Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Амжилтын төлөө ганц бие амьдралыг сонгосон бүсгүйчүүд
Оддын амьдрал

Амжилтын төлөө ганц бие амьдралыг сонгосон бүсгүйчүүд

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
,_Э.Одгэрэл3603753712012-08-09-21-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Мөнхийн залуу" хэмээх тодотголт топ модель 6y охиныхоо эцгээс салснаас хойш дахин нөхөрт гараагүй. Тэрбээр үүнийгээ амжилтад хүрэхийн тулд ганц бие амьдрал сонгосон гэж тайлбарладаг бөгөөд  40 гарсан хэдий ч арван наймтай охин шиг жавхаалаг хэвээрээ байгааг хэн бүхэн мэднэ. Өөрийн гоо сайхандаа хамгийн их анхаардаг тэрээр элдэв бухимдал төрүүлсэн мэдээлэл их сонсох нь гоо сайханд нь муугаар нөлөөлнө хэмээгээд зурагт ч үздэггүй гэнэ.

Харин топ модель Д.Болормаагийн ганц бие амьдралын шалтгаан их сонин. Тэрбээр хэвлэлийнхнээс өшөөгөө авах гэж ганцаараа амьдардаг аж. Анхны нөхрөөсөө салсныхаа дараа загвар өмсөгч Б.Баярхүүтэй амьдралаа холбох гэж байсан ч сонин хэвлэл элдвээр бичсээр байгааг тэднийг салгачихсан гэдэг. “Тэгвэл хүнтэй суухаа больчихъё. Тэгвэл юу гэж бичихийг нь харъя л даа” гээд одоо хэр эрд гарахгүй гүрийж яваа.

Загварын ертөнцийн удаах ганц бие эмэгтэй бол “Эра” төвийн захирал, хатагтай Д.Эрдэнэтуяа. Чамгүй ухаалаг, чамбай энэ бүсгүй ашиг хонжоо хараад ч  юм уу, олон залуугаас сонголтоо хийж чадаагүйдээ нөхөрт гардаггүй юм биш. Зүгээр л ганцаараа амьдралдаа хэтэрхий дассан гэнэ. Женко Х.Баттулгын  хүүтэй хайрын романс хөврүүлж,  сайдын бэр болох нь гэсэн сенсаацийг тарьсан ч нэг гэрт орж бас л зүрхлэлгүй салсан.

Ганц бие загвар өмсөгчдийн сүүлийг мушгиж буй алдартай бүсгүйчүүдийн отгон нь “Азийн Модель” агентлагийн захирал Ч.Содтуяа. Тэрбээр охиныхоо эцэг Чингүүнээс салсандаа нэг их харамсдаггүй бололтой. Учир нь амжилтаа бататгахаар ажиллах учраас нэг хэсэгтээ нөхөрт гарахгүй гэсэн зорилготой явна. Гэхдээ сайхан хайр ирсэн цагт ганц бие амьдралдаа цэг тавихад бэлэн гэдгээ нуудаггүй аж.

Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэг ортой л юм.

www.urlag.mn Ayu

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026
Оддын амьдрал Урлаг

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.