Монгол попыг үндэслэгч Төрийн соёрхолт дуучин Д.Болд жил бүрийн үндсэний их баяр наадмаар өөрийн албан ёсны "facebook" хуудсаараа дамжуулан наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд монгол дээлтэй, морьтой зургаа нийтлэсэн бол, өнгөрсөн жил гэр бүлээрээ улбар шар өнгийн “хүннү” загварын дээлээр гоёж байсан юм.
Дуучин Д.Болд уран бүтээлийн олз омог арвинтай байгаа бөгөөд 11 дэх бие даасан “R&B POP” цомгийн ажилдаа анхаарахаас гадна “3 охин” хамтлагийн шинэ цомгийн продюсераар ажиллаж, хөгжмийг нь хийж дуусгажээ. Түүнчлэн “Камертон 2” шоунаас төрөн гарсан хамтлагийн анхны цомгийн хөгжмийн ажлыг хариуцаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.DORGIO.mn