Зэрлэг амьтдын хөгжилтэй, санаанд оромгүй мөчүүдийг гэрэл зурагт буулгадаг дэлхийн хамгийн өвөрмөц уралдаануудын нэг болох “Nikon Comedy Wildlife Photography Awards”-ийн шагнал гардуулах ёслол албан ёсоор болж, шилдгүүд тодорлоо.Тус уралдаан нь байгаль хамгааллын асуудлыг олон нийтэд сонирхолтой, эерэг байдлаар хүргэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ жилийн бүтээлүүдэд амьтдын гэнэтийн үйлдэл, хүний зан авиртай адил хөдөлгөөнүүдийг харуулсан зургууд зонхилжээ. Ялангуяа сармагчин, шувуу, далайн амьтдын “инээдтэй” агшнууд шүүгчдийн анхаарлыг татсан байна.
Ийнхүү иргэдийн сонголтын төрөлд Их Британийн зурагчин Алион Такийн авсан шувууны зураг ялалт байгуулсан байна.


