Монголын алтны магнат Ц.Мянганбаярын экс амраг Д.Ариунцэцэг хэдийнээ олны танил болсон бүсгүй. Аравдугаар ангиа төгсмөгцөө л айлын эхнэр болж болсон тэрбээр өдгөө хөөрхөн охиноо өөрөө өсгөж яваа. Нэг хэсэг М.Хайрмаа охинтойгоо Сингапурт амьдарч байгаад эх орондоо ирсэн.
Монголын сайхан бүсгүй тэмцээнд олон гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "ард түмний мисс" алдрыг хүртсэн түүнийг олон түмэн эгэл даруухан хэмээдэг. Нам гүмхэн өөрийн эрх дураараа амьдрахыг илүүд үздэг сайхан бүсгүй маань гэр амьтай хэмээн өөрийгөө тодорхойлдог. Түүнийг компанийхаа нүүр царайг болгохыг томоохон байгууллагуудаас санал ирүүлдэг аж. Өнгөрсөн онд тэрбээр өөртэйгээ адилхан хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байсан жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хамтран мобикомын рекламанд тоглсон нь олныг анхааралыг гайхалтай татаж чадсан.
Ийнхүү өөртэйгээ усны дусал шиг бүсгүйтэй рекламанд тоглон шуугиан дэгдээсэн модель бүсгүй өнөөдөр нээлтээ хийх ТЮТЮ кинонд тогложээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Киноны нийт уран бүтээлчид, хамт олондоо өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Тийм мундаг уран бүтээлчидтэй цуг ийм гоё кинонд анх удаа өөрийн дүрээ үлдээсэндээ баяртай сайхан байна" гэж өөрийн баярласан талархсан сэтгэлийн үгээ илэрхийлжээ.
Д.Ана