Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хөөмий битийг төр засаг дэмжиж эхэллээ
Оддын амьдрал

Хөөмий битийг төр засаг дэмжиж эхэллээ

Урлаг Урлаг29/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
roy26788528172014092914167055407822014-09-29-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Битбокс хөгжлийн эцэг гэж хэлж болох Бямбаагийн НАРАНДЭЛГЭР буюу Beatbox Ray  Есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хүндэт тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр битбоксийн урлагт Монголын язгуур урлагийн хэв шинжийг тусгасан үзүүлбэрээр анх олонд танигдсан билээ. 

Энэ чиглэлээр олон улсын урлагийн хэд хэдэн томоохон наадмаас "Гранпри" шагнал хүртсэнийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Харин тэрбээр 2014 оноос эхлэх өөрийн хичээллэж буй битбокс, язгуур урлаг хослосон үзүүлбэрээ ХӨӨМИЙБИТ гэж нэрлэж, “ХӨӨМИЙБИТ МОНГОЛЫНХ” гиннесийн төлөө хамтдаа төслийг санаачлан хэрэгжлүүлж байна.

Beatbox Ray энэ ондоо багтаж, дэлхийн рекорт чанар чансааг тодорхойлдог Гиннесийн номонд бүртгүүлэх зорилт тавин амжилттай ажиллаж байгаа аж.  Тухайлбал, гиннест усан дотор хамгийн удаан ХӨӨМИЙБИТ хийсэн дэлхийн анхны хүн гэж бичүүлэхийг эрмэлзэж байгаа гэнэ.

Ингэснээр үндэсний язгуур урлагаа шинэ төвшинд хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчилах өндөр ач холбогдолтой болохыг Б.Нарандэлгэр энэ үеэрээ онцлов. Түүний ярианаас Монгол эх орноо гэх залуу хүний гал халуун оргилсон сэтгэл мэдрэгдэж байсныг нуугаад яахав. Ингээд олон арван залуучууддаа үлгэр дуурайлал болж, гиннесийн номонд бичигдэж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаарай гэж уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.