Үүрийн гэгээ улбартан цайж
Сийрсэн дээвэр шаргалтан байхад
Хөөрхий гичий гөлөглөжээ.
Хөөрхөн, долоон шар гөлөг гаргажээ.
Ангилал: Зохиол
Сайн уу хайраа чамдаа ирж буй гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэе. Он жилүүд улирсаар чи бид хоёр хэдийнээ долоон жилийг ардаа үлдээжээ.
Хоёр залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж.
Эхэндээ гагцхүү өнө мөнхийн, хязгаар хярхаггүй, хав харанхуй Эмхгүй оршин байжээ. Энэхүү Эмхгүйд ертөнцийн амьдралын эх уг гарвал байжихуй. Ертөнц даяараа болоод үхэшгүй мөнхийн бурхад бүгд хязгаар хярхаггүй Эмхгүйгээс үүдэн гарсан,
Хамгийн дэгжин даашинзаа өмсөөд, Болороогоос зээлсэн гялалзсан хар туфлиэ ахин дахин харж, ороосон үснийхээ хэвийг гаргахгүйг хичээн эвтэйхэн толины өмнө хэд хэд эргэлдээд авлаа. Өнөөдөр ч Сэлэнгийн хувьд аргагүй чухал өдөр, чухам ингэж гоёж гоодож догдлох нь ч аргагүй.
Би түүний сүүлчийн гуниг
Бишгүүрийн хөг мэт сүүлчийн дурлал
Бишүүрхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгүй мөрөөдлийн эхний цэг
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
Английн нэрт зохиолч О.Уайльд 1855 онд Ирландийн Дублин хотноо англо-ирланд гэр бүлд төржээ. Дублиний коллежид сурч байхдаа авьяас чадвараараа шалгаран Оксфордын Их Сургуульд тэтгэлгээр суралцан төгссөн байна.
31 дэх жилийн “Болор цом” яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн. Энэ жилийн “Болор цом”-ыг яруу найрагч Л.Моломжамц хүртсэн юм. Түүний “Болор цом” хүртсэн шүлгийг хүргэж байна.
Нуурын шувууд зэгсээ тойрч ганганаад
Нуруулдсан бухлын дэргэд шаазгай сууж шагшираад
Моддын навчис хааяахан салхи хөлөглөн дэвээд
Морьдын төвөргөө улам чанга сонсогдоод
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа