Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой
Үзэсгэлэн

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, БНХАУ-ын орчин үеийн уран баримлын шилдэг төлөөллүүд нэг дор цуглаж, хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Сrossroads-A Meeting of Minds” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2026.09.15/ боллоо.

Монголын урчуудын эвлэл,  Хятадын урлагийн бүтээл үйлдвэрлэлийн нэрт брэнд болох “Longyu Zaobanchu” (China Longyu Culture Communication Co., Ltd.) компанийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны шилдэг барималчид нэгдэн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 8, Хятадын 14 уран барималч өөрсдийн дахин давтагдашгүй соёл, түүх, арга барил болон орчин үеийн сэтгэлгээг тусгасан хүрэл, ган уран баримлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хоёр орны шилдэг 22 уран барималчийн 22 шилмэл бүтээлийг дэлгэсэн гэсэн үг.

“Сrossroads-A Meeting of Minds”-аас дорнын болон нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээг орчин үеийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн хэрхэн тодорхойлж байгааг харах боломжтой юм. Үзэсгэлэнд Монголоос урчуудын эвлэлийн шагналт, шилдэг уран барималч Р.Энхтайван болон МУЭ-ийн гишүүн Н.Оргил, Б.Лхагважав, Ж.Түвшинтөгс, Ж.Пүрэвсүрэн, Б.Ганбаатар, Ө.Бүрэнжаргал, О.Амар нар сонгон шалгаруулалт тэнцсэнээр бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Харин БНХАУ-аас Хятадын урлагийн академи, Лу Шюний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн барималчид шилдэг бүтээлээ олны хүртээл болголоо.

“Сrossroads-A Meeting of Minds”  үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны зураг авалтыг амьдралынхаа хамгийн таагүй дурсамжуудын нэг гэжээ

02/11/2026

ФОТО: Лондонгийн амьтны хүрээлэнгийн амьтад Halloween тэмдэглэжээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.