Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулууны өнцгүүд
Одод

Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулууны өнцгүүд

Урлаг Урлаг02/08/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index361437352012-08-02-16-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

 

Өнцөг №1: Урлагийн гэр бүлийн өв залгамжлагч… Хөгжим бүжгийн дориун бүтээлүүдийн нэг.
Өнцөг №2: Даанч сурлага муутай… Рокд дургүй багш нь авъяас муу, сонсгол дунд гэж тодорхойлдог байж. 
Өнцөг №3: Микрийн унаган хүүхэд гэж өөрийгөө тунхагладаг… Дошныхныгоо нэлээн сайн “Гагаринууд” гэж дүгнэдэг.
Өнцөг №4: Долдугаар ангидаа “Янаг цэцэг”-ээ зохиосон… Ангийнхаа охинд тэнэг дуу дуулдгаараа цоллуулжээ.

Өнцөг №5: Хоёр жилийн дараа “Хос хунгийн дууль” мэндэлсэн… Даанч кноптой гутал, өргөн мөртэй пиджак нь танигдаад, дуу нь явдаггүй ээ.
Өнцөг №6: Бацаан байхдаа л барууны хөгжимд донтсон… Гадаад одууд шиг болох гэж зүдэрсээн.
Өнцөг №7: Гандан буурахгүй "Янаг цэцэг"-ээ дуулаад л… Үзэгчид түүн рүү нулимж байсан гэж дурсдаг тэр.
Өнцөг №8: Үеийн найзууд нь “Үзэсгэлэнт од”-оор супер од болоод байдаг… Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө. 
Өнцөг №9: Долоон жил үхтлээ зүтгэж байж Улаанбаатарт хөгжмөө хүргэсэн… Өгөөжөө өгсөн.
Өнцөг №10: “Намайг хүчтэй гарч ирэхэд рок попынхон дарж байсан”… Үүнийг хэн гэрчлэх вэ.
Өнцөг №11: "Соёл Эрдэнэ"-ийн Дамдинсүрэн "Чи ийм хоолойгоор иймэрхүү маягийн дуу дуулаад явахгүй ээ. Хэн ч ойлгохгүй" гэж хэлж байж… Аймаар санаагаар унаж, мохох шахсан гэдэг.

Өнцөг №12: Эхнэр нь харин сүрхий ойлгодог байсан… Ханийн тэнгэр түшсэн уг нь.
Өнцөг №13: Өдөр бүр бэлтгэл хийдгээрээ алдартай… Яг л олимпод бэлтгэж байгаа тамирчин шиг.
Өнцөг №14: Пөнтатоникт гологдоод “хаялт” зарлаж явлаа… "Цэргийн бодол"-д "Хос хунгийн дууль" дарагдаагүй юу.
Өнцөг №15: Хөлсөө гоожуулж бэлтгэл хийгээд сайн бүтээл хийхийн төлөө зовж явсан юм… Тэрнийхээ горыг амсах л ёстой ш дээ.
Өнцөг №16: 1997 онд "Цамцаа тайл" CD-г гаргахад пуужин харвасан юм шиг тархсан… Яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг болсон гэдэг.
Өнцөг №17: Гэхдээ түүний дотор айдас төрж эхэлсэн гэдэг… Дахиад CD гаргахад тэрнээс илүү юм хийж чадахгүй юм шиг санагдсан гэдэг. 
Өнцөг №18: Тэгээд л АНУ яваагүй юу… Уран бүтээл дээр өлсгөлөн хүн.
Өнцөг №19: АНУ аймаар уйтгартай орон юм шиг л санагдаж байсан гэдэг…  Соёлын шок.
Өнцөг №20: АНУ-аас хүүгийнхээ ээжээс өрх тусгаарлаад ирсэн… Эгчмэд бүсгүйдээ гологдоо юу голоо юу хэн мэдлээ.
Өнцөг №21: Америкаас ирээд од болох хүсэлтэй охидтой амрагийн харилцаа үүсгэж явлаа… Санасан шүү Монгол охид оо.
Өнцөг №22: Америк явсан нь хамгийн зөв сонголт гэж боддог… "Нандин шүтээн" энэ тэрийг хар л даа.

