Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Видео»Морин Хуурын Чуулга
Видео

Морин Хуурын Чуулга

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24705_341614912033_338409942033_3734182_6346246_n7151619062012-04-11-16-51[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улс анх үүссэн Хүннүгийн үеээс уламжлагдан ирсэн морин хуур гэгч хөгжмийн зэмсэг нь гэрийн хөгжмөөс тайзны хөгжим болон хөгжиж дэлхийн олон улсад сурталчилаад зогсохгүй энэ гайхамшигт хөгжмийн зэмсгээ Монгол улс НҮБ-ийн ЮНЕСКО-д "Дэлхийн оюуны биет бус соёлын өв"-өөр бүртгүүлсэн нь гайхамшигтай.



• Морин хуур эгшиглэхэд Монголын уудам тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, морьдын төвөргөөнийг гадаадынхан мэдэрч монголд очиж үзэх нэсэн хүсэл мөрөөдлийг, нутгаасаа гараад харийн улсад суугаа монголчууд маань нулимс унаган, гэртээ харьж эх орнооүзсэн мэт боллоо гэж бахархдаг.

• Морин хуурын чуулга нь байгуулагдаад 15 жил болж байна.



• Морин хуурын чуулгын бүтэц маш өвөрмөц онцлогтой бөгөөд уламжлалт үндэсний хөгжмүүдийн зэмсэг болох морин хуур, ятга, ёочин шинээр зохион бүтээгдсэн дунд хуур, их хуур байхын зэрэгцээ дэлхий нийтээрээ хэргэлдэг флейт, төгөлдөр хуур, цохивор хөгжмүүдийг оруулсан нь урын сангийн сонголтын өргөн боломжинд их нөлөөлдөг. Мөн хөгжмийн зэмсгүүдээ байнга шинэчлэн өөрчлөн цар хүрээг нь тэлж байдаг. 



• Чуулгын урын санг үндэсний язгуур, ардын уламжлалт, дэлхийн сонгодог, орчин цагийн монголын болон бусад олон улс орны мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр бүрдүүлж, байнга шинээр баяжиж байдаг. 



• Морин хуурын чуулгын уран бүтээлчид мэргэжлийн дээд боловсролтой хөгжимчдөөс бүрдсэн байдаг төдийгүй монгол улсын болон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдаануудад Тэргүүн болон шагналт байруудыг эзэлсэн. Өндөр уран чадвар авьяас билэгтэй уран бүтээлчид ажилладаг.



• Морин хуурын чуулга нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохын зэрэгцээ "Чөлүгэн" нэртэй морин хуурын дөрвөл, ятгын дөрвөл, дан эмэгтэй хөгжимчдөөс бүрдсэн "Хулан" нэртэй хамтлаууд мөн уран бүтээлээ туурьвидаг.



• Морин хуурын чуулгын дэргэд "Хуурчийнхан" нэртэй үндэсний хөгжмүүд болон хөөмий, уртын дууны сургалтын төв ажиллулж, үндэсний урлагаа шинэ, хойч үедээ өвлүүлэн сургах төрийн бодлогод өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.



• Морин хуурын чуулга нь төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, монголын дуу хөгжмийн наадмуудад байнга оролцож, уран сайхны болон баримтат, теле кино, жүжгийн олон бүтээлүүдийг тоглосон.



• Морин хуурын чуулга ОХУ-ын "Большой театр", БНХАУ, БНСУ, БНСАУ, Канад, Францын ЮНЕСКО-ийн танхим, Итали, Австрын "Musikverein", Швецари улсын НҮБ-ийн танхим Германы Берлины Филармони, Япон улсын Suntory Hall, Accoros, Orchard hall, Тайван зэрэг олон улсын олон алдартай тайзан дээр тухайн орны алдартай уран бүтээлчид, хамтлагуудтай хамтран тоглохын зэрэгцээ Морин хуурын чуулга нь өөрийн оронд төдийгүй олон улсын урлаг соёлын дуу хөгжмийн наадам, уралдаанд амжилттай оролцсон.



• Морин хуурын чуулга нь монгол ард түмний олон зуун жил хадгалж хамгаалж удамжлагдаж ирсэн морин хуур хөгжмөө улам хөгжүүлж, дэлхийд монгол удмын тал нутаг, монголчуудын ахуй, зан заншил, урлаг соёл, монгол хүний сэтгэл зүрх шингэсэн аялгууг хүргэхээр зорин ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Монгол бий биелгээ” наадам Увс аймагт болно

07/08/2025
Язгуур урлаг Урлаг

Монгол хөөмийн урын санг баяжуулах хүсэл зоригийн үзүүрийг үнэлэхүй…

30/06/2025
Язгуур урлаг Урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

27/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025

Монголын тухай зурсан зургаараа уралдаад түрүүлсэн япон хүүхдүүд манайд аялж байна

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.