Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ӨМӨЗОрны уран бүтээлчид “Гэгээн муза-11” наадамд өрсөлдөхөөр манай улсад ирлээ
Нийгэм

ӨМӨЗОрны уран бүтээлчид “Гэгээн муза-11” наадамд өрсөлдөхөөр манай улсад ирлээ

Урлаг Урлаг14/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM91553847830122014-05-14-14-22[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадмыг 2003 оноос эхлэн “Гэгээн муза академи” /тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ байсан/ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран томоохон компаниудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулж ирсэн юм.

Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ.

 photo IMGM9155_zpsd99213eb.jpg

   “Гэгээн муза” наадамд өрсөлдөх ӨМӨЗОрны уран бүтээлчид өчигдөр буюу 5 сарын 13-ны 14 цагт манай оронд айлчлан ирлээ. Мөн энэ жилийн наадамд Египет, Серби, Оросын холбооны Тува улсын уран бүтээлчид оролцож, ур чадвараа гайхуулах юм.

 photo IMGM9150_zps7a04f92b.jpg

Наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллана. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх юм.

  photo IMGM9161_zps1294cff6.jpg      photo IMGM9146_zps451db4a3.jpg  photo IMGM9144_zpsc4f30d58.jpg

 www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026

“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа

19/08/2026

Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн

19/08/2026

“Харанга”, “Хурд” хамтлаг, поп дива Б.Сарантуяа, С.Наран нарын хамтарсан “All in Hit” тоглолт болно

19/08/2026

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.