Ангилал: Кино

Монголын “Алтан судал” кино Франц улсын кино театруудаар гарч эхэлсэн гэдгийг найруулагч Д.Бямбасүрэн дуулгалаа. “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт улаан хивсний ёслолоор эхэллээ. Уг ёслолоор дэлхийн шилдэг дизайнеруудын олон сарын турш ур ухаанаа шингээн байж хийсэн бүтээлүүдийг хэрхэн амилахыг харах нь хэн ямар шагнал авах бол гэсэн хүлээлттэй эн тэнцэхүйц бас нэгэн таатай мөч ажээ. Тус наадамд хүрэлцэн ирсэн зочдын гоёлоос танилцуулж байна.

“Зохиомж”-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.

Өнөөдөр буюу 1-р сарын 26-аас эхлэх, дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн дуу хоолой, үзэл бодлыг төлөөлж харуулж чадсан Солонгосын SBS телевизийн 2014 оны шилдэг бүтээл “Гурван удаа гэрлэсэн бүсгүй” хэмээх онц сонирхолтой олон ангит киног өнөөдөрөөс эхлэн үдэш бүр 21:00 цагаас үзэгч та бүхэн зөвхөн TV8 телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” “Ганц бие бүсгүйчүүд” киногоороо залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд тэдний хоёр дахь уран бүтээл “Тютю” нэртэйгээр дэлгэцэнд гарах аж. “Тютю” гэдэг нь богино дэрэвгэр хормойтой балетын өмсгөл аж. Тэгэхээр энэхүү кинонд балетын бүжигчний амьдралын тухай өгүүлэх болов уу.