Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоно
Оддын амьдрал

Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоно

Урлаг Урлаг13/02/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bd557cccdd4b1a9foriginal8066075232015-02-13-14-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. 

Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор  Хакухо М.Даваажаргал энэ сарын 15-ны өдөр эх орондоо ирэх юм байна. Түүнд 2015-02-17-ны өдрийн 12  цагт Хөдөлмөрийн баатар цол гардуулахаар болсон юм.  Эх орныхоо нэрийг арлын Японд гаргаж  яваа Хакухо М.Даваажаргалд баяр хүргэх хэн бүхэн  2015-02-17-ны өдрийн 12  цагт Чингисийн талбайд ирж баяр хүргэх боломжтой юм.  

Хакухо М.Даваажаргал найман жилийн тэртээ 22 насандаа мэргэжлийн сумо бөхөөр Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон бахдам амжилтын эзэн юм. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны шагнал тус тус хүртэж байсан. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн билээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.