Өнцөг №1: Урлагийн гэр бүлийн өв залгамжлагч… Хөгжим бүжгийн дориун бүтээлүүдийн нэг.
Өнцөг №2: Даанч сурлага муутай… Рокд дургүй багш нь авъяас муу, сонсгол дунд гэж тодорхойлдог байж. Өнцөг №3: Микрийн унаган хүүхэд гэж өөрийгөө тунхагладаг… Дошныхныгоо нэлээн сайн “Гагаринууд” гэж дүгнэдэг. Өнцөг №4: Долдугаар ангидаа “Янаг цэцэг”-ээ зохиосон… Ангийнхаа охинд тэнэг дуу дуулдгаараа цоллуулжээ. Өнцөг №5: Хоёр жилийн дараа “Хос хунгийн дууль” мэндэлсэн… Даанч кноптой гутал, өргөн мөртэй пиджак нь танигдаад, дуу нь явдаггүй ээ. Өнцөг №6: Бацаан байхдаа л барууны хөгжимд донтсон… Гадаад одууд шиг болох гэж зүдэрсээн. Өнцөг №7: Гандан буурахгүй "Янаг цэцэг"-ээ дуулаад л… Үзэгчид түүн рүү нулимж байсан гэж дурсдаг тэр. Өнцөг №8: Үеийн найзууд нь “Үзэсгэлэнт од”-оор супер од болоод байдаг… Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө. Өнцөг №9: Долоон жил үхтлээ зүтгэж байж Улаанбаатарт хөгжмөө хүргэсэн… Өгөөжөө өгсөн. Өнцөг №10: “Намайг хүчтэй гарч ирэхэд рок попынхон дарж байсан”… Үүнийг хэн гэрчлэх вэ. Өнцөг №11: "Соёл Эрдэнэ"-ийн Дамдинсүрэн "Чи ийм хоолойгоор иймэрхүү маягийн дуу дуулаад явахгүй ээ. Хэн ч ойлгохгүй" гэж хэлж байж… Аймаар санаагаар унаж, мохох шахсан гэдэг. Өнцөг №12: Эхнэр нь харин сүрхий ойлгодог байсан… Ханийн тэнгэр түшсэн уг нь. Өнцөг №13: Өдөр бүр бэлтгэл хийдгээрээ алдартай… Яг л олимпод бэлтгэж байгаа тамирчин шиг. Өнцөг №14: Пөнтатоникт гологдоод “хаялт” зарлаж явлаа… "Цэргийн бодол"-д "Хос хунгийн дууль" дарагдаагүй юу. Өнцөг №15: Хөлсөө гоожуулж бэлтгэл хийгээд сайн бүтээл хийхийн төлөө зовж явсан юм… Тэрнийхээ горыг амсах л ёстой ш дээ. Өнцөг №16: 1997 онд "Цамцаа тайл" CD-г гаргахад пуужин харвасан юм шиг тархсан… Яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг болсон гэдэг. Өнцөг №17: Гэхдээ түүний дотор айдас төрж эхэлсэн гэдэг… Дахиад CD гаргахад тэрнээс илүү юм хийж чадахгүй юм шиг санагдсан гэдэг. Өнцөг №18: Тэгээд л АНУ яваагүй юу… Уран бүтээл дээр өлсгөлөн хүн. Өнцөг №19: АНУ аймаар уйтгартай орон юм шиг л санагдаж байсан гэдэг… Соёлын шок. Өнцөг №20: АНУ-аас хүүгийнхээ ээжээс өрх тусгаарлаад ирсэн… Эгчмэд бүсгүйдээ гологдоо юу голоо юу хэн мэдлээ. Өнцөг №21: Америкаас ирээд од болох хүсэлтэй охидтой амрагийн харилцаа үүсгэж явлаа… Санасан шүү Монгол охид оо. Өнцөг №22: Америк явсан нь хамгийн зөв сонголт гэж боддог… "Нандин шүтээн" энэ тэрийг хар л даа. Өнцөг №23: Найман наснаасаа 40 шахталаа хөгжмөөр амьсгалсан… Бачка бол Бачка. Өнцөг №24: “Никитон” рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө олсон, хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг… Бачкагийн хүч их бий. Өнцөг №25: Барууны чадвартай маш олон хүмүүсийн зиндаанд тун дөхүү, тэрэндээ ч эрдэж яваа… Үүнийг тэр л хэлээд байгаа шүү дээ. Өнцөг №26: Балиар их зантай, балиар өндөр шаардлагатай, тэр хэрээрээ чадалтай… БАЧКА брэнд Өнцөг №27: Баачкагийн нэг өнгө бол биллиард… Дуучин Дээгий дуэльд дуудсан гэсэн. Өнцөг №28: Машинаа тавьж тоглож алдсан удаатай… Сүүлдээ зохицож хэдэн төгрөг өгөөд салж байсан түүхтэй. Өнцөг №29: Хар тамхитай нэр холбогдож үзсэн… Тас үгүйсгэж хэвлэлийн хуралдаж байлаа Өнцөг №30: Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн… Нохойг хэн сааж сүүгээр нь цай сүлэх вэ дээ. Өнцөг №31: Уран бүтээлээсээ хөндийрсөнөө болсон болоогүй уран