Ангилал: Нийгэм

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө л долоохон хоног үлдлээ. Тэгвэл хичээлийн шинэ жилд зориулсан холимог оддын нэгдсэн тоглолт ирэх сарын 6-нд Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна. Уг тоглолтыг “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр “Бүрх” ХХК, “MS Studio”, “Shine Production” оролцох аж.

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр ажиллаж байгаа билээ.

Улсын Драмын Эрдмийн театрын нүүр царай болж явсан жүжигчин бүсгүйчүүд болох МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, Жүжигчин А.Ганчимэг нар театраасаа гарч “Хувьсал” продакшны албан ёсны уран бүтээлчид болсон. Тэдний шинэ ажлын хамгийн анхны хамтын уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино энэ сарын 25-нд “Тэнгис”-т нээлтээ хийх гэж байгаа билээ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох нээ. 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн олон арван хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имиж, гайхалтай дуулалтаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгч, фенүүдтэй болж Монголын залууст “All Rise”, “Sorry Seems To Be Hardest Word”, “Fly By”, “One Love” зэрэг дуунуудаараа алдаршсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж Монголын шүтэн бишрэгчдийг нь гэгэлзүүлж эхэлсэн. Үнэхээр дэлхийн одод манай улсад тоглолтоо хийх болсон талаархи мэдээлэл цацагдаж эхэлхэд л фенүүдэд нь ирэхгүй дээ гэсэн хардлага аяндаа л төрдөг нь үнэн. Тэгвэл Британийн алдарт “Blue” хамтлагийг Монголд тоглуулах хариуцлагтай бөгөөд эрхэм ажлыг гүйцэтгэж яваа “Evento” ХХК-ын төлөөлөлтэй холбогдож тодруулсан юм.

“Эдинбүргийн олон улсын цэргийн хөгжмийн 65 дахь удаагийн наадам” 2013 оны 8-р сарын 02-24-ний өдрүүдэд зохиогдож буй. Нээлтийн ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбүрг хотноо албан ёсоор эхэлсэн аж.

ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.

Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.