Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Болдсүх : Таашгүй
Утга зохиол

Б.Болдсүх : Таашгүй

Урлаг Урлаг29/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6199841541_1ca67c6e05_z5600380482014-08-29-11-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гадаа нартай байвч

Бороо орохыг таашгүй

Галтай залуу байвч

Үхэл ирэхийг таашгүй

Авдраар дүүрэн мөнгө байвч

Хулгай авахыг таашгүй

Амраг сэтгэлийн хань байвч

Урваад явахыг таашгүй

Ширүүн урсгалт гол байвч

Хатаж ширгэхийг таашгүй

Шим сайтай өвс байвч

Хагдарч унахыг таашгүй

Гил хархан үс байвч

Гандаж цайрахыг таашгүй

Гэрэл цацарсан нүд байвч

Гал нь бөхөхийг таашгүй

Найз нөхдөөр хахаж байвч

Ганцаар үлдэхийг таашгүй

Найрсаг сайхан загнаж байвч

Хохироож орхихыг таашгүй

Ярайсан цагаан шүд байвч

Буйл нь үлдэхийг таашгүй

Ямба хэргэм цол байвч

Буурч муудахыг таашгүй

Цэцэг найгасан хөндий байвч

Цасаар хучигдахыг таашгүй

Сэтгэл татам бүсгүй байвч

Насанд дарагдахыг таашгүй

Энгэрээр дүүрэн одон байвч

Зэвэнд идэгдэхийг таашгүй

Тэнгэрээр дүүрэн одод байвч

Харваад одохыг таашгүй

Хөрсөнд нуугдсан баялаг байвч

Хоосроод үлдэхийг таашгүй

Хөрөнгө зоорь арвин байвч

Гуйлга гуйхыг таашгүй

Уйлаад барамгүй зовлон байвч

Жаргал ирэхийг таашгүй

Өөлөөд дуусамгүй зүдрэл байвч

Хөгжил ирэхийг таашгүй

Мартагдсан гэгээн аялгуу байвч

Чихэнд эгшиглэхийг таашгүй

Маргааш юу болохыг чи ч би ч таашгүй

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ

03/02/2026
Утга зохиол Урлаг

“Р.Чойномд тулгасан ял” ном нийтийн хүртээл боллоо

03/02/2026
Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.