“Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билэгт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд тавих гэж байна.
Ангилал: Жазз
Зууны манлай бүжиг дэглэгч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Сэвжид, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүхбаатарын хүү, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандахын дүү Амарбаясгалан сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай энэ залуутай уулзаж цөөн хором ярилцсан юм.
Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотноо болж өндөрлөсөн Азийн XVII наадмын шилдэг сагсчны нэгээр тодорсон Монголын улсын шигшээ багийн тоглогч, “Төрийн банк”-ны харилцааны менежер Т.Санчиртай ажил, спортынх нь талаар ярилцсанаа уншигч авхай танд хүргэж байна.
Монголын балетын урлаг Азидаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж яваа. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Б.Ганчимэг, Ц.Цолмонбуд, Х.Гэрэлчимэг, н.Баасансүрэн, Х.Мөнгөнхөлөг нарыг олон авьяаслаг бүжигчдийг дурдаж болно. Монголын балетын урлагийн түүчээг залгуулан залуу хойч үеийг бэлтгэж буй нэгэн сургуулийн үйл ажиллагаатай уншигч та бүхнийг танилцуулья.
Нобелийн шагналт, Колумбын зохиолч Габриэл Гарсия Маркесын “Аварга том далавчтай өвгөн” өгүүллэгээр нэрлэсэн нэгэн түүвэр хэвлэлтээс гараад удаагүй байна. Энэхүү номын орчуулагч Б.Баясгалантай уран бүтээлийн яриа өрнүүллээ. Б.Баясгалан орчуулагчийг өрнө дорнын шилдэг өгүүллэгийн түүвэр “Аз жаргалтай төгсгөлүүд” номоор нь бид мэдэх билээ. Мөн Майкл Морпүргийн “Дайны хүлэг”, Эрин Моргинштерний “Шөнийн цирк” романыг эх хэл рүүгээ хөрвүүлсэн авьяаслаг орчуулагч юм.
Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, авъяас билгээрээ олон жил хүчирхэгжин бэхжиж өөрсдийгөө тунхагласан хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төсөл одоогоос гурван жилийн өмнө зохион байгуулагдсан билээ.
Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий.
Монгол улс драмын төрлөөр анх удаа олон улсаас Гран При шагнал хүртсэний гол эзэн нь жүжигчин СТА Ц.Баясгалан. Энэ удаагийн “Чухал яриа” буландаа 2014 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн жүжигчин СТА Ц.Баясгаланг урилаа. Түүнийг драмын урлагт цахиур хагалах жүжигчин гэвэл маргах хүн цөөн. Гэлээ гээд жүжигчин бүсгүй маань “оддын өвчнөөр” хийрхдэггүй нэгэн. “Би од биш шүү дээ” хэмээн даруухан өгүүлэх түүний ярилцлагыг уншигч таньд хүргэж байна.
Драмын дөрөв гэдгээр олонд танигдсан жүжигчдийн нэгдэж уран бүтээл хийсний 10 жилийн ой энэ жил тохиож байна. Тэдний нэг болох Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Г.Амгаланбаатартай уран бүтээлийн талаар ярилцлаа.
УДБЭТ-ын концертмейстр, хийлч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболдтой ярилцсанаа хүргэе.