Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа.
Ангилал: Нийгэм
Ким Кардашьян дээдсийн ихэнх арга хэмжээнд цээжээ ил гаргасан хувцсаар гангардаг. Зарим тохиолдолд бүр цээж онгорхой даашинзаар гоёдог билээ. Шүтэн бишрэгчид нь ч Кимийн хөх яагаад гарч ирдэггүй болохыг нь бодоод олдоггүй. Тэгвэл бүх зүйл скочны буян гэнэ.
Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвийн санаачилгаар “Домогт нүүдэлчид” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд өчигдөр Монголын соёлын биет болон биет бус өв соёлын гайхамшгийг мэдрүүлэх Домогт нүүдэлчдийн дуу хуурын нүүдлийн асар өргөө нээлтээ хийлээ. Нээлт Чойжин ламын музейд болсон юм.
Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.
Монголдоо балетын урлагийг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхээр зорьж яваа цөөн тооны уран бүтээлчид бол “Nomadic ballet production”-ны хамт олон юм. Тус продокшны хамт олон анхны тоглолтоо “Sentiment” буюу “Мэдэрхүй” нэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард тоглосон билээ. Харин тэдний хоёр дахь тоглолт зуравдугаар сард “Nomadic ballet show” нэртэйгээр үзэгчидэд хүрсэн билээ.
Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна.
Монгол улсын “Гоёл” наадмын шилдэг залуу дезайнер, ОХУ-н Этно Эрато-2015 Үндэсний хувцасны наадмын дэд шагналт А.Түвшинзаяагийн өдөр тутмын зуны коллекц Хятад улсын зах зээлд нэвтэрчээ. Түүний урласан бүтээл энэ сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаанд гарч эхлэв. Монгол хэв маягийг өнгө донжийн тохируулан өвөрмөцөөр урлажээ. Орчин үеийн шийдлээр чөлөөтэй, дэгжин загваруудаа дэлхийн хамгийн том зах зээлд гаргаж байгаа нь бахархууштай юм.
Гэрэл зураг дээрх энгэртээ гараа зөрүүлсэн зөрүүд эр Гитлерийг сөрж зогссон гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээжээ. Хэдэн жилийн өмнөөс цахим хуудсуудад цөөнгүй харагдах болсон энэ зураг сэтгэл өвтгөм, өрөвдмөөр түүхтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Август Ландмэссэр бол зураг дээрх гөжүүд эр юм. Германы эдийн засаг туйлдаж доройтсон гучаад оны эхэнд ажилтай золгочих санаатай Нацист намд элсэж, цаагуураа Гитлерийн гялалзсан эрч хүч эх орныг нь өөд татчих байх гэсэн горь найдлага тээсэн тэрээр хожим ямар хувь тавилан өөрийг нь хүлээж буйг даанч гадарлаагүй биз ээ. Түүний сэтгэл эмтрэм түүх ингэж эхэлдэг юм.
Илүүдэл жинд нэрвэгдсэн Америкийн Пенсильвани мужийн оршин суугч нэгэн эмэгтэй үлэмж том биетэй эмэгтэйчүүдэд нугасгүй эрчүүдэд зориулсан төлбөртэй онлайн чатын ачаар сардаа 2000 гаруй доллар олдог болжээ. 43 настай Бобби-Жо Уэстли гэдэг энэ эмэгтэйн биеийн жин 221 кг юм. Таван хүүхдийн эх тэрбээр гурван жилийн өмнө өөрийнхөө гэрэл зургийг авч эхэлжээ.
