"Мөнхийн залуу" хэмээх тодотголт топ модель 6y охиныхоо эцгээс салснаас хойш дахин нөхөрт гараагүй. Тэрбээр үүнийгээ амжилтад хүрэхийн тулд ганц бие амьдрал сонгосон гэж тайлбарладаг бөгөөд 40 гарсан хэдий ч арван наймтай охин шиг жавхаалаг хэвээрээ байгааг хэн бүхэн мэднэ. Өөрийн гоо сайхандаа хамгийн их анхаардаг тэрээр элдэв бухимдал төрүүлсэн мэдээлэл их сонсох нь гоо сайханд нь муугаар нөлөөлнө хэмээгээд зурагт ч үздэггүй гэнэ.
Харин топ модель Д.Болормаагийн ганц бие амьдралын шалтгаан их сонин. Тэрбээр хэвлэлийнхнээс өшөөгөө авах гэж ганцаараа амьдардаг аж. Анхны нөхрөөсөө салсныхаа дараа загвар өмсөгч Б.Баярхүүтэй амьдралаа холбох гэж байсан ч сонин хэвлэл элдвээр бичсээр байгааг тэднийг салгачихсан гэдэг. “Тэгвэл хүнтэй суухаа больчихъё. Тэгвэл юу гэж бичихийг нь харъя л даа” гээд одоо хэр эрд гарахгүй гүрийж яваа.
Загварын ертөнцийн удаах ганц бие эмэгтэй бол “Эра” төвийн захирал, хатагтай Д.Эрдэнэтуяа. Чамгүй ухаалаг, чамбай энэ бүсгүй ашиг хонжоо хараад ч юм уу, олон залуугаас сонголтоо хийж чадаагүйдээ нөхөрт гардаггүй юм биш. Зүгээр л ганцаараа амьдралдаа хэтэрхий дассан гэнэ. Женко Х.Баттулгын хүүтэй хайрын романс хөврүүлж, сайдын бэр болох нь гэсэн сенсаацийг тарьсан ч нэг гэрт орж бас л зүрхлэлгүй салсан.
Ганц бие загвар өмсөгчдийн сүүлийг мушгиж буй алдартай бүсгүйчүүдийн отгон нь “Азийн Модель” агентлагийн захирал Ч.Содтуяа. Тэрбээр охиныхоо эцэг Чингүүнээс салсандаа нэг их харамсдаггүй бололтой. Учир нь амжилтаа бататгахаар ажиллах учраас нэг хэсэгтээ нөхөрт гарахгүй гэсэн зорилготой явна. Гэхдээ сайхан хайр ирсэн цагт ганц бие амьдралдаа цэг тавихад бэлэн гэдгээ нуудаггүй аж.
Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэг ортой л юм.
www.urlag.mn Ayu