БСШУСЯ “Музейн нээлттэй өдрүүд”-ийг долоо хоногийн турш зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд орон даяар музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ. Дараах хүснэгтээс нийслэлд үнэ төлбөргүй үйлчлэх музейнүүдийн хаяг, байршил, цагийн хуваарийн мэдээллийг аваарай.
Ангилал: Музей
Вашингтоны Такома хотын түүхийн музей ирэх наймдугаар сард Д. Б. Куперийн нууц нь үл тайлагдах онгоц барьцаалсан гэмт хэргийн талаарх эд мөрийн зарим баримтыг дэлгэн тавих аж. Купер 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Портлэнд мужид нислэг үйлдэж байсан “Boeing-727” онгоцыг барьцаалан дээрэмдэж байжээ.
13-р зууны үеийн Чингис хааны аравтын цэргийн зохион байгуулалтыг өгүүлэх “Аравт” кино Тэнгис кино театрт нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа ажээ. Монгол, Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран хийж байгаа энэ киноны зураг авалт хоёр жил орчим үргэлжилсэн юм. Киноны гол дүрд МУГЖ Жаргалсайхан, жүжигчин Онон, Амраа, Алтаншагай, Цэрэнболд нар тоглож байгаа ажээ.
