“Тэртээх ертөнцийн хөгжимчин” дэлгэцийн шинэ бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ цаг үеийн хамгийн шилдэг гэх уран бүтээлчдийг нэгтгэсэн тус киноны зураг авалтыг “Black magic” гэх мэргэжлийн видео камераар бүтээжээ.
Ангилал: Кино
СУИС-ын жүжигчиний ангийг төгссөн нэг ангийханы хамтарсан дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын 19-өөс эхлэн кино театруудаар гарч эхлэх нь ээ.
“Үргээлэг” кинонд МУСТА жүжигчин Амарсайхан, жүжигчин Б.Навчаа, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ нарын нэг ангийнхан тогложээ.
2013 оны 48 цаг кино наадмын шилдэгийн шилдэг бүтээл Hengereg Entertainment-ийн “Хориглоно” богино хэмжээний киног хүргэж байна.Энэхүү киног КУДС, СУИС-ын оюутнууд болон залуу уран бүтээлчид бүтээж шилдэг жүжиглэлт, шилдэг зохиол, шилдэг найруулга, шилдэг кино шагналуудыг хүртэж олон улсын 48 цаг богино кино наадамд амжилттай оролцсон юм.
“Bondooloi film”, “Оюунлаг продакшн” хамтран Уул уурхай хүнд машин механизсмийн операторын сургалтын төвийн дэмжлэгтэйгээр “Үүрд хамт байгаач ээжээ” богино хэмжээний киног бүтээн үзэгчдэд хүргэсэн юм. Киноны зохиолыг бичиж найруулсан Ц.Золжаргал /Бондоолой/, продюсераар Г.Сэр-Од, Д.Отгонбаяр нар ажилласан бол гол дүрүүдэд СТА Ганхуяг, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар тогложээ.
Дурлалт хосуудын баярын өдрийг тохиолдуулан Б.Нямдаваа “Гэнэтийн бэлэг” богино хэмжээний уран сайхны киног хийсэн байна. Ингээд Валентины өдөрт зориулсан нэгэн гайхалтай бүтээлийг хүргэж байна.
А.Толстойн “Алтантүлхүүр ба Буратиногийн адал явдал” зохиолоос сэдэвлэн Portal Studio “Буратино” хүүхдийн олон ангит кино бүтээж байна. “Буратино” олон ангит киноны найруулагчаар Н.Соёлбат ажиллаж, Буратиногийн дүрд залуу жүжигчин Б.Алтангэрэл, аав Карлод М.Нямдорж тоглох ажээ. Одоогоор киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ирэх 4-р сарын 20-нд эхний анги бэлэн болгохооор ажиллаж байна.
Пусаны кино наадмын “Азийн урлаг” хэсэгт шалгарсан “Шарга даага” уран сайхны кино энэ сарын 10-наас “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ.
Алдаатай хийгдсэн түүхэн10 кино
Японы нэрт дуучин Ямашта Тацүрогийн 1983 оны 12 сарын 14-нд худалдаанд гарсан түүний 12 дахь сингл болох “Christmas Eve” буюу “Зул Сарын Баярын” үдэш хэмээх дуу одоог хүртэл Японы зул сарын баярын хамгийн шилдэг дуу хэвээрээ байгаа билээ. Анх олны хүртээл болгосоноос хойш 30 жилийн дараа анх удаа уг дууныхаа утга агуулгыг харуулсан богино хэмжээний киног энэ онд бүтээснийг хадмал орчуулгатайгаар хүргэж байна.
Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..? Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн.