Өнцөг №23: Найман наснаасаа 40 шахталаа хөгжмөөр амьсгалсан… Бачка бол Бачка.
Өнцөг №24: “Никитон” рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө олсон, хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг… Бачкагийн хүч их бий.
Өнцөг №25: Барууны чадвартай маш олон хүмүүсийн зиндаанд тун дөхүү, тэрэндээ ч эрдэж яваа… Үүнийг тэр л хэлээд байгаа шүү дээ.
Өнцөг №26: Балиар их зантай, балиар өндөр шаардлагатай, тэр хэрээрээ чадалтай… БАЧКА брэнд
Өнцөг №27: Баачкагийн нэг өнгө бол биллиард… Дуучин Дээгий дуэльд дуудсан гэсэн.
Өнцөг №28: Машинаа тавьж тоглож алдсан удаатай… Сүүлдээ зохицож хэдэн төгрөг өгөөд салж байсан түүхтэй.
Өнцөг №29: Хар тамхитай нэр холбогдож үзсэн… Тас үгүйсгэж хэвлэлийн хуралдаж байлаа
Өнцөг №30: Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн… Нохойг хэн сааж сүүгээр нь цай сүлэх вэ дээ.
Өнцөг №31: Уран бүтээлээсээ хөндийрсөнөө болсон болоогүй уран бүтээл гаргахыг хүсэхгүй байна" хэмээдэг… Худлаа хэлэхэд авьяас хэрэгтэйг нотолсон.
Өнцөг №32: Найзаасаа “Бенз жип”-ийг нь Volkswagen Touareg-аар нь битүүлж аваад шүүх цагдаадсан… Хуншгүй зангаас ганц боллоо доо.
Өнцөг №33: Машин бас нэг өвчилдөг эд нь… Удахгүй 69 аваад оройг нь цавчаад, нохойгоо хажуудаа суулгаад л.
Өнцөг №34: "Лимузин экспресс" үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ гэж элийрсэн… Орж гарахын гачлан.
Өнцөг №35: “Гурван охин”-ы Солотой мотоцикль унан хотын гудамжаар салхи татуулж явсан гэдэг… Синглүүд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай.
Өнцөг №36: Мэргэжлийн бокс, Pokerт нугасгүй…  Дээр нь нохойнд амиа тавина.
Өнцөг №37: Хүний өөрийн нийлсэн нэлээн хэдэн нохойтой… Усанд живсэн хүн нохой хоёрын нохойг нь л аварна даа тэр.
Өнцөг №38: Никитоноос өөр цол гуншингүй… СТА бол хүн бүрт л байдаг шагнал гэж аархдаг.
Өнцөг №39: Зайсан дахь тансаг хауст тухладаг… Дуугаар яваад хаус авсан хоёрхон эрхмийн нэг. 
Өнцөг №40: “Амьдралд түшиг тулгуур болж чадах бүсгүйг л хайж байна” хэмээн хэлдэг байсан… Одоо харин ханиа олсон гэнэлээ.

Өнцөг №41: Загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэсэн… Тэгэх болсон доо.
Өнцөг №42: Би зүгээр л тайван амьдармаар байна… Хэн зовоогоод байгаа юм бол доо.
Өнцөг №43: “Никитон”-ыг үзэгчид санажээ… Харин тэр юу гэж бодсон бол.
Өнцөг №44: Бачка Монголчуудын хоосон магтаал, манж занд ясны дургүй… Даанч өөрөө Монгол болохоор тэвчдэг биз.
Өнцөг №45:  Рок попийн шалдар булдаруудаас хавьгүй мэдрэмжтэй, чадалтайгаа мэддэг гэдэг… Тийм учраас тэдэнтэй уралдаад байх шаардлагагүй гэж томордог.
Өнцөг №46:  Урлагийг урлаг чигээр нь хөгжүүлмээр байна… Цор ганц мөрөөдөл нь.
Өнцөг №47: Интернэтээр тэнэж, сэтгэгдлийг гаргаадаггүй… Тэгээд өөрийгөө хэн гэдгийг мэдэрдэг байх.
Өнцөг №49: Бизнесмен байснаас хөгжмөө тоглоё гэж хэлдэг… Ж.Оджаргал шиг болж чадахгүйгээ мэддэг болохоор тэр.
Өнцөг №50: Монголд ганцаархнаа брэнд бүтээж байна гэж онгирдог… Чадаж байж магадгүй.
Өнцөг №51: Өнөөдрийн энэ дуунууд, балиашиглаж байгаа зрителүүдэд ой нь гутдаг… Атаархаад л.
Өнцөг №52: Монголын рок попын Ferrari гэж өөрийгөө тоодог…  Ferrari өөрийгөө магтаад байдаг бил үү.
Өнцөг №53: Сонсвол сонсоно л биз, больвол ч болино л биз гэж фенүүддээ хэлдэг… Дур эзнээ голохгүй ээ гэж.

Өнцөг №54: Хөөрхөн Бурмаад Одгэрэлийг тоглуулж хол явсан… Харин тэр Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж боддог.
Өнцөг №55: Уг нь түүнтэй найз гэдэг юм билээ… Одгэрэл харин 500 ногооноор тоглож өгсөн гэсэн.
Өнцөг №56: Америк яваад дуулалт нь сайжирсан гэж хэлдэг… “Цамцаа тайл”-ыг зовохгүй дуулдаг болсон гэсэн.
Өнцөг №57: Дуучин Болдтой үеэлүүд… Хамтарч тоглохыг үйгүсгээгүй.
Өнцөг №58: “Худлаа гомдоллож, өөрийгөө гоц хэмээн бодож суухаар уран бүтээлээ хийж, нэг ч болов хүнд сонсго… Фенүүдийн хатуурхал.
Өнцөг №59: Манай нийгэм чаддаг хүн рүүгээ нуруугаа харуулдаг гэж гомдоллодог… Цаг нь болоод, үе нь ирвэл нийгэм нүүрээ харуулдаг л даа.
Өнцөг №60: 2005 оноос хойш бие даасан тоглолт тасарсан… Арай гэж нэг юм “Нандин шүтээн” тоглогдов.
Өнцөг №61: Нөгөө муу фенүүдээ гоочилсоор л байх болов уу… Үүнийг цаг хугацаа, тоглолтын "наастер" харуулна. 
Өнцөг №62: Нутаг ус, түмнээ дорд үзнэ гэдэг… Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гээд л байдаг ш дээ уг нь.

Э.Болор

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.