Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөг бусдаас залилсан нь үнэн байжээ. Өнгөрсөн 1-р сард түүнийг залилан хийсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан ч тэрбээр “Би өөрөө хүнд залилуулчихаад байна” хэмээн ярилцлага өгөөд байсан юм.
Тэгвэл саяхан М.Баярмагнайд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрээр М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хүний хохирол барагдуул” гэдэг шийдвэр гаргасан байна. Харин олны танил алдартай жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.
Н.Чимэг