Ангилал: Кино

Холливудын 81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес дахь Беверли Хилтонд болж байна.  Найруулагч Кристофер Ноланы найруулсан “Оппенхаймер”…

Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан Судал” уран сайхны кино өчигдөр /2021.10.01/ Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын “Алтан Лола” цом хүртжээ. Тэрбээр 15 жилийн өмнө 2006 онд “Шар нохойн там” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Сөүлд төвтэй харилцаа холбооны компани “SK Broadband” Баасан гаригт “Netflix”-ийг шүүхэд өгсөн гэдгээ мэдэгдэв. “Netflix” нь “Squid Game” зэрэг Өмнөд Солонгосын шуугиан тарьсан сериалуудаас дээд хэмжээний ашиг олсон юм. Тиймээс “SK Broadband” сүлжээний ачааллаас үүссэн зардлаас “Netflix”-ийг төлөлцөх ёстой гэж үзжээ. Тухайлбал, “SK” нь “Squid Game” болон бусад хит цувралуудтай холбоотойгоор секундэд 1.2 их наяд салангид мэдээллийг дамжуулж байв. Ийнхүү “Netflix”-ийг сүлжээ ашигласны төлбөрийг хамтдаа хийх ёстой гэж үзсэний үндсэнд уг хуулийн арга хэмжээг авчээ. Харин “Netflix” нэхэмжлэлийг харгалзан үзэж, тус компанитай хамтран ажиллахад бэлэн гэжээ.