Буриадын анхны хамтлагийг үүсгэн байгуулагч "ХАТХУР ЗУ" хэмээх хип хоп хамтлагийн уран бүтээлийг манай хип хоп сонсогч залуус бүгд мэдэх биз ээ. Тэгвэл хамтлагийн реппер Дзе буюу Д.Алдар энэ долоо хоногт манай улсад ажиллаад буцлаа.
Тэрбээр Монгол киног дэлхийн зах зээл рүү гаргахаар зорин ажиллаж буй “Монгол кино фонд”компанийн хамт олны урилгаар хүрэлцэн иржээ. Тун удахгүй Улаан-Үүд хотод нээлтээ хийх Монголын УСК-ны дууг дуулж байгаа бөгөөд клипний зураг авалтаа хийгээд буцсан гэнэ шүү.
Клипний зураг авалтыг ХАС МЕДИА энтертайнмент хийсэн бөгөөд клип олон нийтэд удахгүй цацагдах ажээ.
Түүнчлэн онцолж дуулгахад “Монгол кино фонд” компанийн хамт олон Монголын уран бүтээлчдийн маань олон олон сайхан дэлгэцийн бүтээлүүд Орос болон Казакстан улсуудын сүлжээ кино театруудаар гадны үзэгчдэд хүргэж байхаар болсон байна. Уран бүтээлчид маань энэхүү үйл явдлыг хүлээж байсан нь дамжиггүй.
Ингээд шинэ клипний зураг авалтын явцын зурагнуудаа хүргэж байна.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11