бүтээл гаргахыг хүсэхгүй байна" хэмээдэг… Худлаа хэлэхэд авьяас хэрэгтэйг нотолсон. Өнцөг №32: Найзаасаа “Бенз жип”-ийг нь Volkswagen Touareg-аар нь битүүлж аваад шүүх цагдаадсан… Хуншгүй зангаас ганц боллоо доо. Өнцөг №33: Машин бас нэг өвчилдөг эд нь… Удахгүй 69 аваад оройг нь цавчаад, нохойгоо хажуудаа суулгаад л. Өнцөг №34: "Лимузин экспресс" үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ гэж элийрсэн… Орж гарахын гачлан. Өнцөг №35: “Гурван охин”-ы Солотой мотоцикль унан хотын гудамжаар салхи татуулж явсан гэдэг… Синглүүд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай. Өнцөг №36: Мэргэжлийн бокс, Pokerт нугасгүй… Дээр нь нохойнд амиа тавина. Өнцөг №37: Хүний өөрийн нийлсэн нэлээн хэдэн нохойтой… Усанд живсэн хүн нохой хоёрын нохойг нь л аварна даа тэр. Өнцөг №38: Никитоноос өөр цол гуншингүй… СТА бол хүн бүрт л байдаг шагнал гэж аархдаг. Өнцөг №39: Зайсан дахь тансаг хауст тухладаг… Дуугаар яваад хаус авсан хоёрхон эрхмийн нэг. Өнцөг №40: “Амьдралд түшиг тулгуур болж чадах бүсгүйг л хайж байна” хэмээн хэлдэг байсан… Одоо харин ханиа олсон гэнэлээ. Өнцөг №41: Загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэсэн… Тэгэх болсон доо. Өнцөг №42: Би зүгээр л тайван амьдармаар байна… Хэн зовоогоод байгаа юм бол доо. Өнцөг №43: “Никитон”-ыг үзэгчид санажээ… Харин тэр юу гэж бодсон бол. Өнцөг №44: Бачка Монголчуудын хоосон магтаал, манж занд ясны дургүй… Даанч өөрөө Монгол болохоор тэвчдэг биз. Өнцөг №45: Рок попийн шалдар булдаруудаас хавьгүй мэдрэмжтэй, чадалтайгаа мэддэг гэдэг… Тийм учраас тэдэнтэй уралдаад байх шаардлагагүй гэж томордог. Өнцөг №46: Урлагийг урлаг чигээр нь хөгжүүлмээр байна… Цор ганц мөрөөдөл нь. Өнцөг №47: Интернэтээр тэнэж, сэтгэгдлийг гаргаадаггүй… Тэгээд өөрийгөө хэн гэдгийг мэдэрдэг байх. Өнцөг №49: Бизнесмен байснаас хөгжмөө тоглоё гэж хэлдэг… Ж.Оджаргал шиг болж чадахгүйгээ мэддэг болохоор тэр. Өнцөг №50: Монголд ганцаархнаа брэнд бүтээж байна гэж онгирдог… Чадаж байж магадгүй. Өнцөг №51: Өнөөдрийн энэ дуунууд, балиашиглаж байгаа зрителүүдэд ой нь гутдаг… Атаархаад л. Өнцөг №52: Монголын рок попын Ferrari гэж өөрийгөө тоодог… Ferrari өөрийгөө магтаад байдаг бил үү. Өнцөг №53: Сонсвол сонсоно л биз, больвол ч болино л биз гэж фенүүддээ хэлдэг… Дур эзнээ голохгүй ээ гэж. Өнцөг №54: Хөөрхөн Бурмаад Одгэрэлийг тоглуулж хол явсан… Харин тэр Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж боддог. Өнцөг №55: Уг нь түүнтэй найз гэдэг юм билээ… Одгэрэл харин 500 ногооноор тоглож өгсөн гэсэн. Өнцөг №56: Америк яваад дуулалт нь сайжирсан гэж хэлдэг… “Цамцаа тайл”-ыг зовохгүй дуулдаг болсон гэсэн. Өнцөг №57: Дуучин Болдтой үеэлүүд… Хамтарч тоглохыг үйгүсгээгүй. Өнцөг №58: “Худлаа гомдоллож, өөрийгөө гоц хэмээн бодож суухаар уран бүтээлээ хийж, нэг ч болов хүнд сонсго… Фенүүдийн хатуурхал. Өнцөг №59: Манай нийгэм чаддаг хүн рүүгээ нуруугаа харуулдаг гэж гомдоллодог… Цаг нь болоод, үе нь ирвэл нийгэм нүүрээ харуулдаг л даа. Өнцөг №60: 2005 оноос хойш бие даасан тоглолт тасарсан… Арай гэж нэг юм “Нандин шүтээн” тоглогдов. Өнцөг №61: Нөгөө муу фенүүдээ гоочилсоор л байх болов уу… Үүнийг цаг хугацаа, тоглолтын "наастер" харуулна. Өнцөг №62: Нутаг ус, түмнээ дорд үзнэ гэдэг… Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гээд л байдаг ш дээ уг нь. Э.Болор |