Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»XVIII-XX зууны ховор эд, өлгийн зүйлсийг багтаасан үзэсгэлэн дэлгэлээ
Музей

XVIII-XX зууны ховор эд, өлгийн зүйлсийг багтаасан үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг08/08/2025Шинэчлэгдсэн:08/08/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг өнөөдөр /2025.08.08/ нээж, Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо.

“Чингис хаан” үндэсний музей, “Талын язгууртан” сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран дэлгэж буй тус үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.

Монголчуудын дунд Чингис хааныг хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваань хувилгаан хэмээн үзэж, ойлгох ёс өргөн дэлгэрсэн нь өнөө ч хэвээр буй. Дайны тэнгэр (Далха) тэргүүтэн өөр бусад тэнгэр сахиусыг Чингис хаан хэмээн сэтгэж, хааныгаа бурханчлан шүтэх ёс уламжлалын үүднээс дүрийг нь бурханчлан бүтээх, тусгайлан ариутгал (сан) хийгээд, тахил өргөх тэргүүтэн зан үйл үүссэн аж.

Нээлтийн үеэр шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан хэлэхдээ “Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хил давуулсан үзмэрүүд их байдаг.Манай залуучууд эх түүхээ сэргээж амилуулах талаасаа Чингис хааны дүр төрхийг харуулсан цуглуулгаар баяжуулж зүрх сэтгэлээ зориулж байгаа нь эх оронч үзлийн илрэл юм. Чингис хаан Үндэсний музейгээс судалгаан дээр үндэслэж, өөрсдийн үзмэрүүдээ нэмж баяжуулсан тусгай үзэсгэлэнгүүдийг тогтмол гаргасаар байгаад талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.

“Их шүтээн: Эзэн Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Академич Т.Дорж , ССАЖЗЯ-ны ТНБД-ын түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, МУИС-ийн антропологи,археологийн тэнхмийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг болон бусад албаны төлөөлөл оролцсон бөгөөд, тусгай үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаад дэлгэгдэж, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тус үзэсгэлэнгийн онцлох үзмэр болох “Дайны тэнгэрийн дүрээр залрах чингис хааны шүтээн хөрөг”-ийг гэгээн гэрэлт нарны доор, огторгуйгаас товолзсон их утаан дунд, аливаа эрдэнэсийн эмээл, хазаар, хөмөлдрөг хударгаар чимсэн цагаан морь хөлөглөсөн, бат чийрэг дуулга, эрдэнэсийн их хуяг, асар үзэсгэлэнтэй гутал сэлт өмсгөлийг асаажулаан, хөхийг намируулсан молцогт жадыг зүүн мөрөн тушаа нь агсуулан, гурван үет ташуурыг баруун мутартаа болгоож, хүчит жигүүртнийг тэргүүн дээрээ нисгэж, цагаан арсланг баруун эгэмдээ, эрээн барсыг зүүн эгэмдээ дүүлүүлж, хар нохой, хар өтгийг урд хойноо гүйлгэн сүр жавхлантай бөгөөд эрх хүч ихт дүртэйгээр буун айсуйгаар дүрсэлсэн байна.

Зурагт дүрслэгдсэн зан үйлийн утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлүүдийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж,яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж ирүүлээд, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэджээ.

Монголын Их Юань Улсын үед (1272–1368) улсын багш Пагва лам Лодойжалцан (1235–1280) бээр “Мэдэгдэхүүн машид тодруулсан шастир” зохиолдоо түмэн улсыг байлдан дагуулсан Эзэн Чингис хааныг “Хүрдэн эргүүлэгч Чакравартин хаан” хэмээн нэрийдсэн байдаг. XVII-XVIII зууны үеийн монголын түүхийн сурвалж бичгүүд эртний Энэтхэгийн хамгийн анхны Махасамади (Олноо өргөмжлөгдсөн) хааны домгоор эхэлж, залгаад эртний энэтхэг, төвөдийн номт хаадын тухай өгүүлээд, Чингис хаан тэргүүтэн монголын хаадтай ном хийгээд төрөл дарааллын хэлхээсээр холбон бичдэг уламжлал тогтжээ.

цай хандлагч нарын зураг байж магад

"回回1 回1 回 0 团" гэсэн бичвэр-н уран зураг байж магадгүй

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, сүм ба "4ИHrИOXAAHbl XAHrAЛblH3AЛEЛ 4ИHrИC xAAHbl XAHrAЛblH 3Aл3л Ααηατρκ SACRIFICIAL SACRIBICIALOFFERINGSTO OFFERINGSTO THE THECHINGGISKHAAN CHINGGIS KHAAN no" гэсэн бичвэр нарын зураг байж магад

5 хүн-н уран зураг байж магадгүй

3 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн ба хүмүүс-н уран зураг байж магадгүй

6 хүн, бугуйн цаг, костюм ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба "CIAL OFFERINOSTO THE CHINGGIS ΚΗ 3ypar 6ypxHbl ЮOC3cT TaxилblH wиp33HA ueru ryuT3й apKи 33prийr x3Hraprийr 6oлoH TaxилblH ココH yЙлИйr TexилblH wиpaKr พ cerHeH yAaax wиp33HA CSTT TaBaH max6oAblr 63лr3Ac X3C3T yлaaH OHuЛOr IOM. 6aлиHraap 6yp3H opж33, HoerToйH xamT yyx 6yxий xaHAyyncaH 3ypanT AyA apbcblr Toxaж TaлAaa TaBaH etailed painting presents wide range displays mirror, incense, bilva ings rthe spiritual master milk, alcoholic caB arocaH, ypax three- likely inclu Tepeл: uar: complete symbolising efive HITH 는 ከከ MaTopи X3mж3 evoke on. pn, warrior instrumentsar gongsin an before inting, numerou trees adorn ing Buddhist ritual olian devotional" гэсэн бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей виртуал боллоо

08/08/2025
Үзэсгэлэн Урлаг

“Нүүдэлч зуслан”-гийн дурсамжаар аялах үзэсгэлэн дэлгэлээ

08/08/2025
Үзэсгэлэн Урлаг

“Хаалга ба сонголт”-оос дотоод ертөнцөө тольдоорой

07/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын тухай зурсан зургаараа уралдаад түрүүлсэн япон хүүхдүүд манайд аялж байна

08/08/2025

Алдарт жүжигчин Дастин Хоффман 88 нас хүрлээ

08/08/2025

XVIII-XX зууны ховор эд, өлгийн зүйлсийг багтаасан үзэсгэлэн дэлгэлээ

08/08/2025

Алдарт “The Tonight Show”-ны анхны олон улсын хувилбарыг “Central TV” хийнэ

08/08/2025

УДБЭТ-ын дуучин Э.Анхбаяр тайзнаа эргэн ирлээ

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.