Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бүрэг, ичимхий жүжигчин Г.Эрхэмбаяр
Оддын амьдрал

Бүрэг, ичимхий жүжигчин Г.Эрхэмбаяр

Урлаг Урлаг21/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5f244b3700bd307abig9893179622013-08-21-15-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус нэгдэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Олон сайхан зорилго, мөрөөдлийн дор чуулсан тэд уран бүтээлээ амжилттай туурвиж, өдгөө өөрсдийн гэсэн үзэгч фенүүдтэй болжээ.

Тус продакшины жүжигчин МУСТА Г.Эрхэмбаярыг үзэгчид андахгүй. Мэргэжлийн сургуулиа дүүргэж найман жил УДЭТ-т ажилласан түүнийг драмын тайзнаа тоглосон уран бүтээлүүдээр нь хэдийнэ мэднэ. Тэрбээр “Парисын дарь эхийн сүм”, “Атга нөж”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан.  Жүжигчин Г.Эрхэмбаяр зөвхөн тайзны уран бүтээлд биш дэлгэцийн бүтээлд ч хувь нэмрээ оруулж явна. Тухайлбал, “Аз ойрхон”, “Үлгэрийн хайр”, “Орхидос-2”, “Амьдралд тавтай морил” гэх мэт цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод байна.

Дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг дүрд тоглодог Эрхэмээ  амьдрал дээр дуу цөөтэй, бүрэг ичимхий хэмээн өөрийгөө дүгнэжээ. “Тэр бүр уурлаад байдаггүй, тайван зантай тэрбээр баярлахдаа харин хурдан гэнэ. Урлагаас “Өөрөөрөө байх, хүн байх ухааныг суралцсан” гэх жүжигчин маань мэргэжлээ сонгоод шантрах үе байсан ч харамссан үе байгаагүй хэмээн бардам хэлдэг.  

Б.Хорлоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.