Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэнэ
Үзэсгэлэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг27/10/2025Шинэчлэгдсэн:27/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг “Монгол арт” галерей ирэх арваннэгдүгээр сарын 1-10-нд дэлгэнэ.

Уг үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл, түүний хүү, МУЭ-ийн гишүүн, зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран бүтээлүүдийг хамтатган дэлгэх аж.

С.Борхүү агсан хүүгийн хамт 20 гаруй жилийн турш судалбар зургийн аяллууд хийж, нутагтаа уран зураг, Монгол зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, мөн Монголын анхны элсэн баримлын бүтээлүүдийг туурвиж байв.

1951 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн тэрээр аймаг, орон нутгийн урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулсан зураач байсан бөгөөд “Бидний бага нас” бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейд хадгалагдаж, “Миний сайхан ээж”, “Монголын үнэн”, “Фронтод өгөх бэлэг” зэрэг бүтээлүүдээрээ Монголын уран зурагт өөрийн мөрөө үлдээсэн билээ.

“Домог амилсан говь” үзэсгэлэн говийн гайхамшигт байгаль, ард түмний дүр төрх, уламжлал, үлгэр домгийг дахин амилуулан уран зургийн хэлээр хүүрнэх болно.

Үзэсгэлэнг Өмнөговь аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнгөговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Даланзадгад сумын ЗДТГ, Монголын урчуудын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Өмнөговь аймагт дэлгэлээ

28/10/2025
Үзэсгэлэн Урлаг

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн угсаатны зүйн судалгааны өвийг дэлгэлээ

25/10/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотноо нээлээ

24/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Амьтдын хөгжилтэй гэрэл зураг” уралдааны шилдэг бүтээлүүдээс

28/10/2025

BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

28/10/2025

“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Өмнөговь аймагт дэлгэлээ

28/10/2025

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” Жулиа Робертс өнөөдөр 58 нас хүрч байна

28/10/2025

“Samsung” гурав эвхэгддэг ухаалаг гар утас танилцуулна

28/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.