.

Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Үргэлжлэх хугацаа: 2025.07.07 – 2025.07.28

Цагийн хуваарь: Даваа–Ням гарагт 09:00 – 17:30

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

12/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Гурван мянган жилийн өмнө зосоор зурсан зургуудыг сэргээн тодруулжээ

09/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.